МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Цаснаар л чамтайгаа алхахсан даа...

Цаснаар л чамтайгаа алхахсан даа...

Нар хэмээгч шар одны аугаа гэрлийг ойлгон нүүлгэгч их цагаан борооны улирал ирэх нь ээ. Хаврын анхны бороо шөнөөр ордогтой адил өвлийн цагаан бороо нэг л өглөө сэрэхэд нэвсийтэл дарчихсан байх. Хөөрсөндөө гадаа нүцгэн гарч гүйгээд л нүүрээ угаадагсан. Тэгээд бас болоогүй ээ. "Тэмээн таваг" гаргана гэж нэг лут ажилтай. Тракторын мөр гаргах ч бас л зугаатай. Цасан хүн хийж тоглоод л. Одоо харин тэгж тоглох цасан ширхэгүүд дэндүү ховор болчихсон юм шиг. Ховрын бараа нүдний гэм байдаг шиг л болоо юу даа гэж бодогдох юм. Шөнөөр орох цасан ширхэгүүдийг харахад их гоё. Эгц дээшээ харах юм бол ер бусын мэдрэмж нөмрөн авдагдаа. Гайхалтай сайхан мэдрэмж. Их цагаан борооны дараа гудамж талбай гээд л юм болгон ер бусын тайван. Бас дулаахан. Тэр л цаснаар сэтгэлт бүсгүйтэйгээ хөтлөлцөн алхах ямар байдаг бол. Алхаа болгоныхоо тоогоор хайрын сэтгэлийн амтыг мэдэрдэг болов уу. Эсвэл зүгээр л цасан дээр гишгэхэд гардаг чихарсан чимээг л сонсон алхадаг юм уу. Магадгүй ирээдүйнхээ тухай саяхан орсон цагаан бороо шиг гэрэлтэй зүйлийг хүүрнэн алхадаг юм болов уу. Даанч энэ мэдрэмжийг, хоорондоо өрнүүлдэг халуун дотно яриаг мэдэхгүй. Нуурын мандалд татсан будан адил сэтгэл зүрхэнд минь өтгөн манан тунарах шиг. Ариун тунгалаг бүхнээ тэр өтгөн мананд шингээн даатгаад, өөрөө би уур болон дэгдэмээр. Тэнгэрээс буцаж буухдаа хур болон хувираад ариун гэгээн бүхнээ сэтгэлт чамдаа хүргэх болно оо. Сэтгэлт чи минь надтай хамт өвлийн цаснаар, хаврын борооноор, зуны солонгоноор, намрын хяруунаар алхаасай. Сэтгэлд унасан уйтгар гуниг бүхнийг чи минь үргээхийг тэсэн ядан хүлээнэм.  Чамдаа би хайртай.    
start=-5 , cViewSize=50 , cPageCount=1

45 сэтгэгдэл:

null
БОРОО (зочин)

Чи ойрд гэгэлзээд нэг л бишээ. Юу болоов анд минь. Учир юугаан хэлээч. Арай энэ бичлэг дээр бичсийм биш биз.

навч... (зочин)

хамгийн сүүлд би хав харанхуй шөнө малгайлан орсон цаснаар гав ганцаараа...хацраа хайрагдтал уйлж алхсан санагдана...

3apaa (зочин)

Тэгээл овоо дурлал энэ тэр гэж байснаа банзалдаад л завааруулаад хаячихваа чи!

Oogiinoo (зочин)

Durlachixjeeee. Bichlegiiin code-g durlal gej tailj baina tiim uu

ulemj (зочин)

Сайхаан сайхан

3apaa (зочин)

Тэгээл овоо дурлал энэ тэр гэж байснаа банзалдаад л завааруулаад хаячихваа чи!

номинка (зочин)

хэн ийн

1st design (зочин)

хүүхдүүд айхтар айхтар юм бичхиймаа nice л гэж хэлмээр байна

Давка (зочин)

goy yumaa. Bi ch gsn ingej alhmaar sanagdchlaa....../kk aimaar sanaa aldsan../

номинка (зочин)

энэ vлэмж бюзыы эдvvс гэсэн мєртлєє блогшоол :p

Далай (зочин)

Энэ Хайрын асуудал ч барахгүй эд байна даа Удахгүй хайрын цас орно байх даа удахгүй ээ мөдхөн Тэр цаснаар хосууд минь сайхан алхаарай

zochin (зочин)

өвлийн цас хаврын бороо зуны солонго нарын хяруунаар хамтдаа алхах тэр бүсгүй л лав их азтай нэгэн байна байхаа

Az (зочин)

nadad zun shunu orson boroonii daraah ugluu goy.bas tom shirhegtei tsas budran oroh tsagaar gudamjaar alhah goyo.

ulemj (зочин)

НОМИНКАД Г. У. Ц ХЭХЭХЭХЭ

nominka (зочин)

єєрєє Г.У.Ц :p

БОРОО (зочин)

Та хоёр хоёулаа ГУЦ

zochin (зочин)

aa durlachihjee chi durlachihaj. durlasan busguin ner Ariuntungalag ki ki

stormy (зочин)

Бичлэгт маань сэтгэгдэл орулсан бүх хүмүүст талархаж байна аа. Харин зочин та намайг Ариунтунгалаг гэдэг бүсгүйд дурласныг яаж мэдээд байна аа. ааан.

itsme (зочин)

