МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Ширтэж болох оддыг надад харуулаач...

Ширтэж болох оддыг надад харуулаач...

Шөнийн харанхуй. Оддыг харж, сэтгэлээ бага ч гэлээ баясгах хэсэгхэн зуурын хугацаа. Хэдэн түмэн гэрлийн жилийн зайд оршин байгаа оддыг тойрон бас л бидэнтэй адил ертөнц оршин байгаа гэдэгт итгэх юм. Яг надтай адилхан, бас түүнтэй минь ижилхэн хэн нэгэн бидний тухай ярилцан зогсоо ч юм билүү. Тэд заримдаа шөнө болохыг хүлээн наран ээжийг минь ажиглан дуранддаг ч байж магад.

Хэрэв тийм бол надтай адил нэгэнтэй нүүр тулан учирах юмсан. Сонирхолтой уулзалт болох байх. Даан ч бие биенийхээ хэлийг ойлгохгүй байх болов уу гэж бодогдоод байдаг юм. За тэгээд уулзахыг хүсээд явлаа гэхэд ч бидний нас хүрэхгүй дээ гэж харамсдаг. Хүний мөрөөдөл гэж хязгааргүйтэйгээ адил хэт үл гүйцэлдэх аж. Би мэдээж мөрөөдөх дуртай. Харин дандаа л хэт ихийг хүсдэг бололтой.

Хязгааргүй цэнхэр далайд дураар хөвөн яваа бяцхан хөлөг онгоцны ахмадад заримдаа би атаархадаг. Тэр ахмад ёстой л өөрийн дураар хөвөн яваа. Хэн ч түүнд саад болохгүй. Саад болохыг хүссэн ч чадахгүй. Ахмадад ганц л асуудал байгаа байх. Тэр нь далайн шуурга. Гэхдээ тэр ахмадыг тэнгэр тэтгэн, далайд хөвөх үед нь хэзээ хүчит давалгаа босохгүй. Бас хэзээ ч зүг чигээ алдахгүй. Хайр дурлалын тэнгэр ч гэсэн тэр ахмадыг дандаа тэтгэдэг. Миний мөрөөдөлд ургасан энэ ахмад шиг болохсон гэж үе үе бодогдох юм. 

Ширтэж болох оддыг надад харуулаач...  

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
БОРОО (зочин)

Эртээд хагассайнд танай ажлын тэнд явж байсан чинь чи ажлынхаа гадаа их дальчиганаж байнаа. Дуудаад байхад хүн харахгүй. Хоёр охин өөдөөсөө харуулаад зогсооцон. Бас л нөгөө б**воо яриад л байгаа бололтой. кккк. Нөгөө хоёр нь учиргүй инээгээл.

stormy (зочин)

Ха ха. Тийм үү. Мань чинь хүүхдүүдэд үүрэг даалгавар өгч байсан юм. Тэр өдөр нээрээ маниус лайтай гоё явган аялал хийсэн шүү дээ. Бас гоё бичлэг хийсэн.

ulemj (зочин)

Алс тэнд

davka (зочин)

yavgan aylalaa hiisiimu? yun goy iin....

FACE (зочин)

Shirtej boloh oddiig nadad haruulaach... Yamar goy ug be

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)