МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Тэртээх зуны цэцэг шиг...

Тэртээх зуны цэцэг шиг...

Тэр зуны цэцэг шиг үзэсгэлэнт царайг чинь мөрөөдөх юм. Хоромхон зуурын од болон харвасан ч гэлээ өнөөдрийг хүртэл чамайг л гэсээр явна. Уяхан залуу хориодхон насны минь гэрэлт агшин тэр л үдшүүд одоо ч миний сэтгэлд хадаатай явдаг юм. Санаандгүй учирал насан үүрдийн дурсамж болох юм гэж би огт бодож байсангүй ээ. Чи минь тэгэхэд нарны шил зүүж, дэгжин цүнх барьсан турьхан охин харагдаж билээ. Эрхэмсэг бардам, омог төгөлдөр чиний төрх гэрэлгүй шөнийг ч гийгүүлэхээр тунгалаг байсансан. Тэр ялгуун их гэрэлд нүд минь гялбаж, сэтгэлд минь гал дүрэлзэн ассаан.

Чиний инээхэд хонхойдог хацрыг чинь үнсэхсэн гэж мөн ч олон хоног мөрөөдсөн. Чамтайгаа уулзах болгондоо, чамайгаа харах бүрийдээ догдолсон сэтгэлдээ тогтооход үнэхээр хэцүү байдаг байж. Хэрэндээ л зориг гарган байж чинийхээ нүдэн дээр үнсчихээд үнэхээр их сандарч байсныг чи минь санадаг болов уу. Харин чинийхээ эгдүүтэй хөөрхөн харцтай тулчихаад хязгааргүй их баярласанаа одоо гэсэн боддог. Бид хоёр Зайсан толгой руу уралдаж гараад л. Би дандаа хоцордог байсан даа. Чинийхээ баярласан инээмсэглэлийг харах гэж албаар хоцордог гэдгийг чи мэддэг байсан даа. Гэхдээ л чи жаргалтай гэгч нь мишээн угтдагсан. Намайг амьсгаадсаар нэг юм очиход хачин зөөлнөөр тэврээд үнсэнэ. Би гэдэг хүн үүлэн дээгүүр хөвөхтэй адил жаргалтай байх. Хамтдаа хөтлөлцөн гүйгээд л... 

Борооны дараа солонго барьна гэж яг хүүхэд шиг араас нь гүйнэ ээ. Хааяахан бие биедээ бяцхаан тунирхачихна. тэгээд тун удалгүй инээлдэн хөөцөлдөнө. Хамгаас сайхан аз жаргалтай өдрүүд минь. Тэр өвлийн цаснаар Хандгайт руу яваад. Тэнд өдөржингөө чаргаар гулгахад жинхэнэ аз жаргалыг мэдрсэн юм. Бас цасаар байлдаад л. Би чамайгаа хайрлаад нэг ч удаа оноогүй. Чи ч бас намайг оноогүй ээ. Чиний минь хоёр хөөрхөн хацар жаахан даарснаасаа болоод тэрүүхэн тэндээ улайчихсан байсан нь улам л хайр татам энхрий харагдуулж байж билээ. Орой гэхэд хамаг хувцас чийг даагаад. Хоюулаа даарчихсан амьтад хот руу орж ирсэн дээ. Чамайгаа ирэхийг, дахин хамт байхыг ямар их хүснэ вэ. Хүлээсэн сэтгэлд минь цаг хугацаа яг л зогссон мэт байх юм... Гэвч чи минь хэзээ ч надад эргэж ирэхгүй шүү дээ...   

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
org (зочин)

сэтгэлийн утас хөндчихлөө. гайхалтай дурсамжууд...

bolod81@yahoo.com (зочин)

hi mash ih taalagdlaa chamd amjilt bas sain sahniig husey

munkhbayar (зочин)

ter chine teged yagaad irehgui gej duudchii l daa

AntiDotE (зочин)

Гоё бичжээ. Сэтгэл хөдөллөө.

flower_13 (зочин)

Хайртай юм бол яах гэж явуулсын, харамсах байсан юм бол яах гэж холдуулсын.

ooyoo (зочин)

Saihan dursamj, hezee ch irehgui gsen chini yu gesen ug ve

Давка (зочин)

миний ч гэсэн дурсамжийг сэдрээчлээ. Гоё бичихиймаа.......

Gtulga (зочин)

Гоё дурсамжтаймаа надаа ийм юм байдаггүйм байна ш дээ.

ulemj (зочин)

Тээр нэг жилийн өвлийн өнтэйг яана... юу билээ гсн Сайхан бичиж

ulzii (зочин)

uneheer ih setgel hudulluu

ssainnaa (зочин)

гоё бичсэн байна өө...

musicfan (зочин)

Гоё юм читэгээд яагаад тийм их хайртай байсан хүнээсээ салчихсийн?

CooL (зочин)

Saikhan dursamj yum aa...

yagtiimee (зочин)

Хэлэх үг алга, хүний сэтгэлийн угаас л ийм зүйл гардаг байх...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)