МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Өрөөлийн нууц амраг-миний эхнэр-шийтгэл

Өрөөлийн нууц амраг-миний эхнэр-шийтгэл

Толинд туссан өөрийн дүрсээ хараад яахаа мэдэхээ больчихлоо. Урьдны гал цогтой харц, нүүр дүүрэн инээмсэглэл гээд байдаг байсан зүйл ганц нь ч алга. Цаг дөнгөж хоёр өнгөрч байхад эвгүй муухай чимээнээс болоод бүр мөсөн сэргэчихсэн юм. Уг нь унтахдаа цонхоо их л сайн хаасан даа. Гэтэл цэлийтэл нээгдчихсэн. Хөшиг хүчтэй салхинд ер бусын аймшигтай дэрвэн харагдаж байлаа. Цаанаа л нэг зэврүүн хүйтэн боловч энэ байдалд түр зуур ч болов дасахаас өөр аргагүй болжээ. Цонхон дээр очоод хашаан доторхоо гүйлгэн харсан ч нүсэр гүн харанхуйд өчүүхэн ч дүрс харагдахгүй. Бодлоо. Хэн цонх нээчихэв. Бас тэр дуу чимээ, төмөр хавирах мэт зэвүүн авиа. Хаанаас гараад надад тэгтлээ аймаар, яг чихэн дээр сонсогдсоны хариуг олох гээд барсангүй.

Энэ хашааг авсанаас хойш олон жил өнгөрчихжээ. Уг нь амьдрал маань их л сайхан бараг л шулуун замаар явж байсансан. Боломжийн ажилтай, эхнэртэй, унах унаатай. Ер нь дутуу зүйл байгаагүй дээ. Өнгөрсөн зуны амралтаар болсон өөдгүй явдлаас хойш л тэнгэр нурчих шиг болж билээ. Эхнэр бид хоёр гэрлээд хоёр жил гаран болсон ч хүүхэдтэй болохгүй байсан. Хэн хэн нь энэ асуудалд туйлын хүлээцтэй хандсаан. Би хэн нэгний дотор болж байгаа бодлыг тааж мэдэхгүйгээс хойш эхнэрийнхээ ямар бодолтой явдагийг мэдэхгүй байж. Тэр эвгүй өдөр хэд хэдэн найзтайгаа бас гэр бүлүүдийнх нь хамт салхинд гарсан юм. Хотоос ч сүйдтэй хол гараагүй ээ. Гурван машинд сууж аваад Тэрэлжийн зүг хөдөллөө. замдаа хойно урдаа оролцон давхисаар юу юугүй хотоос 50 орчим км холдчихсон байв. Урд яваа тэрэг зогсож, энүүхэнд голын эрэг дээр дажгүй газар байгаа. Тэнд очно гэснээр биднийг дагуулаад явлаа. Мэдээж залуус л болсон хойно очоод сайхан инээж хөхөрч, бас ууж идсээр нар нэлээн хэвийснийг анзаарсангүй. Угаасаа хононо гэж тохирсон болохоор бүрий болоход огт санаа зовоогүй юмдаг. Тэгээд дандаа найзууд болохоор юунд нь таагүй байхав.

Хар багаасаа өвөр түрийдээ орж өссөн нэг найзын маань найз тэр залууг би урьд нь сайн таньдаг байлаа. Тийм дотно биш ч гэлээ хааяа ууж идэхдээ биенээ дуудчихдаг хэмжээнд хэрэндээ дотно болсон байв. Биднийг хөзөр эргүүлж, ганц нэг зуу татаж байхад тэр залуу л байхгүй юм. Хаачсан нь надад сонин биш л дээ. Нэг газар унтаад өгөө биз гэсэн шүү юм хальт бодоод өнгөрлөө. Харин хүүхнүүд хажуугийн гэр шуугилдана. Ёстой л нэг уулзсаных гэсэн мэт тас тас хөхрөлдөн их л таашаалтай байгаа аж. Хүүхнүүд юу эсийг яриа аж дээ. Уусан жаал пиваа гадагшлууал хэрэгтэй болж, тамхи асааж аваад гарлаа. Гадаа саруулхан гэж жигтэйхэн. Гэхдээ тун удахгүй миний харах зүйлийг тааварлахгүйгээр гялалзах аж. Бага зэрэг хөлчүүрхэн алхасаар гэрээсээ нэлээд холдсоноо ч анзаарсангүй. Эхнэрийн маань дуу их л ойрхон гарах шиг болоход бас л надтай адил шалтгаанаар яваа биз гэж бодоод юм санасангүй. Тэгтэл хажуухнаас нь нөгөө залуугийн дуу гарлаа. Бас л хань бол яваа биз гэж бодон очдог юм уу гээд эргэтэл... 

