МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Би тамхийг хаямаар байна буюу бүгдээрээ татахаа болъё

Өчигдөр гэртээ хэдэн хиртэй хувцаснуудаа янзалмар аядаад байж байлаа. Бараг 24 цаг тамхи татаагүй байсан болоод ч тэр үү хамар их л үнэрч болчихож. Гэтэл байдаггүй ээ. Хамаг хувцаснаас нэл тамхины үнэр. Яг агааржуулагчгүй баарны шингэсэн заваан үнэр ямар байдаг билээ. Яг тийм. Би өдөр нь бас "Боловсрол суваг" телевизээр тамхины эсрэг нэг тийм нэвтрүүлэг үзсэн байсныг ч хэлэх үү. Ер нь энэ тамхийг хаясан нь хамгийн зөв шийдвэр гэж бодлоо. Уг нь урьд нь хаяна гэж зөндөө л ярьдаг байсан л даа. Харин энэ удаад бүүр хая гээд цаанаасаа тэгээд байгаа. Тамхины оронд тачаал нь бадарсан бүсгүйн өвөрт хэвтжээ байвал хувь илүү гэж бодогдоод. кккк. Тамхи ч дэмий эд л дээ. Өнгөрсөн амьдралынхаа бараг 50 илүү хувьд нь тамхитай найзалж. Юу ч олж долоосонгүй. Олох нь битгий хэл бараг нэг гайгүйхэн машины мөнгийг тамхинд зарцуулчихаж. Хайран мөнгө. За за одоо нэгэнт өнгөрсөн юм чинь яахав. Одоо л харин хойшдоо анхаарах хэрэгтэй юм байна. Тэгэхээр би нэг уриалга гаргамаар байна аа. Тамхи татдагууд нь татахаа больцгооё оо. Ядаж найз бүсгүйгээ, үр хүүхдээ тамхигүй уруулаар үнсдэг болцгооё. Тамхинд зарцуулдаг мөнгөөрөө өөртөө ганц ч гэсэн давгүй цамц, эсвэл өмд аваад өмсчихье. За тэгээд намайг дэмжинэ гэж итгэж байна.

start=-19 , cViewSize=50 , cPageCount=1

31 сэтгэгдэл:

null
munkhbayar (зочин)

garah heregtei sh d

Давка (зочин)

тххх Бороо өөр хэн хэн билээ бүгдээрээ тамхиа хаячаач..........

Tsuki-Yama (зочин)

Дэмжжийшд, би лав татахгүй 14 хоног болсон эхний 3 4 хоног жаахан хэцүү байдын.

ulemj (зочин)

Хэцсс

Витаут (зочин)

За маш зөв уриалга гаргажээ...

Gtulga (зочин)

Дэмжжийнэ өө. Ер нь яршиг гарна аа гэхдээ л ...

уба (зочин)

зөв хөгшөөн гарах хэрэгтэй найз нь бараг 5 р ангиасаа татсан одоо оюутан гараад 1 жил болж байна удахгүй бүх юм өөрчлөгддөг юм байна лээ гж

Зочин (зочин)

Чи л татахаа больчих. Дараа нь бусад н...

3apaa (зочин)

Чи чинь одоо яачаав? Тэгэж ч чамаар тархиа угаалгуулж тамхиа хаяна гэж байхгүй шүү ёстой. Гонжийн жоо голионы баас... Би л лав архи хэзээ ч дахиж уухгүй гэж өчнөөн тангараг тавьсан. Маргааш нь яачихсан явж байдаг билээ Үлэмжээ?

stormy (зочин)

Би бол архийг хааяа хааяа ууна аа гээд бурханд захичихсан байгаа. Архийг ууж, авгай хүүхэн эргүүлдгээрээ эргүүлнэ. Харин тамхи татахаа больмоор байна аа. Зараа, Үлэмжээ. Тамхи ёстой баба.

БОРОО (зочин)

Балиар тамхичан юмнууд. Яахгэж тамхи татдын та нар. Гоё харагдах гэдымуу аан. хэхэ. Наад тамхи хаяаач. Би лав тэр тамхийг чинь үнэрлэж ч чаддаггүй юм. Та нарын хажууд суухаар лайтай байдын шүү. Уурын зуух шиг. :P

нэг эст (зочин)

бодооооооооооооллллллллллллллллл байдын

Давка (зочин)

Бороо юу гэсэн бэ? .............ккк боль дүхүү? хүсээгүй байхад худлаа ярихаа..........

seriousity (зочин)

эхлээд чи тамхинд хаягдах хэрэгтэй л дээ.