нэг удаа аймаар гоё зөөлхөөн бударсан цаснаар би нэг залуутай тэврэлдэээээл алхаж үзсээн. тэхдээ даанч тэр залуу зүгээр нэг найз маань байсым л доо харамсалтай нь.тэгээд бид хоёр тэрний үерхдэг охин дээр нь очихжийсын. тэхдээ л гоё л байсан. жинкэн хайртайгаа учруул шөнийн гуруун цаг байсан ч орноос нь чирж босгожийгоол гудмаар алханаа зус. даанч учраагүй л байна даа гэжжжжж

Зочин (зочин)

Ариун тунгалаг бүхнээ тэр өтгөн мананд шингээн даатгаад, өөрөө би уур болон дэгдэмээр. gej bichsen bna

нэгэн охин (зочин)

Харин би цастай, саруулхан нээх гоё vдэш хамгийн дургvй хvнтэйгээ алхаж байж билээ. Хайран одор, хайран цас...

stormy (зочин)

Аан. Зүгээр л үгийн сонголт тэгээд таарчихсан бололтой. Миний блогоор айлчилсанд тань их талархаж байгаа шүү. Эрхэм зочин минь. Гэхдээ Ариун тунгалаг гэдэг холбоо үг их гоё сонсогдоод байдаг юм аа.

davka (зочин)

nadtai tsug tsas boroo alind ni ch alhah nz zaluu haijaagaa shuu........:p

maral (зочин)

chi bas ih armaanchig yumaa

stormy (зочин)

Одоо л романтик байхгүй бол хэзээ байхав дээ. Тийм биз дээ.

Давка (зочин)

Арманчиг байх гоё шд. Би тийм хүнд дуртай. Даанч надтай арманчиг хүн таардаггүй юм......... нээх азгүй. кккк

ssainnaa (зочин)

гоё болжээ... цас ч гоё шүү...

energy (зочин)

Би цасыг хайлуулж урсгаж, огт үгүй болгож ч чадна

flower_13 (зочин)

Ene jiliin anhni tsasnaar setgeltei hunteigee zugaalaarai gej eruuye. Ter ued medersen medremjee bichleg bolgon oruulaarai.

oyunaa (зочин)

Цав цагаахан цаснаар Цангинасан инээд цацруулан Алхаж байна гэж зүүдэллээ Хажууд минь хайртай тэр минь Ханхар цээжээрээ наланхан Хорвоогийн хамаг жаргалыг Хонгорхон зүрхэнд минь шивнэн Хөтлөлцөнхөн алхаж байна гэж зүүдэллээ...

duunuu (зочин)

goyo bichsen bn

*rabbit* (зочин)

яахын аргагүй дуралжээ хэнийн болооо кэкэкэ

stormy (зочин)

Оюунаа чиний бичсэн шүлэг надад их таалагдлаа. Чиний зохиол уу.

Омидо (зочин)

Хаврын Бороо , цасан будрах төдийхөнөөр л хүн ганцаардчихсан байдагын сонин амьтан шүү , Гэхдээ төдий биш л дээ,,,

enkhee (зочин)

Зиа энэ бичлэг нь ч гоё бичсэн сэтгэгдэлүүд ч их гоё болжээ хамаг хүмүүсийн дотрооо чимээгүйхэн мөрөөдөж явдаг ,хүн бүрийн гайхалтай мэдрэмжүүдийг нь санагдуулам зүйл бичсэн байна би ихэнхтэй санал нийлж байна өөө за тэгээд stormy сайхан блог найзууд болж болно шүү чи хүсвэл :)

Эрка (зочин)

гудамжаар тэгэж явахаар даараад байдын кэкэкэ

stormy (зочин)

Омидо-д За та сайн байна уу. Яагаад таг алга болов оо. Өөрийнхөө тухай үлгэрийг уншсан уу Энхээ-д Мэдээж найз нөхөд болоход хэн дургүй байх билээ. Найз нөхөдтэй байна гэдэг маш эрхэм зүйл шүү дээ.

Омидо (зочин)

Таны сэтгэл гарган бичиж өгсөн өгүүллэгийг чинь унших гэсэн боловч зүрэх хүрсэнгүй ээ, миний нэр орсон болохоор тэгээд байгаа юм уу хаашаа юм нэг л сонин ичээд ч байх шиг эвгүйцээд уншаагүй ээ уучлаарай, харин комменуудыг нь уншсаан ,Тээд сэтгэгдэл төрсөн,Та минь үнэхээр миний PR-г сайн хийж өгсөн юм шиг байна лээ, Таньдаа баярласан шүү

stormy (зочин)

Омидо. Та тэр үлгэрийг уншихаас өөр сонголтгүй дээ. Аан. Одоо ороод умш умш. кккк

viktoria (зочин)

шөнө нэвсийтэл дарсан цасыг маргааш нь ургахын улаан нар мандан гийгүүлж нүд гялбуулан хэдий цас хайлахаар халуун биш ч цаанаа нэг намуухан дулаахан байх үнэхээр тансаг... цаснаар чамтайгаа алхахсан

loflof (зочин)

хүүе хэдүүлээ анхны цаснаар уулзах уу

turu (зочин)

heleh ch ug alga. saihan saihaan

Зочин (зочин)

хааяа цас орж, шуурга шуурахад хамаг муу муухай зүйлийг аваад л явчих шиг болдог шдээ

БОРОО (зочин)

Остормид ийм арманчик нэртэй бичлэг огт зохихгүй байна.

stormy (зочин)

Харин ч мань чинь утга уянгын жанр луу хөл тавих санаа өвөрлөх юм. Хааяа бас мөөмний тухай ярьж байя л даа. Аан.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)