МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Тагтан дээрх бүсгүй-миний бодлууд

Тагтан дээрх бүсгүй-миний бодлууд

Тэр байрны тагтан дээр зогсох бүсгүйг хааяа харах дажгүй байх юм. Цагаан унтлагын хувцас, давхараатай байж магадгүй нүд, бас хацар нь хонхойдог бололтой байдаг. Нүүрэндээ жаргалтай инээмсэглэл тодруулан хөшгөө нээх тэр бүсгүйг гэртээ ганцаараа амьдардаг гэж бодох юм. Ажилдаа ирээд өрөөнд байдаг удамбор цэцгээ усалчихаад танил цонх руу харахад танил дүр зураг тодроно. Тэр бид хоёр биенээ харах гэж л цонх цонхон дээрээ зогсдог юм болов уу гэж ч хааяахан бодогдоно. Жаахан утгагүй л бодол л доо.

Би уг нь дуран авчирч хармаар байдаг боловч зүрх хүрдэггүй юм. Магадгүй тэгээд л холоос харсгээд явж байвал зүгээр ч юм шиг санагдана. Харин тэр намайг дурангаар харвал би ямаршуухан байдалтай байх юм бол. Тэгж бодоод үе үе их дэгжин хувцаслах дуртай болоод байгаа. За яахав дээ. Ирээдүйн нэгэн өдөр уулзлаа гэж бодоход... Огт төсөөлөгдөхгүй шүү. Тагтан дээр нь угаасан хувцас өлгөөтэй. Хувцсаа угаасан байх л даа. Тэр дунд эрэгтэй хүний нэг ч хувцас харагдахгүй байгаа нь надад ямар нэгэн найдлага төрүүлдэг болчихож. Нүүр тулж хэзээ уулзаж үзээгүй бүсгүйг мөрөөддөг болоод байгаагаа өөрөө ч тунгаагаад олохгүй байгаа болохоор түүнээс асуугаад үзвэл ямар хариу өгөх бол. Угаагаад тохсон хувцаснуудын хажууд гулгар уут өлгөөтэй.

Тэр дотор нь юу байгаа бол... Тэр бүсгүй халаасны өрөө хөлсөлж амьдардаг юм болов уу гэсэн бодол орж ирлээ. Хаана ямар ажил хийдэг юм бол. Нэг байгууллагад нягтлан бодогч юм уу эсвэл ямар нэгэн менежер хийдэг болов уу гэж санагдаад байдаг юм. Орой цонх нь гэрэлтэй байдаг. Хөшгөө хаачихаж ээ. Бодвол дуусаагүй ажлаа гүйцээх гээд сууж байгаа байх л даа. Миний ажил ч гэсэн уг нь дуусах дөхөөд л байна. Маргааш дахиад л чамайг харахыг яарна. Ер нь өглөө орцны чинь үүдэнд хүлээдэг юм уу. Эсвэл орой ажлыг чинь дуусахыг хүлээдэг ч юм уу... 

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
davka (зочин)

Ямар ч сүрхий юм бэ дээ......... Зохиосиймуу?

ulemj (зочин)

Зохицуулаачээ...

maral (зочин)

ter hun medku anzaarahgui bhad uuruu uurtuu romance uusgeh nice.

Зочин (зочин)

zohiol bshdee tiimuu neg iimehuu mayagiin bogino ugvvlleg unshij bn sanagdchihlaa. gehdee hugshuun goyo bolson bn shuu tsaash ni bicheerei urgeljluulvel sain l bn

ssainnaa (зочин)

хэхэ. алсаас дурлацан байнашд....

promiscuous (зочин)

yasan jooxon huuhed shig holoos harj maraad bodoj modood bgamaa!!alia iin

Gtulga (зочин)

Та өөрийхөө блог дээр өөрийн нууц эрдэм чадлаа нуухиймаа ха ха.

ooyoo (зочин)

goy bichleg baina. Shuud төсөөлөгдчихлөө

stormy (зочин)

За. Миний бичлэгийг уншсан хүн бүхэнд нэн талархаж байна.

хэхэ (зочин)

танай байр чэн алийн... хүн алсаас хараал байгааарйа чи...

secretwish (зочин)

гоё...

venus (зочин)

kk dajgv l yum bj blnoo bvtelgv durlal bish baigaasai

SUNshine (зочин)

neg yum hiigeechee Stormy

yanzagkhan (зочин)

Zohioltoi adilhan bna ldaa gehdee bodit bzde. Ochij taniltsaachee yugaa hiigeed bgaan stormy guai

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)