CooL (зочин)

Tamkhia hayasnaa nadaa kheleerei

ТАМХИ (зочин)

Чи нээрээ намайг хаях гээд байгаамуу. Гомдмоор юмаа. Анхандаа зүгээр хүн хайртай дуртай татаж үзье энэ тэр гэж далдаганчихаад. Одоо болхоор хаяад байгаарай чи. Би гадарлаад байсымаа архи та хоёр нэг л сонин байсын.

Friska (зочин)

өөртөө итгэл муутайхан дэмжив...жигшээд байгаа хирнээ л.олны гүч оломгүй далай гэдэгдээ уул нь кэкэ

Friska (зочин)

Тамхи чи даварцан гар шүү...зөндөө хүн л чамд хайртай, салж чаддаггүй шд, ганц нэг нь чигсэн хаяг:P

БОРОО (зочин)

ГоГо блогийн ихэнх залуус тамхи татдаггүй шд. Зараа, Амине, Дизаан, Зүггүй Ямаа, ЖиТулга, Осторми, Үлэмжинов дээрээс нь би нэмэгдээд огт тамхи татдаггүй. Харин бусад нь балиар тамхичид. заваарсан юмнууд. Энд нэр дурдагдсан залуусаараа бахархдаг шүү. Та нар тамхинд гоёдоно шүү

Гандирс (зочин)

Тамхи уу? манай өвөө л лав бүх насаараа татсан. одоо уушиг муушиг нь эрүүл л болтой хамрын ханиад ч хүрдэггүй ш дээ. Бодвол өөрөө бага хажуудахууд нь л их хорддог болтой. Бороо нээх тэнэгээ Зүггүй Ямаа байхдаа яахав дээ. хахахахаха

ulemj (зочин)

Зараад Би нэрээ цэвэрлэх аян өртүүлцэн байгаа ш д хө Ахиад архи тамхин дээр битгий нэр дурьдаарай хө хахахаха

заяц (зочин)

кээ цус ядийн би тамxичин xөөөөн......... тээд яадын xэзээ үxнээ гээд явдын гайшдэээ.... гэxдээ ойрдоо бие жааxан тааруу байгаа болоxор тамxи найзааса татгалзаж байгаа.. санаx л байx чамайг үнэнч нөxөр минь байсиймсан.. олон жил найзалсандаа зайлуул... баяртай найз минь..... татдаг нь татаа ядын сайxаншдэээ тамxи чинь... тат тат...

ssainnaa (зочин)

за баяр хүргий өөөө. хаясан нь яаж ч бодсон нь дээр лдээ.

дэвдээхэй (зочин)

хааааяаааааа тамхи найз минь би бид 2 бас ч гүү их хугацааг хойнооо үлдээжэээ... гэхдээ чамайгааа хаяаядаааа

pro31 (зочин)

Зээ, амжилт хүсийе ээ. Их сайхөөн шийдвэр байхым, Ура...Ура...Ура...гэж

Зочин (зочин)

Tamxi 5 nac xopoono oo

БОРОО (зочин)

Хочууд нь шүү. Сайн тэмдэглээд аваарай. Зараа, Амине, Дизаан, Зүггүй Ямаа, ЖиТулга, Осторми, Үлэмжинов

Зочин (зочин)

Tamhi tatahiig bolih deer sanal niilj baigaa shooo

Pearle Deppsu (зочин)

Пээ үнэн үү? Тийм бол сайн уриалга гарга. Бүүр сайн тархийг нь угаа тэр Зараа агаа мэтийн нөхдүүдийн ккк... Блоггэрүүдийн уулзалт болох болгонд л нүд хорсоод эхэлдэг шүү нээрээ. Бүгд татна, бүүр хамгийн муухай нь зэрэг гээч нийх муухай... Ядаж найз бүсгүйгээ, үр хүүхдээ тамхигүй уруулаар үнсдэг болцгооё ИХ ЗӨВ ҮГ БАЙНА шооо

LoveLove (зочин)

zov shdee tamhiar yadiin manaid lav tamhi tatdag hun 1 ch bhgui tamhi tatdag humuustei uulzchaal gertee ireheer tamhi tatdag bolchoo u geedeediin us huvtsas nil utaa

LoveLove (зочин)

Tegee tamhi tatdag zaluug bol unsene gehees ch durgui hurmeer tamhichinguud oorsdoosoo yamar uner gerch bgaag anzaardgui um shig bgaan

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)