МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Би шүүдрийн дуслыг энхрийлэн илбэхсэн

Би шүүдрийн дуслыг энхрийлэн илбэхсэн

Хан тэнгэрт цойлж ургасан хатан зөөлөн цэцэгсийн дэлбээнд шүүдрийн дусал бөнжигнөн байх нь гайхалтайсан. Хааяахан тэр шүүдрийн дуслуудыг гараараа илбэж, энхрийлж үзмээр санагддаг юм. Ямар зөөлөн, ялдамхан байдаг бол. Тэр шүүдрийн дуслуудыг энхрийлэн таалдаг аясын салхинд цагаахнаар атаархадаг. Би өөрөө дууч салхин болоод түмэн газрын сая сая цэцэгсийн дээгүүр зөөлөн үлээх юмсан. Үзэсгэлэнт ногоон хөдий, ер бусын шаргалтах элсэн тэнгис, сүндэрлэн босох өндөр их барилгын дундуур гээд хаа дуртай газраараа шууран салхилах гайхамшигтай байх аа. Өрнө дорнын их иргэншлийн гэрч болоод шууданч шувуу адил харсан үзсэн, илбэн таалсанаа өөр бусад газрын салхинд шивнэмээр.

Алсаас ирэх сансрын салхинд хийсэх оддын тоос болж үзэхсэн. Сая сая жилийн алсад оршин байгаа гариг эрхэстэй эрхлэн наадаж, тэнгэрийн заадасын хажуугаар ихэмсэг бардам шуурмаар. Хайрын тунгалаг сэтгэлийн элч болох тэр л одыг хажуу дэргэдээс нь харвал ямархан байдаг юм бол. Тэр гэрэлт одтой дуусашгүй хайрын тухай өгүүлэн хүүрнэлдэвэл ойлголцох болов уу. Наран төвт орчлонгийн тэр л гаригт байдаг сэтгэл хайрын тухай тэр одтой ярилцаад зогсоход алсад байгаа эх дэлхийгээ ямархан байхыг төсөөлөн бодно. Ай. Хязгааргүй уудмаар аялах ахуйд сансар огторгуйд хайрын гэрэл хэрхэн түгдэг бол. Олон олон гариг дээр хүмүүнийх шиг тийм хайр байдаг болов уу. Хүнийх шиг ариун хайр өөр хаана ч байдаггүй гэдэгт итгэнэ. Ямар их хувь тавилангаар хайрлаж чадах сэтгэлтэй төрөө вэ. Яг л их салхин шүүдрийн дусал, цэцгийн дэлбээг хайрлан энхрийлдэг шиг...  

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
davka (зочин)

yamar ch uran yaruu ugtei yum be dee? ohiduudiig lag nairdag bhdaa gsn.......:p

ssainnaa (зочин)

"шүүдрийн дусал" гэж хамтлаг байдийшд хэхэ.

3apaa (зочин)

Сторми!!! Би чамд сэтгэлтэй болох гээд байх шиг байна яах уу?

stormy (зочин)

Ай. Зараахан минь. Амраг танхил сэтгэл чинь Асгарч яагаад хөндүүрлэв. Сэтгэл зүрх чинь яагаад Сэмэрч ингэж урагдав... ккк ккк

itsme (зочин)

хаха нуль цэнхэр энүүгээр нэг асгарч байх шив

ssainnaa (зочин)

өнөөдөр чинь юу болчоо вэ??? бүгд л цэнхэртэж, ягаартаад...

ulemj (зочин)

Өнөөдөр цэнхэр өдөр Цэнхэр шувуу үүрээр ниссэн Цэнхэр нар тэнгэрт мандсан Цэнхэр бороо шаагин орсон Цэнхэр навч модноос унасан Цэнхэр зайрмаг наранд хайлсан Цэнхэр дуу толгойд орсон Цэнхэр хотод би амьдардаг.... яаи яаи яаи

ssainnaa (зочин)

шари гуру...

tsoomo (зочин)

ай хөөрхий могголд маань хүйсийн харьцаа 1эр:4эм гэж байсан худлаа болж таарвуу хаха

Pearle Deppsu (зочин)

Таныг дандаа л нөгөө сувгаар юм бичээд байдаг юм болов уу гэсэн чинь үгүй юм байна шдээ. Гоё бичжээ. таалагдаж байна :) Good Luck

promiscuous (зочин)

bi law stormiig uxaan ni hetiidsen hun gej bodood bgan eron ix uhaantai hun bno

хармөөг (зочин)

царайлаг хүнүүсийг царай шигээ гого юм бичээд байхаар нь аягүү сэтгэл татагдахийн..хэрэггүй таныг харлаа кккк...Нээрээ та чинь тэр гурван залуу малуу дээр майр юм бичээдайдын байлээшд..дотор чинь яг хэдэн хүн байна??

Зочин (зочин)

Хэн царайлагийн.Тэр гарийг чинь харах юмсан хармөөгөө

viktoria (зочин)

царайлаг юмуу тээ, тэгүүл царай шигээ гоё бичих юмаа... өөрөө зохиолч баймаар сайхан бичих юм, ямар хүн ийм уран яруу бичдэгийг учрах хувь тохиол байдаг бол харах юмсан ...

davka (зочин)

хар мөөг стормиг хэлээд байна айн? Царайлаг энэ тэр гээд ...... Царайлаг хүн чинч хүнд харагддаггүй юм гэсэн..... хэхэ.

Зочин (зочин)

Tegeed ter gar chine tsaralag umbiz dee.. Harj baij l boliidoo

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)