МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Туйлын шөнө шиг, алсад цавцайх мөнх цэвдэг шиг байж үзлээ...

Санаж сэрэх хорвоогийн буурал тоосонд даруулж, өгсөж уруудах амьдралын нугачаа сааданд бүдэрсээр нэлээд хэдэн насыг нэг л мэдэхэд зоогложээ. Нэргүй шүлэг сэтгэлдээ тэрлэж, нэлээд хэдэн  бүсгүйд сэтгэл алдарсанч нэг ч үгүй хоцорсон байх юм. Хааяахан тамхи татаж бугласан гунигаа нимгэлж, хатуу дарсыг заримдаа сөгнөн халамцуу бодлуудаа салхинд хийсгэжээ. Цагийн зүүгүй орчлонд уягдаж, царцаж заримдаа сэтгэл минь хөрөх шиг.

Уйтай бодлын мянган гүнд уянгалаг дууг сонсон тайвширч, улайран байгаа тэнгэрийн хаяанд очиж үзэхийг мөрөөддөг болчихож. Мөсөн голын түрлэг дагаж, төрөөд үхэх орчлонгийн жамыг зоригтой сөрдөг омогшил гэгээн залуу нас минь орой будрах цасан адил эрэмгий бөгөөд түрэмгий. Хийморь лундаагаа тэнгэрт даатгаж, хийсэх салхи даган түмэн бээрийг тууллаа. Олон ч оймс элээж, оломгүй ихийг мэдэж авч. Юу ч мэдэхгүй гэдгээ мэдэхийн тулд мөн ч ихийг олж танилаа.

Зүрхэн тушаа минь гэрэл асч, харанхуй түнэр замыг зөндөө олон гийгүүллээ. Үхэхээс бусдыг үзсэн буурал дээдсийн өлмийд сөгдөн, буян заяагаа тэгшлүүлж, бузар бүхнээ хөөж, гэгээн зүгийн замыг эргэлтгүй сонгохоор боллоо. Долоон бурхан одны дэргэд зүүдэндээ очиж үзлээ. Домог болсон баатруудыг нүдээ баясгаж харлаа. Цохилох алаг зүрхнийхээ угт нь очиж байлаа. Лугших судасныхаа дундуур цус болон урслаа. Дурласан хос залуусын сэтгэл байж чадлаа.

Дундаас нь гарсан алаг үрийнх нь анхны дуун болж үзлээ. Зүүрмэглэн нойрсох гоо бүсгүйн зүүдэнд аялан ханхүү нь боллоо. Сэрж босоод нүүрээ хардаг тунгалаг өнгөт толь нь байж үзлээ. Тэнгэрээс унах мянган мөндрийн нэг нь болж чадлаа. Хийсэх навчсын ширхэг бүрийг тоолж чадах хосгүй шүлэгч болж төрлөө. Уянгын сайхан мөрүүдээр бүсгүйн сэтгэлийн дэнслүүлдэг их найрагч шиг байж үзлээ. Бие биетэйгээ хэзээ ч уулздаггүй голын эрэг шиг, айхтар хүйтэн туйлын шөнө шиг, алсад цавцайх мөнх цэвдэг шиг байж үзлээ...         

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
3apaa (зочин)

Сүрхий бичих юмаа.

munkhbayar (зочин)

yamar goy bichee vee

maral (зочин)

uguimuun ih yum uzjee

secretwish (зочин)

үгийн урныг харамгүй холбожээ, гоё бичсэн бна

Oogiinoo (зочин)

Гоё бичиж

Tsuki-Yama (зочин)

Лайтай лайтай юм бичхиймаа бас.

Org (зочин)

Гайхалтай.

XaPXyH (зочин)

tx....27

AntiDotE (зочин)

бичгийн их хүмүүний бичлэгийг уншиж буй мэт санагдав. яагаав ойлгоод ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг санагддышдээ, их хүмүүний бичсэнийг уншихад.

yanzagkhan (зочин)

Uneheer saikhan bichjee saishaaltai sanagdnam. neeh aihtar zohiolch bichsiimuu gemeer sanagduuldag bna shde

ulemj (зочин)

Heleh ug ch alga bolchloo

AntiDotE (зочин)

хөөх, гостуудаа уншсан майар санагдаж бээшд.

сайнаа (зочин)

хэхэ. яавал тань шиг бичдэг болох болоо??? атаархжийн...

Эрка (зочин)

тас тас хэлэх ч үг алга гоё бичих юмаа

Тэргэл (зочин)

нэээх уужим тэнгэр, гүн ус сэтгэлд төсөөлөгдөв

CooL (зочин)

Unekheer saak bolj

Gtulga (зочин)

Хэлэх гоё үг олдохгүй байна. Та өөрөө гоё үг бодоод олчих. Надаас илүү гоё үг боддог байх.

S? (зочин)

yaay buur durlatal bicdeg bnashdee

SUNshine (зочин)

goooooooe bichsen bnaaaaaaa

Free (зочин)

Ene omnoh ni um uu. Sain bolson baina shuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)