МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Хүнээс үнэтэй адгуус мал-Гоё доо гоё

Хүнээс үнэтэй адгуус мал-Гоё доо гоё

Манай төр засгийн мэргэн түшмэд, аугаа их удирдан чиглүүлэгчид маань олон сайхан хууль баталж, ард түмэн биднийгээ хайрлан хамгаалж байгаа билээ. Их удирдлагууд маань хээр талд дураар бэлчих мал сүрэгтээ нэн ихээр сэтгэл татагдсан улсууд. Аргагүй биз. Махыг нь иддэг болохоор хайрлахаас өөр сонголтгүй бололтой. Эрхэм улстөрчдийн энэ  их өгөөмөр хайрын үр шим нь мал сүрэг 40 гаран сая болсоноор илэрнэ. УИХ-ын чуулган дээр чичирсээр байгаад 30 тэрбум төгрөг олгохоор болсон гэж байгаа. Тэгээд бас болоогүй ээ. Их хайраа дахин илэрхийлэхийн тулд бүх малаа онлайнжуулна аа гээд байгаа. Энэ нь их л ач тустай бололтой. Янз нь ямааныхаа чихэнд нэг тийм бичил төхөөрөмж хадаад өгчих бололтой. GPS маягийн юм уу даа.

Тэр төхөөрөмжөөс гарах дохиог нь хиймэл дагуул хүлээж аваад, малчин гэртээ сууж байгаад малаа хаана манарч байгааг нь хянах, хулгайч ирээд аваад явсан уу зэргийг нь хянах жишээний аж. Манайхан ер нь их зугаатай улс. Гурван сая хүрэхгүй хүнээ тоолж огт чаддаггүй хэрнээ 42 сая малыг яах ийхийн зуургүй тоолоод яс тоог нь гаргачихдаг. Ядаж хэдэн хүнээ бүрэн тоолж дууссаныхаа дараа тэр мал руугаа анхаарал хандуулмаар юм. Нийслэлийн иргэд нүүдлийн мал аж ахуйгаас хараат биш гэхэд бараг болохоор. Учир нь сүүгээ гаднаас аваад уучихна. Айраг цагаа тэр болгон хэрэглээд байхгүй. Осолдохгүй махаа авч байгаа.

Гэхдээ нийслэлчүүдийн иддэг махны хэмжээ нөгөө 40 саяын дэргэд ичмээр дамшиг бололтой. Үнэндээ мал аж ахуй ДНБ-ний өсөлт, ер нь эдийн засагт тэгтлээ ихээр нөлөөлдөггүй байх. Мянган мал нэг зуднаар гэдэг шиг эвгүйхэн зуданд хиараад байхгүй болчихно. Хүнээ олигтой тоолчихож чадахгүй, хотын төвийн замаа гайгүйхэн янзалж чадаагүй байж юун малаа чипжүүлэх. Утгагүй, хэн нэгний мөнгө угаах башир арга л санагдаад байгаа юм даа. Уг нь хүн амынх нь тал нь оршин байгаа нийслэл хотдоо энэ мөнгөө зарцуулбал арай л дээр баймаар. Үнэндээ дотоодын бүх л баялагийг хотод байгаа хэдэн хүн л бүрдүүлж байгаа гэдэгт би итгэдэг шүү. За тэгээд эцэст нь монгол хүн хэдэн малаас хямдхан билээ.        

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
ҮЛЭМЖ (зочин)

ОДОО МАЛААР СОНГУУЛЬ ӨГЧИХДӨГ БОЛЧДИЙМУУ ДӨӨ АМАР Ш Д МАНЬ МЭТ НЬ СОНГУУЛЬ ӨГӨХГҮЙ

БОРОО (зочин)

Хүнээсээ малаа сайн тоолдог Монголчууд маань удахгүй хүмүүсээ хүүхэд хуурч байгаа юм шиг сугалаагаар сонгууль өгүүлнэ гэнүү. Би одоо буруу сонсоогүй байгаадаа, Дэлхийн бусад орнууд мэдвэл зууны шилдэг онигоо болно доо. Сүүлдээ нөгөө Чукча гэдэг шиг хэдэн Монгол явжийжээ тэгсэн чинь...гэж бүх онигоо эхэлдэг болох байлгүй.