Эхнэр маань түүнтэй бүтэн гурван жил амраглаж, намайг араар минь тавьж байжээ. Тэгээд урьд уулзалдахад яаж бие биенээ хардаг байсан, дараа нь миний нүүрийг яаж хардаг байсан юм бол гэж удаан бодсон. Тэр ч битгий хэл миний хүүхдийг хүртэл авахуулсан байсан юм. Ямар хорвоо гэхлээрээ тийм байдаг байна аа гэж тэр үедээ хараал урсгадаг байсаан. Би түүнийг хайрладаг байсан сэтгэлийн минь хариуг ингэж барьсан юм. Тэр явдлаас хойш бүтэн жил өнгөрч, би ганц бие амьдралдаа овоо дасаад байтал энэ шөнө ийм зүйл тохиолдлоо. Хаалга ширүүн онгойж эхнэр маань биеэрээ урд минь ирээд зогслоо. Түүний бие бодит бус, нэг л тийм утаа манан мэт... Хорвоо түүнд шийтгэлийг нь амсуулсан байлаа. Шинэ өдөр эхэлж, шинэ наран мандаж, миний амьдрал шинээр эхэллээ... Би урьдын адил гал цогтой, өөртөө итгэлтэй, цээж дүүрэн амьсгал авч байлаа.            

start=-27 , cViewSize=50 , cPageCount=1

23 сэтгэгдэл:

null
hash (зочин)

chi tegeed odoo boltol medeegui bsan hereg uu tiim anzaarah yum bgaagui yum uuu

bayar (зочин)

энийг зохиож бичсэн юмуу үнэн юмуу. үнэн бол аймшигтай юм байна.

stormy (зочин)

Мэдээж энэ чинь зүгээр л уран зохиол талын зүйл шүү дээ. Байдаг л нэг өгүүллэг.

anime (зочин)

Юм цаагуураа гэж :P

m (зочин)

zohioson hun ni emegtei gej mutiutsah uu?

ssainnaa (зочин)

тэгээд тэр эхнэр нь үхциймүү?

itsme (зочин)

зайлуул чад хийсэн л болж таарлаа даа гсн кк

ssainnaa (зочин)

өө зайлуулаа...

Gtulga (зочин)

Үүш ямар ёрын юм бичиж байхын та.

stormy (зочин)

Энэ чинь зүгээр л уран зохиол шүү дээ. Янз бүрийн аймаар зохиолууд зөндөө л байдаг даа.

Зочин (зочин)

Aimaariin.

Pearle Deppsu (зочин)

Тэгээл шударга биш байгаа биздэээ хүнийг хайрлаж, халамжилж, хүндэлсний хариу нь ийм байна гэхээр... шударга биш муухай юм аа,

Pearle Deppsu (зочин)

Гэхдээ би Кармад бол итгэдэг шүү

nyamkaa (зочин)

ye yamar evguui yam be. shunu bolj baihad iim yum unshaad

EEGII (зочин)

DENDUU ITGEJ YAVHAD INGEJ HUURAGDAH UNEHEER HUND SHUU

johni (зочин)

balai yum ter tiim zevyyn yumuu ali esvel chi tiim teneg umuu

Давка (зочин)

Эртээд би хэлж байсан даа..... Хүнд үнэхээр хайртай болчуул тэрийг хуурах бодол байдаггүй юм байна лээ. Хайртай хүнээ хуурч байвал өөрийгөө хуурч байнаа гэсэн үг. Харин хайргүй бол энэ бол өөр асуудал л даа гэж боджийно.

1st (зочин)

ээээ хүүрээ эхлэл бол аймшигийн л айдас төржийшд тээд үхцэнүүү

tsoomo (зочин)

юм бүхэн хариутай гэж байгаа

enheshi (зочин)

Ганц бие залуу байна гэж бодсон чинь одоо зохиол бичцэн юм уу?

Nyamka (зочин)

Uu yamar evgui yum be? Uhtsiim uu ergeed irtsiim uu ene huuhen chini. Iim shan setgeltei huniig yal bgaam boloo te.

Badman (зочин)

Иймэрхүү тэнэглэл нь дэндсэн хүүхнүүд хорвоо дээр байх л юм даа. Эцсийст өөрсдөө хэн ч биш волоод дуусий ш дээ. Сайн хүнийг гомдоовол хорвоо түүнийг энэрэлгүй шийтгий ш дээ

bi (зочин)

ene bol mini tuuh. Bi eruul mendiin ded said tsolmongiin nuhur bn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)