МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Тусгаар тогтнолын төлөөх санал хураалт

Тусгаар тогтнолын төлөөх санал хураалт

Яг өнөөдрөөс 63 жилийн тэртээд монголчууд ТУСГААР ТОГТНОЛЫНХОО төлөө саналаа өгч байжээ. Энэ явдал бол Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх үйл явдал билээ. Тухайн үед Дундад иргэн улсын зүгээс тусгаар тогтнолын асуудлыг ард түмнийх нь саналын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох л юм гэсэн нот бичгийг манай улсад илгээсэн аж. Ингээд дээрх нот бичгийг үндэслэн БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдээс 1945 оны есдүгээр сарын 21- ний өдрийн 76-р хурлаар дараах утга бүхий тогтоолыг гаргажээ.

"Бүх ард түмний тус улсын бүх нутаг дэвсгэр дээр аравдугаар сарын 20-ны өдөр нэгэн зэрэг гаргуулахаар тогтоосугай" гэжээ. Мөн 85-р тогтоолд "Санал гаргах хуудсан дээр тавьсан өөрийн овог нэрийн "Зөвшөөрөх", "Татгалзах" хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зур. Бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дар" гэж заасны дагуу санал хураалт болжээ. Уг санал хураалт эхлэхэд Дундад иргэн улсын Засгийн газраас Ли Фа Жан тэргүүтэй албаны хүмүүс ирж ажиглалт хийжээ. Санал хурааль тухайн өдрөө дуусч, тухайн сарын 30-ны өдөр протокол үйлдэн, тогтоол гаргаж ЗХУ болон Дундад иргэн улсын Засгийн газарт хүргүүлсэн байх юм. 

Энэ том ажлын үр дүн гарч 1946 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Хятадын гадаад явдлын яамнаас маршал Хорлоогийн Чойбалсанд Монгол Улсын ТУСГААР ТОГТНОЛЫГ хүлээн зөвшөөрч байгаагаа батласан тухай нот бичиг ирүүлжээ. Дээрх нот бичигт "Хятадын 1934 оны аравдугаар сарын 20-нд Гадаад Монголын ард түмнээс авсан санал хураах ажлын дүнгийн тухай нот бичгийг авлаа. Энэ нь Гадаад Монголын ард түмнээс өөрийн ТУСГААР ТОГТНОЛЫГ баталсныг илэрхийлж байна. Батлан хамгаалах Дээд зөвлөлийн тогтоол ёсоор Хятадын Засгийн газар нь энэ өдрөөс эхлэн Гадаад Монголын ТУСГААР ТОГТНОЛЫГ хүлээснээ зарлана. Үүнийг мэдэгдэхээр нот явуулав" хэмээжээ. 

Ингэж Монголын ард түмний асар их чармайлтын дүнд хятадаар ТУСГААР ТОГНОЛОО хүлээн зөвшөөрүүлжээ. Уг санал хураалтад сонгуулын насны 494960 хүн оролцох ёстойгоос 487409 хүн саналаа өгч байжээ. Ийн монголчуудын 98.5 хувь нь бултаараа ТУСГААР ТОГТНОЛОО батлан "ЗӨВШӨӨРӨВ" гэж саналаа өгч татгалзсан хариу нэг ч гараагүй ажээ. Сонирхолтой нь тухай үед гадаадын харьяат 347 хүн санал өгчээ. монголын тусгаар байдлын төлөө санал өгсөн байх юм. Санал хураалтад ард түмнийг идэвхтэй оролцуулахын тулд зурагт хуудас ч мөн хэвлэн гаргаж байжээ. Уг хуудсанд "Би. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харьяат мөн. Хүн болж төрсөний минь дээд зэргийн эрхэм эрмэлзэл бол өөрийн эх орны ТУСГААР ТОГТНОЛЫН төлөө амь ба санаа сэтгэлээ зориулахад хэзээ ч бэлхэн байхад оршино. Би өөрийн харьяат эх орны ТУСГААР ТОГТНОЛЫН төлөө батална" гэжээ. Ийнхүү монголчууд ТУСГААР ТОГТНОЛОО асар их үнэ цэнээр олж авсан юм. ТУСГААР ТОГТНОЛ бол хамгаас илүү үнэ цэнэтэй зүйл билээ. МОНГОЛ ГОЛОМТ ҮҮРД МАНДАН БАДРАГ.     

