МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Хааны албанаас хасны алба

Хааны албанаас хасны алба

"Хааны албанаас хасны алба" гэж нэг хэлц үг байдаг юм. Энэ бол туйлын үнэн үг ажгуу. Хааны албыг бол яаж ийж байгаад аргалж болно. Харин ялгадасаа гаргахыг яагаад аргалж болохгүй ээ гэсэн агуулгатай үг л дээ. Хэрэвзээ хүн болоод амьтад өтгөн шингэнээ гаргаж эс чадваас тэрэндээ хордож үхнэ ээ гэж анатомын хичээл дээр үздэг байв даа. Амьд бие хордож үхэхгүйн тулд ялгадсаа гаргах газартай байх хэрэгтэй болжээ. За амьтан ч яахав. Аргаа олчихож.

Харин хүн төрөлхтөний тархи нь томорч, ухаан нь тэлэхийн хэрээр ичих булчирхай нь хөгжөөд нэг нэгнээсээ нуугдаж хүндрэх зэрэг асуудал гарч ирвээ. Мэдээж тухайн үедээ гайгүй байсан нэг нөхөр жорлон гээч зүйлийг санаачилсан байж таараа. Тэр нь улам боловсронгуй болсоор нэг мэдэхэд өнөөгийн түвшинд хүрчихсэн давхиж явна. Монголын минь нийслэл, эх орны маань зүрх болсон Ув Улааханбаатар хотод маань харин энэ асуудал туйлын хүндрэлтэй билээ. Гудамжинд сайхан алхаж явтал гэнэт гэдэс эвгүйрхлээ. За байз. Гэр хол байдаг. Тэгээд л жорлонгийн эрэлд хатсаар байтал бараг л өмдөндөө тавих дайны юм болно доо.

Гудамжаар нэг гүйгээд ч олдохгүй ховор эрдэнэ болоод байгаа зүйлийг олохыг тулд онгорхой хаалга бүрийг татах хэрэг гарна. Хэдэн баарнууд нь л ариун цэврийн өрөөтэй. Тэр нь үнэр танар гэж аймшигтай. Өөр сонголтгүй хойно яая гэхэв. Орохоос өөр аргагүй. Уг нь том үйлчилгээний төвүүд дээрх асуудлыг шийдэх хэрэгтэй л дээ. Аль нэгэн дэлгүүрт ороход ОО нь хаанаа байгаа нь мэдэгдэхгүй. Зөвхөн худалдагч нартаа үйлчилнэ гэх мэтийн үнэхүү тэнэг дүрэмтэй. Тэрнээс нь болоод л гудамжинд, байшингийн өнцөгт хүмүүс давсагаа суллаад байгаа юм шүү дээ. Хэдэн үйлчилгээний төв нь энэ асуудлаа шийдээд, одоохондоо төвийн газрууддаа зөөврийн ОО тавьчихад нэг хэсэгтээ л гайгүй болно. Тэгж байтал ч улс орон маань хөгжил өөд алхах алхаагаа түргэсгэх байх л даа. Эцэст нь хэлэхэд "ЖОРЛОН БОЛ БУРХАНЫ АРИУН СҮМ БИЛЭЭ" гэсэн мэргэн үгийг хэлмээр санагдлаа. Та бүхэн мэргэн ухаандаа тунгаана биз ээ.    

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Gtulga (зочин)

Кэ кэ тэр ч тийм шүү тэй кэ кэ.

itsme (зочин)

би лав шууд хаа явжийгаа газраа шээчдийшд гээдайхгүй юу хаха. нээрээ тийшдээ майр хэцүү шдээ наадх чинь

ulemj (зочин)

хэхэхэхэ хааяа бачуурдагийн ш д

Gtulga (зочин)

Өө Ицми эгч ямар сонин юм бэ. Би дээр таньд арга зааж өгөө биз дээ. Ганц 150 авжаад амсар луу нь шургуулчих гээд.

3apaa (зочин)

Би бүр эвгүйтээд ирэхээр чичрээд реакц өгдийшт. Үнэн гэцүү... Одоо гэхэд л манай ажлын нойл заваарчихсан байж л байна. Шагайгаал уур хүрээд явчихсан. Цэвэрлэгч охин хайччихваа?

БОРОО (зочин)

Эртээд тэмцээн болдогийн орой нэг бааранд сууж байхад Зараа ч хасын албандаа захирагдаад явчихшиг болсон үнэн үү ккк

davka (зочин)

hehe emegtei hund buur hetsuu sht..... tgd soyolgui humuusees bolj gudamj talbai muuhai bolood end tend joohon bulangaar yavah geheer uner tanar gej avah yumgui... estoi nen terguund shiideh asuudliin 1 munuusuu muun......... bayarlalaa stormy Eor ni deedchuul blog unshdag bolchuul te? ........kk

Boogii (зочин)

Solongost bol xaa saigui l 5 alxaad 00 baix buguud yamar ch une urtuggui uilchluuldeg. Yadaj niisleldee gadniixnii 00 -oo xerxen shiidej chadsaniig n xotiin udirdlaguud avch xeregjuuleeseidee. Xalaasaa zuzaalaxaa urital bolgoj baixaar uls ,niislelee gej boddogch boloosoi...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)