Цаг хормууд урсан өнгөрөхийн хэрээр орчлон ертөнц ч хувьсан өөрчлөгдөх юм. Хүн гэдэг амьтан бий болсон цагаасаа эхлэн хослон амьдрахын сонгодог утга нь болсоор ирсэн. Хүнийг адгууснаас ялгадаг бараг цорын ганц ялгаа нь билэг оюун, дээд ухамсар билээ. Тоонотой гэрт толгой холбон, тостой тогоонд хошуу холбон эр эм бололцсон өдрөөс эхлэн айл шиг айл байхын тулд хэн хэн нь хичээн зүтгэх нь жинхэнэ үүрэг нь юм. Эр нөхөр нь гэрийн эзэн шиг байж, эхнэр нь эх байхын эрхэм алдараа ямагт хүндлэн өргөж явах ёстой ажээ.
Сайхан хүүхэн гэрийн ч чимэг, эрийн ч чимэг болдог нь маргашгүй үнэн. Бүсгүй хүн болгон сайхаан. Учир нь бүсгүй хүн болгон нөхөрт гардаг гэсэн сайхан үг бий. Энхрий зөөлөн инээмсэглэл, ухаалаг дөлгөөн харц, холч алсын хараатай бүсгүй хүн та эр хүнийг чиглүүлэн заагч луужин болдог гэдэгт эргэлздэггүй. Гэр бүлийн тогтуун сайхан байдал, халуун дулаан уур амьсгал цаг үргэлж савсан байдаг тэр л газарт хамгаас сайн энерги хуран цуглардаг. Хоёр биендээ итгэх итгэл л гэр бүлийн оршин байх үндэс нь гэж бодогддог. Танхил залуухан насандаа хэн хэндээ сэтгэл алдарч, хайрын тансаг үгсийг шивнэлдэн сууснаа хэзээ ч мартаж боломгүй. Эр хүн та эхнэрээ анх харсан шигээ насан үүрд хайрла.
Бүсгүй хүн та эр нөхрөө анх үнссэн шигээ дандаа энхрийлэн хайрла. Хэн хэнээ уучилж, уужуу тайвнаар хандаж чадаж байвал танай гэрт наран үүрд мандана. Мандаж байгаа наран танай гэр бүлийг ямагт тэтгэн ивээж, халуун дулаан илчээрээ төөнөх болно оо. Сайн эхнэр эр нөхрийнхөө дотны найз, үнэнч анд нь, тэргүүнээ залах титэм нь байдаг билээ. Эр хүн бүсгүй хүний ялдам аалинд уярч, энхрий харцанд нь зөөлөрч явдаг юм. Эрхгүй тэгээд бүсгүй танд л хайлж явдаг ган төмөр билээ.



45 сэтгэгдэл:
зарим залуус бүсгүй болгонд л хайлж явхым даа. ккк
баярлалаа...
saihan ehnertei bolhiimsaan . . .
Па нэг ч секс гэсэн үг олж харсангүй. Сонин юмдаа? Дутуу л харсан байж таараа... Хайж олноо...
эротик хэсэг нь хаана байгаан? худлаа зүгээр.....кккк
Zuv zuitei.
Гоё бичлэг болсон байна. Амжилттай яваа эр хүний ард нэг эмэгтэй хүн байдаг гэдэг үнэн шүү.
давка үнэн дуртаймаа....хайгаал давхицан...
Stormy чи ч хайлтал бичлээдээ . Нээрээ үнэхээр гоё бичиж эхнэр хүн болох юм сааан
сайхан бичсэн байна нээрээ л нэг тогооны хүн олж авах юмсан кэкэкэ
үгүйээ дуртайдаа биш... өөрөө тэгж явуулсан юмыг би яахын?
сайхан ханиа гэж
Яаралтай сайн хань болно. Утас 99 99 99 99. хаха сайхан бичжээ
Sain ehner sain nuhriin titem muu nuhriin hohirogch
Эротик гэсэн юманд манайхан майр дуртай наасан хэ хэ сайхан ханьтай учирах байлгүй гэж найдаж л байгаа ш дээ
tiims huu
Neeree ch unen shuu.
Амьдрах сайхааааааааан
Шээт би бүр уяраад нөхөрт гардаг ч юм билүү гэж бодов ш дээ ккк...
Сайхан ханьтай болчоод эрхлээд явж байвал гоёдоо
өө тэгээд инээгээд хайрлаад халамжлаад хоолы нь хийгээд хиртэй хувцастай явуулахгүй юмсан гээл байхад хайр даахгүй яваад өгдийшдээ эрчүүд өвстэй газар мал тогтохгүй жаргалтай газар хүн тогтохгүй гэж... хялалзаал хардаал хэрүүл хийгээл суужывал болды юм шиг байлээшд
Saikhan bichsen bna shvv. Ene deer ni haaya neg hardaj enhertei ooriig ni gedeg hvn baidgiig oilguulah heregtei gedgiig nemchihgvi. Zarim teneg yumnuud ni tegeed hair daahgvi chi namaig harddaggvi geed oor yumnuudtai sambaganadiin bna lee shdee
тэр ч үнэн шүү.