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
3apaa (зочин)

МОНГОЛ ГОЛОМТ ҮҮРД МАНДАН БАДРАГ

anime (зочин)

Тэгээд муу гахайн боовнууд бээжингийн олипоор яагаад Монголыг хятадтай нэг өнгөөр будсан газрын зургийг дэлхий нийтэд үзүүлэв. Энэ талаар Монголын талаас хужаатай ямар нэг хариулт авсан бол уу.

say (зочин)

goy shuu. iim udur tursunduu bas bayarlaj yawdag

bi (зочин)

goy shuu. iim udur tursunduu bas bayarlaj yawdag

admind salaawch (зочин)

goy udur shuu

AntiDotE (зочин)

Өө ийм юм болж байсан юмуу. цаг хугацаа нь л нэг тохирч өгөхгүй байна даа.

stormy (зочин)

Хамгийн гол нь энэ санал хураалт Хятадаар тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх явдал байсан юм. Хятад манай тусгаар байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байснаас дээрх санал хураалтыг явуулсан гэдэг юм билээ.

tseegii (зочин)

tusgaar togtson yum bol erh chuluut bh heregtei

ulemj (зочин)

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ УЛС МАНДТУГАЙ

Husel (зочин)

МОНГОЛ ГОЛОМТ ҮҮРД МАНДАН БАДРАГ!

zurh (зочин)

unuudur batlaj baigaa huulias ter uyed darj baisan garin hee iluu ih eh oronoo gsn setgeleer duuren baisan baihaa daa. 24

enkhuush (зочин)

Хэдэн засвар хийвэл зүгээр харагдаж байна. Үүнд: 1-рт, "Хятадын 1934 оны аравдугаар сарын 20-нд Гадаад Монголын ард түмнээс авсан санал хураах ажлын дүнгийн тухай нот бичгийг авлаа" гэдгийг "Хятад улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр явагдсан Гадаад Монголын ард түмнээс авсан санал хураах ажлын дүнгийн тухай нот бичгийг авлаа" 2-рт, "Ийн монголчуудын 98.5 хувь нь бултаараа ТУСГААР ТОГТНОЛОО батлан "ЗӨВШӨӨРӨВ" гэж саналаа өгч татгалзсан хариу нэг ч гараагүй ажээ." гэдгийг "Ийнхүү монголчууд 100% ТУСГААР ТОГТНОЛОО батлан "ЗӨВШӨӨРӨВ" гэж саналаа өгсөн ажээ." 3-рт, гадаадын харьяат гэж хөөрхий хэдэн угсаа нэгт монголчууд (буриад г.м) маань байсан биз.

stormy (зочин)

Энхүүш-д Юуны өмнө миний бичсэн бичлэгийг уншиж, надад үнэтэй зөвлөгөө өгөнд талархаж байгааг хүлээн авна уу. Энэ бичлэг нь цэвэр архивын баримтанд тулгуурлан бичигдсэн юм аа. Хятад тухайн үед арай өөр он тооллоор явдаг байсан юм болов уу. Тэгээд "Хятадын 1934" гэж уг нот бичигт бичсэн бололтой юм билээ. Манайхаар бол "Олноо өргөгдсөний" тэдэн он гэдэг шиг. Монголчууд яг ЗУУН ХУВЬ саналаа өгч амжаагүй юм шиг байгаа юм. Ямар нэгэн шалтгаанаар 1,5 хувь нь саналаа өгсөнгүй. Тэгэхээр шууд 100 хувь гэж үзэж болохгүй л дээ. Яг тухайн санал өгсөн 98,5 хувь нь л бүгд зөвшөөрч байна аа гэж бөглөсөн байгаан. Тэр утгаар нь тэгж бичсэн. Харин тэр гадаадын харъяатын дунд орос, хятад иргэд хүртэл байсан гэж архивын баримтанд байдаг юм билээ.

enkhuush (зочин)

Аан за. :D

nandia (зочин)

Tusgaar togtnol!!!!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)