МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Туурга тусгаар Монгол Улсын эрх чөлөөний бэлгэдэл болж төрийн сүлдэнд заларч үзэв

Түмэн бээрийн холоос гэрэлтэй уралдан цахиллаа. Түүсэн цэцэгсийн үндэс болж газар эхдээ үлдлээ. Төгсгөлгүй орчлонгийн хүрдэн болж эргэлээ. Татгалзаж, сайхан бүсгүйн өврөөс босч нэг үзлээ. Бодолгүй хэлсэн үгнийхээ төлөөсөнд гэмшиж бас шаналлаа. Болзоонд хоцорсон охины харууслын нулимс болон урслаа. Замын хажууд гараа өргөн, ганган машинд хээнцэрлэж баяслаа. Хээрийн махчин шувуудтай зэрэгцэн сэг зэмээр ч хооллож үзэв. 

Шөнийн цэнгээний газрын анивчих гэрэл нь ч боллоо. Согтоод унасан залуугийн сохор ухаан нь ч байж үзлээ. Сонингийн цаасанд ороосон дүгсэн тамхи мэт улалзан шатлаа. Шөнөөр тэнүүчлэх хулгайчтай хамт шон тэврэн зүүрмэглэж үзлээ. Орчлонгийн хар нүхний цөм рүү нь би нэвтэрлээ. Онгон залуу насаа ч орцоны үүдэнд гээж харамсав. Залуусын балбах гитарын хөг аялгуу боллоо. Завьчин загасчины сэлүүр, тор нь болж үзлээ. 

Хөөрхөн үрдээ эцгийн хайчилсан үнэг болон зүүдийг нь маналаа. Хөхрөх уулсын бэлээр бэлчих сарлаг сүргийн эзэн нь боллоо. Хөөрхөн бүсгүйн өвөрт эрхэлж, сэтгэлт ханхүүгийн дүүрийг бүтээв. Хан уулынх нь савдаг болж, анчин залууд өгөөжөө өглөө. Өргөстэй боловч сарнай цэцгийн дэлбээ болон дэлгэрч ганхлаа. Өрөөлийг хэзээ ч өрөвдөх сэтгэлтэй эмгэн буурлын буян боллоо. Хүчит техникийн дугуй болж хааяа бас хагарч үзэв.

Цезарийн хуанлийн бичээс болж, хүн төрөлхтний зам нь болов. Рицарь цэргийн жад болж дайсных нь цээжинд зоогдож үзлээ. Арван гуравдахь дайчны домгоор атаатныг үүрэнд устгаж баатрын дайтай явж үзэв. Анхны бороотой зэрэгцэн ургах хаврын хөх яргуй шиг дэлгэрэв. Хөх тэнгэрийн орны дээд тэнгэр нь болж явав. Олноо тахигдсан очир дээд бурхан нь ч боллоо. Орчлонгийн түмэн зүйлийн аль алин нь болж үзлээ.

Туурга тусгаар Монгол Улсын эрх чөлөөний бэлгэдэл болж төрийн сүлдэнд заларч үзэв. Сүрт хөгжмийн цоглог маршийн бөмбөр болон нижгэнэлээ. Төрийн дууллын яруу эгшигэнд аугаа сайхнаар хийсэх их төрийн далбаа туг болж намирч бас үзлээ. Яруу тунгалаг хоолтойн сайхныг бишрэн догдолж баяслаа. Янаг сэтгэлийн дарсанд мансуурч, ялгуун сайхны дээдийг амслаа.             

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
flower_13 (зочин)

Бүхнийг мэдэрчээ зүүд нойрондоо, гэхдээ сэрүүн амьдралын мэдрэмжээр амьдрана шүү дээ.

ssainnaa (зочин)

хэлэх ч үг алгаоо...

3apaa (зочин)

Хэлэх үг алга

3apaa (зочин)

Хэ хэ Ссайнаатай яг ижилхэн сэтгэдэг айн хэхэ...

ssainnaa (зочин)

хүүшээ нээрээ ямар сонинийн... нээрээ тийм байнашд...

ulemj (зочин)

Өөртөө нэг гоёо үг бодож олоод хэлчээрээ

Gtulga (зочин)

Санаа алдаж цагаан атаархал хөдлөөд гарав.

AntiDotE (зочин)

Яг үхэх гээд санаа алдаж байгаа хүн бичсэн юм шиг санагдаад байх юм. :-/.

org (зочин)

amsch uzsiin. medreegui yavj, amtalj uzsiin. uhaaraagui yavjee

yanzagkhan (зочин)

Uur vzeegvi yum baina uu? vldsen uu?

S? (зочин)

uyrtal bichex umaa

CooL (зочин)

Bolj baina aa. Bicheed baidaa

my gazar (зочин)

Сайхан бичжээ. Одоо чамд ганц л зүйл үлдсэн юм биш үү?

Тэргэл (зочин)

бичлэгийг чинь уншиж байхдаа тэг бүхэнд чинв шингэж үзлээ. сайхан бичлэг байнааа.

Тэргэл (зочин)

тэр бүхэнд чинь гэсэн юм шүү

Oogiinoo (зочин)

Сайхан бичсэн байна

Pearle Deppsu (зочин)

Great

LoveLove (зочин)

oo yamar goeiin bi bas tegj uzeh umsan bi neeree eregtei hun bolj uzeh umsan gej boddiishd

Free (зочин)

Tun davgui saihan bolson baina shuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)