МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Цасхан чамдаа би хайртай...

Цасхан чамдаа би хайртай...

Лавсан орох цасан ширхэгийг тоолж нэг үзэхсэн. Хэчнээн живаа ширхэгүүд над дээр, бас орчлон ертөнцөд унадаг бол оо. Хараад хараад баймаар. Нөгөө их намрын шар наран үүлэн цаагуур нуугдаад, цасан будрахыг хөгжилтэй хараад л... Тэртээ тэнгэрээс саран авхай эх дэлхий рүү минь атаархангуй ширтэнэ. Яагаад гэвэл өөр дээр нь хэзээ ч цас бударч, бороо шаагихгүй шүү дээ. Тэнд бас агаар ч байхгүй. Харин дэлхий маань сар луу доогтойхон ширтдэг юм болов уу. Цас орохыг цонхоороо ширтэн зогсох цаанаа л нэг сайхан юм.

Ер нь л байгалын үзэгдлүүд бүгдээрээ л гоё юм аа. Бороо орох, салхи шуурах, мөндөр асгах гээд л бүх л үзэгдэл нь сайхан. Мөндөрийн ширхэгт оногдчихвол жаахан өвдөлт мэдрэгддэг ч гэлээ хөгжилтэй байдаг даа. Хүүхэд байхад мөндөр түүж иддэгсэн. Халуун зунаар орсон мөндөр яагаад ч юм их гоё амттай санагддаг байж. Харин өвөл болохоор ёс юм шиг цас, эсвэл мөс иднэ. Мөсийг жижиг жижгээр нь идэхгүй бол хэл наалдчих гээд байдаг байлаа. Нэг наалдчихвал жигтэйхэн өвдөнө. Цасхан минь лавсан лавсан ороод л. Та нар яг одоо гараад эгц дээшээ нэг хараарай. Ямар үзэсгэлэнтэй, ер бусын харагддаг гээч. Бас гайхалтай сайхан агшныг та олж харах болно. Цасхан минь будран будран ороод бай, ороод бай. Цасхан чамдаа би хайртай...  

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Gtulga (зочин)

Ямар ч хамаагүй хүүхэн дагуулаад гүймээр санагджий шүү нээрээ кэ кэ.

oodko (зочин)

UUd haalgaar salhi siigeed bi daaraad l Unench zurh mini hair neheed setgel mini daaraad l Ud unngurch ugluu bolhiig huleeseer Ungursnuu dursan demii l gantsaaraa shanlana Hen negend ungursun buhnee yarihiih husdeg ch Henii tuluu zowson bolood yarihaw dee, setgeldee l hadgalii Nadaas chi durlaj bsan uu gj buu asuugaarai Nad shig shanlaltai hun olon buu bgaasai Nadaas chi hairlaj bsan uu gj buu asuu Nart horwood ter chini baidgal zuil bolchood bna Hairiig hundeltsgee

davka (зочин)

oroi harih zamdaa jaahan alhnaa..... ternees zugaalah zav alga. tsasiig dotroosoo medermeer bna gsn..............:p

AntiDotE (зочин)

Агаар л тасархай байна даа. Уушиг баярлаал.

Зочин (зочин)

Tsas chine odoo hulduud mus bolno doo

хармөөг (зочин)

тиймээ саяхан орсон цасыг их үгүйлж байна шүү.. Энэ гөнө лав гадаа их гоё байнаа.. болдогсон бол гадаа хэн нэгэнтэй юм яриад алхахсан.. Цас цас чи удахгүй нэг ороодхоорой гуйжийна

хармөөг (зочин)

Нээрээ цас орсон яг тэр өдөр нэх гоё дулаахан байдаг нь сонин шүүү

ssainnaa (зочин)

аймар хүйтэн байсйишд...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)