МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Үхэлтэй зэрэгцэн алхаж үзлээ

Үхэлтэй зэрэгцэн алхаж үзлээ

Өнгөрсөн шөнө би өөрийнхөө тухай болоод Үхэлтэй хамт байгаа талаар зүүдэллээ. Бүр ярилцаж, гар барьж байгаагаар шүү. Миний дэргэд ноён Үхэл зэрэгцэж ирээд л алхах юм. Мэдээж би Үхлээс зугатсангүй ээ. Чухам яагаад зугатахгүй байгаагаа өөрөө ойлгосонгүй. Магадгүй бид хоёр их л дотно алхаж байсан мэт санагдана. Хэзээ нэгэн цагт тэр нөхөртэй нүүр тулахаас хойш ганц сайн нүүр хагараад авъя гэж бодсон байх. Бид хоёр хэн нэгний тухай, эсвэл ямар нэгэн зүйлийн тухай ихэд хичээнгүйлэн хүүрнэлдлээ. Юу яриад байгаагаа санахгүй юм. Тэртээ тэнд харагдах уулын энгэр өөд хамтдаа баахан мацлаа. Би биш Үхэл гуай өөрөө их ядарсан харагдлаа. Ямар сонин юм бэ. Би бодохдоо Үхлийг юунаас ч айдаггүй, ядарч цуцахыг мэддэггүй байх л гэж боддог байсан юм л даа. Гэтэл үгүй аж. Надаас илүү амьсгаадаад, үе үе ханиалгах нь содон харагдана.

Бас Үхэл дандаа хар хувцастай явдаг юм байх гэж төсөөлдөг байсан минь талаар болж байх шиг. Цэнхэр гүн цэнхэр өнгийн нөмрөг, тун ч гоёмсог малгайтай. Харин ямар гутал өмссөнийг нь анзаарах гээд ч чадсангүй. Нөмөргөндөө халхалагдаад ер харж болохгүй шинжтэй. Ер бусын гүн хар нүднээс нь уйтгар гуниг, зовлон тарчлаан нэвт харагдана. Гэхдээ тийм үзэшгүй аймаар нүд биш ээ. Баруун нүд нь ядарсан хүнийх шиг гүн давхараа суучихсан, нөгөө нүд зүгээр. Бодвол баруун нүдээ нухчихсан юм уу даа. Бид хоёр алхасаар нэг юм уулын орой дээр гарлаа. Эгц өндрөөс харахад гэнэт айдас төрчихлөө. Би чинь Үхэлтэй цуг байгаа шүү дээ. Түүн рүү хартал над руу нэг л тайвнаар ширтэн зогсох. Би энэ уулын орой дээр яах гэж гарч ирсэнээ асуутал, "Чи бид хоёрын ирээдүйн нэгэн цагт уулзах цэг энд байх болно" гэсэн хариуг их дулаан өнгөөр хэллээ. Сонирхолтой л юм. Тэр цагт намайг авч явахдаа андын сэтгэлээр хандахаа ч бас өгүүллээ. Тэртээ доор хэдэн адуу давхин тоос нь тэнгэр баганадаж байхыг харлаа.

"Чи эднийг ч бас авдаг уу" гэсэн асуултад "Тийм ээ. Би оргүй хоосон огторгуйн эс ширхэг бүрийг авдаг. Ганцхан зүйлийг л авч чадахгүй. Тэр бол нинжин сэтгэл, ариун гэгээн хайр сэтгэл дээ" гэж хэлэхэд үнэн сэтгэлээс гайхал төрчихлөө. Үхэл хайр сэтгэлийг авч чаддаггүй байх нь. Бас зөв цагаан сэтгэл. Үхэл надад таалагдаж эхэллээ. Ер нь яагаад түүнтэй найз болж болохгүй гэж. Зүүдэндээ уулздаг найзтай болчихвол сонин байх биз. Харин намайг хэзээ авахаа хэлсэнгүй. Би ч асууя гэж төвдсөнгүй. Үхэл чамайг өөрийг чинь хэн авдаг юм бэ гэхэд минь "Би хэзээ ч байхгүй болохгүй, бас би болохгүй" гэсэн учир битүү ариултыг өгөөд хий хоосон руу уусан алга боллоо. Түүнийг алга болохтой зэрэгцэн би гүн нойрноос сэргэв. Нэгэн цоо шинэ сайхан өглөө намайг илч гэрэл, халуун дулаанаар өлгийдөн авлаа.    

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
mygazar (зочин)

Сонин л зүүд байна. Яагаад ч юм хүүхэлдэйн кино үзсэн юм шиг болчихлоо.

munkhbayar (зочин)

chi yag neg huuhend durlachihaad uchdur uulzii gesen chine NO gesen hariu avchaad amia horol yu gej bodon 9 davhar baishingii opoi uud uurteigee yarij yavaad garchihaad ingeh tsag arai l boloogui g uhaaran buusan yum shiv dee

ulemj (зочин)

Харанхуй шөнө ч гэсэн зүрхнийхээ хэмнэлийг чагна

мвв (зочин)

Чиний сүнс явчиж яаралтай ламд очоорой.Зүүд чинь хэрэв үнэн бол

bayar (зочин)

үхэл нээрээ энэ бичлэг шиг хүйтэн хөндий биш даж юм бол айгаад байхааргүй л юм байна дөө. гэхдээ би үхээд орчлонгоос алга болно гэдэгтэй л эвлэрэхэд хэцүү юм даа.

Gtulga (зочин)

Хнннн... Мөнхбаяртай санал нийлж байна аа.

БОРОО (зочин)

Дурлацан Шекспир

maral (зочин)

neeh saihan taivan uhiihensan, uheh uydee

flower_13 (зочин)

Yamar nairsag uhel ve? tegeel hunii hezee, haana, yaj uhehiig ni heleed ugdug bol...........

davka (зочин)

tui tui mod togsh!!!!!!

yagtiimee (зочин)

Ганц асуулт байна. Энэ яг зүүд байсан уу, эсвэл ийм байж болох юм гэсэн бичлэг үү? Хэрвээ зүүд байсан бол миний амьдралдаа сонсож байсан хамгийн тодорхой бас хамгийн утга учиртай зүүд байна.

oyunaa (зочин)

Sonin zuud, gaihaltai medremj ...

PRoMiSCuouS (зочин)

vxxees busdiin vzxiimsan gej bodjiina

itsme (зочин)

үхэл угаасаа хайр сэтгэлийг авч чадкушдээ. чи шаааал буруу юм асууцан байшдаа угаасаа. хайр сэтгэл гэдэг чинь амьгүйм чинь. хихи

ssainnaa (зочин)

har darsan zyyd yum bol chuluund shivsheed shideech.

Tsuki-Yama (зочин)

Үхэл үнэхээр ирсэн ажгуу.

омидо (зочин)

Ёө гоё бичжээ,

enkhee (зочин)

Бүр нүдэнд харагдчихлаа энэ чинь хэрвээ зүүд бол чи нь бараг 2,3 хоног утсиймуу ийм урт зүүд би лав зүүдэл байгаагүй бас ингэж айхтар сайн санаж байгааг чинь бодсон чинь за за ямар ч байсан их л гоё бичлэг болжээ

hishgee (зочин)

Зүүд гэж сонирхолтой ертөнц шүү. Сайхан болгон нь биелэдэг бол гоё шүү!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)