Elguardo (зочин)

Бороогын хэлсэнээр олон улсын онигоо болох юм байна л даа хахаха

tsoomo (зочин)

сонгууль өгвөл сугалаа байгаа сугалаа бүр юс хожих сураг гарсан хэхэ арай л бишээ элдэв үг хэлүүл бас буудчих биз

org (зочин)

Монгол улсад байгаа нийт малын, ялангуяа адууны 80-аас дээш хувь нь хуучин ба одоогийн Их хурлын гишүүд, баячууд, нөлөөлөх байр суурьтай хүмүүсийнх гэдгийг мэддэггүй юм уу. айл болгонд ерөнхийлөгчийн адуу, сум бүрт ерөнхий сайдын сүрэг, бас дээрээс нь янз бүрийн компанийн нэр дээрх малууд гээд явж өгнө. тэд нар л татварын мөнгөөр өөрийнхөө малыг ялгаж авахгүй бол хулгайчууд тэднийх гэж мэдэхгүй байгаад учир нь байна. чихнээс нь тэмдэг зүүчихвэл аан энэ нөгөө аймар эрх мэдэлтэй гарынх байна гээд хулгайч тойроод явчих нь байна шүү дээ. тэгээд махны үнэ буурдаггүй, сүүнд ус холилддог нь бас учиртай.

Давка (зочин)

маниус ч нээрээ малаас ч хямд бол мэдэхээр л байна шүү....... Сорри унжсангүй эргэж орж ирээд уншинаа... Гарчиганд нь биччлээ....

Анжигай (зочин)

За даа би ч ноолуур сайтай УХНА болохоор шийдээд шидтэн хайгаад байгаа шүү дээ.

LoveLove (зочин)

Малчин болдымуудоо хэдэн төгрөг авчина, малаа зараад мөнгөтэй болчино, сүүн дээр нь ус хийж зараад баяжчина ажил хийх хэрэг байнуу гэрээсээ GPS-р малаа харчаал дээжээ хараад гэвтжаахгүй юу

Gtulga (зочин)

Аа мэдкү зуссс. Би хотын хөөн...

itsme (зочин)

яагаад манай ямаа аниатай барьцалдаад байнааа??? гохь чий шү

stormy (зочин)

Ер нь нэг гайгүйхэн ухна ч юм уу, за ер нь нэг боломжийн хээлтүүлэгч эцэг мал болоод төрсөн дээр байсан юм шиг байгаан. ккк. Хойд насандаа л сайн үүлдрийн бух болж төрөхөөс.

Munkhbayar (зочин)

herev yamaanii chihend chif hiivel hulgaich nar chihiig n uldeegeed busdiig avaad yavchih bh daa haha

Сайнаө (зочин)

угаасаа малынхаа төлөө амьдралаа золиослодог ард түмэн шүү дээ бид чинь.

3apaa (зочин)

Нэг ийм гаргалгаа байгаашт. Наад хуулийг чинь санаачлаад хэрэгжүүлэх гээд гар өргөөд байгаа гишүүд ямаатай явалдчихдаг байж магадгүйм гэж... Их хайртай царайлаал айн? Ярьж байх үед нь царайг нь нэг тольдоорой! Үнэн мудак царайтай харагдаж байдаг шүү... Ноотой...

Tsuki-Yama (зочин)

Зараа ахын хэлжаа үнэн байхоо.

Зочин (зочин)

Мал бол мал. Тэр хэдэн малыг хайрлалаа гээд юу олж долоосон юм бэ. Аан

damdaa (зочин)

ha ha ha, bi enetei chini yostoi harin ta nartai sanal niilehguim baina. Onoodor mongoliin malchid yostoi denduu orobdom niigmiin emzeg dabhrag gej bi boddii sh d. ted toroos yostoi sohor zoos ch garzdaagui malaa osgoj baina sh d. Getel manai tor yajiina, suhbaatariin talbaid taban toosgo orsniihoo holsond luibarchidad neg saya dollar toljii sh d. Neg muu deeremchin 10 terbumaar kazinod garaa ugaaj baihad, yagaad undesnii bayalagii barag 30%-g shahuu uildberlej baigaa hodoo aj ahuid ingej mg tsatsaj boldguim. Gol ni yag malchidiin gartaa l huruu l sh d. Bid ug ni mahaaraa obor mongol, buriadiin zah zeel deer garah yostoi baihgui yu. Tegeed arab ruu. Ene chini ug ni manai dabuu tal baihgui yu. Uul uurhai geed yag hen bayajij baigaam? ene bol yostoi sonin asuult l daa. za za bi ooriinhoo blog deer l bichii.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)