МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Шүүх хурлын тоогоороо түүхэнд бичигдэж байгаа 7 хоног

Энэ долоо хоногт зуу гаран шүүх хурал болж, бараг л түүхэн амжилт тогтоож байгаа бололтой. Долдугаар сарын Нэгний гэх тодотголтой шүүх хурлууд ар араасаа цуварч байгаа нь тэр аж. Насанд хүрээгүй хүүхдийг хүртэл шууд таслаад чанга дэглэмтэй хорих руу илгээх болж байх шиг байна л даа. Өчигдөр мэдээ харж суугаад би ер нь хэддүгээр зуунд байгаа билээ гэж эргэлзлээ. Залуусыг бөөнөөр нь яллах тогтоол уншаад л. Ар гэрийнхэн нь юу ч хийж чадахгүй нь тодорхой болчихож. Сайндаа л хэдэн мэдээллийн хэрэгслээр ганц нэг үг хэлэхээс хэтрэхээ больж. Яг хэлмэгдүүлэлтийн оргил үе болох 1937 он ч юм уу, эсвэл еврейчүүдийг хомроголон барьсан "Болор шөнө"-тэй адилхан.

Өнгөрсөн зууны 30-аад оны дунд болон сүүлээр их хэлмэгдүүлэлт болж монголын 30 гаран мянган хүний халуун амийг авч одсон гашуун түүхтэй нэг л төстэй санагдаад байх юм. Тэр үед ямар нэгэн өмгөөлөгчгүйгээр шууд л шүүхээр яллаж, шоронд илгээж байсан. Шоронгоос бөөнөөр нь ачиж аваад аль нэгэн жалганд очиж бууддаг байсан. Гашуун бөгөөд үнэн түүх өнөөдөр давтагдаад байгаа юм биш биз дээ. Монгол Улс өнөөдөр насанд хүрээгүй улстөрийн хоригдолтой цорын ганц орон болон хувирлаа. Нөгөө аймаарыг нь ярих дуртай Ардчилсан Солонгосоос ч илүү айдастай болж байх шиг. Хоригдож байгаа залуусын дийлэнх нь бараг 20 хүрээгүй гэж байгаа. Залуу насныхаа бяцхан алдаанаас болж амьдралынхаа хамгийн сайхан хэдэн жилийг торны цаана өнгөрөөх нь. Өнгөрсөн түүх давтагдаж байна. Харин шууд бууддаг байснаа арай зөөлрүүлж чанга дэглэмтэй ангид хорьдог болж байна.        

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
itsme (зочин)

үнээн. би ийм новшийн улс төрчидтэй оронд төрсөндөө гутарч байна

Oogiinoo (зочин)

ээээ яанааа одоо :-(

Давка (зочин)

Бичас..........

ulemj (зочин)

Эмгэнэл

1st (зочин)

Гашуун бөгөөд үнэн түүх өнөөдөр давтагдаад байгаа юм биш биз дээ биш давтагдаад байна

flower_13 (зочин)

Үнэн гэж үү. Арай тэгэхгүй байх гэж бодож байна.

happytuya (зочин)

Харин тиймээ. Ямар аймар юм вэ?? Зүрх зүсэм л байна. Уул нь ийм юм болхоор ардчилсан нийгэмтэй орнууд чинь ганц, хоёр хоног хориод л сануулага л өгөөд анхаруулдаг ш дэ. Манай орон ч сүйрч байгаа юм байна да.

tsoomo (зочин)

би 1938 онд л ийм байсан байх гэж боджуугаа шүү аймар аймар

3apaa (зочин)

Шибаль........

Зочин (зочин)

Mongoliin tur khuchgui byyrai baigaagiin ilrel baikh aa. Khen negen gadnii ylsiin kharaat baidald l baigaad baikh shig

AntiDotE (зочин)

юу ч хийж чадахгүйдээ л бухимдаж байна.

kaktus (зочин)

Ертөнцийн 3-н хөөрхийлөлтэйг зохиочүүл яаасы... Учраа мэдэхгүй дагаж гүйсэн насанд хүрээгүйчүүд нэг хөөрхийлөлтэй... Дараа гэмшиж уйлж гүйсэн эцэг эхчүүд нэг хөөрхийлөлтэй.. Ард түмэндээ ад үзэгдсэн төр нэг хөөрхийлөлтөй.. гэж

enkhee (зочин)

Би ч бас лаларын МАХН өрөвдөх сэтгэлгүй хар PR чид

CooL (зочин)

МАХН-ынхан нээрээ арай дэндүү байна аа. Наборноос идсэн гээд нэг хүүхэд 5 жилийн ял аваад гарчихлаа даа. Эмгэнэлтэй юм аа.

Зочин (зочин)

Уучлаарай. Улстөрийн хоригдол арай биш юм аа. Гэхдээ л харамсалтай байна. Эцэс сүүлд нь юу болох билээ гэдгээ ч ухаараагүй маш олон залуучууд хүүхдүүд хорих ял эдлэх болчихоод байж байна. Тэгэхэд тэд нарыг турхирч ийм байдалд хүргэсэн Элбэгдорж, Магнай, Батзандан, Жаргалсайхан нарын нөхдүүдийг хар. УИХ-ын гишүүн болоод л батлан даалтаар гараад л, харж л байгаарай эд нар ямар ч ял шийтгэл хүлээлгүй өнгөрөөд наад залуучууд чинь л хохироод үлдэнэ. Энд бол ямар ч баталгаа шаардлагагүй.

Зочин (зочин)

Гэхдээ МАХН-ын төв байранд эсвэл СТО-нд чи байр түрээслээд ямар нэг юм хийж байсан бол гэж бодохоор бас л хэцүү л дээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)