Баярлаа! Ухаалаг эхнэр, аз жаргалтай гэр бүлийг чамд хүсэн ерөөе!
Амжилтанд хүрсэн эр хүн болгоын ард ухаалаг бүсгүй байдаг юм. Амьдрал гэдэг чинь харилцан ойлголцож явхын нэр болхоос эмнэг морь шиг ганцаараа дүүлээд бай гэсэн үг биш л дээ. Тиймээс эрчүүдээ хань ижилдээ халамж хайраа үзүүлж байгаарай. Хамгийн гол нь ойлгохыг хичээгээрэй. Сайн эхнэр эр нөхрийн титэм гэдэгт маш ихээр санал нийлж байна.
Naiz busgui ingej helj baisan sanagdana. Emegtei hun gal togoondoo 1-r zergiin master togooch met Untlagiin uruunduu yanhan met gej unen ug shuu. Urgelj erhluuleed baival erchuud chine davraad yavchihdag ed shuu dee. Haaya shuugch bolj haaya umguulugch bolj amidrah heregtei baihaa. Bichleg uneer taalagdlaa.
ha ha ha, ehnii hunii ug yostoi ebgui comment uu ugui yu. ter Gtulga nohort garna gene uu, deer bas huuchin GF-n hani shig sain nohor oldoosoi gej megtsen bailuu ugui yu.
хослон амьдрахын сонгодог утга нэлээд хожуу моногам гэр бүл үүсэх үеэс л заза энэ ч сонин биш цаг үргэлж час халуун байвал гоё ш дээ
Сэтгэл сэргээсэн бас ухаарал хайрласан давгүй сэдэв байна. Баярлалаа. Гэхдээ ч хайр даадаггүй улсууд олон байна шүү. Нэгэнт хазгай гишгэвэл хэзээ ч засаж болохгүй алдааны хохирогч би...л дээ. Эмгэнэлтэй нь гэвэл 2 хөөрхөн үр минь л юм даа. Бас энэ биеийн минь оргилуун хүсэл мөрөөдөл...
Сайхан бичсэн байна.
hi, ih goyo bichleg boljee, suuliin ued ene tuhai ih bodoh bolson, yaj eej shigee uhaalag bj, ooriin gsn bodoltoi bj er nohoroo ar geree avch yavah ve gdg talaar ih bodoj bga, yaj bval er nohoriinhoo sain demjigch bh ve gd l... garchig ih taalagdlaa goyo ug bn, Сайн эхнэр эр нөхрийнхөө дотны найз, үнэнч анд нь, тэргүүнээ залах титэм нь байдаг билээ.- ene oguulber ih goyo ymaa, iim bh gd l hicheene de, gehdee bas hicheehed mini er nohoriin maani ch demjleg heregtei, (gehdee ter nohor maani haana horvoogiin toosiig bosgood yavj bga ym boldoo hoorhii medehgui hehehe)...
Амьдрал гэдэг таахын аргагүй гэж боддог. Хэн ч яаж ч хувирч, юу ч тохиолдож болно. Хайр сэтгэлээс эхлээд бүх юм хоосонь цаг зуурын асуудал, За ч би жаахан гажиг сэтгэдэг вм л даа, Найзаа гоё бичлэгнээс нь өөр юм бичиж байгаад уучлаараай Амжилт хүсье Чамаар бахархаж байнаа
гайхалтай
neeree goy bichjee.... unen ch ugnuud bna hen hendee itgej itgeliig ni huleej saihan amidartsgaagaarai
би бол угаасаа л титэм нь болно гэссс
Нээрээ л ухаарал хайрласан сайхан бичлэг байна шүү. 2 хүн хослон амьдрахад эрэгтэй хүний уужуу тайван сэтгэл, холч ухаан, ууч сэтгэл, эмэгтэй хүний халамжтай цэвэрч байдал, уучлах сэтгэл хоршин байж л 2 хүний хамтын амьдрал урт удаан оршин тогтнох байх.
ТИТЭМ НЬ БАЙНА ккк
яаг үнэн гое бичсэн байнаа
нээх гого санагдчлаа гэхдээ хайр даах нь бас л ховор юмдаа хайрлаад л халамжлаад байхаар хамраа сөхөөл эрчүүдээ,,, титэм нь болоход бас хэцүү юмаа зүүх хүн нь бас сайн байвал яалтгүй титэм үгүй бол тэгээл сайхан хүүхнийг цаасан малгай болгож байгаамдаааааа
Нэгэнт л санаа зоригоо нэгтгэн нэгэн зүгт чиглүүлсэн л бол бие биенээ ойлгож, ойлгуулж чаддаг байх нь чухал. Бичлэг таалагдав.
Битий шаацгаа
Чухам үнэнийг цөөн үгээр хэлж байвал Остоорм багш шүү дээ тэр чинь
сайхан бичлэг болжээ, нөхөрт гархаараа байнга санаж явууштай үгс байна. баярлалаа...
Их багш хэмээн гого блогт алдаршсан Stormy үнэхээр сайхан бичиж.
Бүсгүйчүүдээ би хүлээгээл байгаа ш дээ кккк.