МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Шувуу нисэх өндөрт халин дүүлэн нисэхсэн

Шувуу нисэх өндөрт халин дүүлэн нисэхсэн

Шувуу нисэх өндөрт халин дүүлэн нисэхсэн. Заримдаа нүүдлийн шувуудыг дагаад хэн ч мэдэхгүй газар очоод тэндээ уусан үлдмээр санагдах. Бодол болон санааширч суугаа амраг танхил бүсгүйнхээ мөрийг түшээд сувдан хэлхээ тасламаар. Уйт бараан орчлон гэж дотроо хэдий бодовч, жаргалт тансаг хорвоогоос салж үл чаднам. Үнэндээ тэр л цагуудад эргэн очмоор. Тэртээх өдрүүдийн тунгалаг агшинууд.

Гол ус намуухан боловч бас ширүүн урсдаг билээ. Яг л түүнтэй адил дотоод ахуй хорвоод минь ширүүн болоод зөөлөн хоёр ямагт тэмцэлдэнэ. Энүүхэн ойрхон ургасан моддын салаа мөчир дээр чадан ядан тогтсон цасан ширхэг, бороон дуслуудтай хүмүүн заяатныг адилтган бодох. Орчлон хорвоогийн түмэн бүдчээн дунд хүмүүс яг энэ мөчир дээр тогтсон дуслууд шиг л байдаг биз гэж бодогдох юм.

Чивчиртэл татсан нумнаас тасран гарах сум салхи татуулан хараа үл гүйцэх алс тийш одоход тэр сумны оронд өөрийгөө байлгахсан хэмээн мунхаглав. Хаана очиж буухаа өөрөө хэдий мэдэхгүй ч аисэх буй хугацаандаа хамгаас эрх чөлөөтэй. Бүх юмс элэгдэн хуучирч байгаа нь нүднээ тод. Хэдийгээр ширээн дээр тавьсан цаг, үзэг бал мэт усан нүдэт бидний өмнө огтоос элэгдэж хуучраагүй мэт боловч сансарын их цаг хугацааны өмнө ямагт элэгдэн хорогдож байдаг билээ. Бүр агшин болгонд шүү.

Бид ч гэсэн эдлэл хэрэглэл шигээ сансарын их тоосонд даруулж, хуучран бөхөж байгаа. Намрын намарт шарлан ганддаг навчис, хаврын хаварт эртлэн дэлгэрдэг яргуй, зуны зунд шаагин ордог бороон ширхэгүүд, өвлийн өвөлд аниргүйхэн дүнсийдэг холын толгодууд цагийн тоосонд хучуулсаар л... Мэдэх хийгээд мэдэхгүй, огт төсөөлдөггүй нөгөө Шамбалын ариун оронд ч цэцэгс хагдарч, хүмүүн нь үүрд амгалангийн огторгуйд халин оддог биз ээ.

Ханаран найгах шагшуурга, нуурын толионоо зоргоор хөвөх жигүүртэн шувууд дураар хийгээд эрх чөлөөтэйд нь цагаан атаархал төрөх. Яг энэ шувууд шиг, тэр салхины аясаар найган буй шагшуурга мэт баймаар байх юм. Тэр л шувуудын нисдэг хамаг өндөрт нь халин дүүлэн нисмээр ээ...        

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
Hiko (зочин)

Нисдээ нис шувуухай минь гэх гэсэн шин шувуухай гэдэг нэр Сторми ахад арай л биш юмаа. Хэхээх. Сторми ах ойрд их гуниглангуу байх чинээ.

Хэрлэн (зочин)

хаашаа нисэх гээдаан зүгээр... хаха

flower_13 (зочин)

Хэрэв хүмүүн бид далавчтай болоод төрсөн бол ...

ҮЛЭМЖ (зочин)

Шувууухай минь

Friska (зочин)

Газраар бядан явагч хөөрхий хүмүүн чи:P

Аяко (зочин)

ямар үед дүүлэн нисмээр санагддагийг би мэднэ ээ. миний блогоор ороод үзээрэй. дүүлэн нисэхсэн гэдэг щүлэг оруулж байсын. чиний бичлэгүүд таалагдаад байгаа щүү

zulzaga (зочин)

hurch boloh ter l gazar luugaa nisdee nis..

Сондор (зочин)

Бүргэд шувуу бусдын нисэн үл хүрэх газар дүүлэн нисдэг ч тэртээд сүндэрлэгч уулын халилд бяцхан ангаахайдаа эргэн буудаг билээ. Түүнтэй эгээрэн адилтгавал хүмүүн биеийн жаргалыг хөөн эрх чөлөөтэй бэдрэн явавч эр биений чадал мөхөсдөж эмнэг сэтгэл номхрох цагт дасал болсон өргөө гэртээ сэтгэл цагаан авааль гэргий, баясал дүүрэн үр хүүхэддээ ьэмүүлэн ирэх нь хүмүүний жам бөлгөө гэж богино заяат хүмүүн би бясалган бодмой...

stormy (зочин)

Сондорт: Залуу нас ороо морь шиг омголон байдаг. Омголон залуу нас нэгэн цагт дуусдаг нь хорвоогийн жам. Тэр цагт уулын бүргэд адил гэртээ буцна гэдэгтээ түмэнтээ санал хийлэв.

Зочин (зочин)

nis nis

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)