МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Би намар цагийн мөнгөн хяруу болохсон...

Би намар цагийн мөнгөн хяруу болохсон...

Хяруу унаад хоночихжээ. Энд тэнд байшингийн дээвэр, машины цонх, хагарч байгаа өвс ногоон дээр алаг цоог хяруу. Намар болж байгаа юм байна. Яг ийм хяруу хэдэн өвлийн эхлэл болсон бол доо гэж цонхоор харангаа бодож зогсоно. Би хэдэн намрын хяруунаар ингэж хөнгөн гунигт автсан бол. Үнэндээ миний үзсэн намар цөөхөн шүү дээ. Хэдэн телевизүүдээр нөгөө л улиг болсон хэдхэн нэвтрүүлэг. Уг нь иймэрхүү өглөө эртхээн шиг гэрээс гараад ажил руугаа явахад цаанаа л нэг сайхан байдагсан. Гэтэл өнөөдөр тийм биш байх юм. Саяхан нэг өглөө эртлэн босоод алхахад сэтгэл уужраад ямар сайхан байв аа. Орчлон хорвоо тэр чигтээ гэрэл туяагаар умбасан өглөө.

Цагийн саалтанд дэлхий ертөнц яг л хүнтэй адил элэгдэн хөгширдөг байх гэж бодогддог. Нэгэн өглөө би өөрөө хяруу болон унах ч юм билүү. Дараа нь цас болно. Одоо ч урьдных шиг гоё цас орохгүй юм даа. Малгайлан орох цаснаар алхах сайхаан. Нам гүм аниргүйн орчинд би ганцаар алхана. Тэр агуу их нам гүмийн ертөнцийн хаалгыг зөвхөн би л онгойлгон орох шиг санагддаг. Лавсан орох цасны ширхэг бүхнийг олж харах, бас тэр бүгдтэй ярьдагсан бол тэр ширхэгүүд мөн ч ихийг өгүүлэх байх даа. Тэр их цагаан борооны газарт унах чимээг сонсдог бол би бурхан байх бизээ. Гэхдээ бурхад хүртэл ямар нэгэн асуудалтай байдаг гэж сонссон юм байна. Эцсийн дүндээ бурхан хүн хоёрын дунд том ялгаа байхгүй юм шиг. Бурхад хүртэл дурладаг гэсэн болохоор яг л эгэл бидэнтэй адил асуудалтай аж. Өвлийн их цагаан бороо, бурхадын дурлал, агуу их хүйтний эхлэл нь мөнгөн хяруу. Би хяруу болон унахыг бас хайлахыг хүснэ.

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

цас ч гоё шүү. би л лав өвлийн улиралд дургүй гэхдээ цасанд бол дэндүү дуртай

Ulemj (зочин)

Сайхан бичижээ. Намар болжээ /санаа алдав/

БОРОО (зочин)

Өө манай Осторми үнэн даж бичхиймаа.

itsme (зочин)

намраа гэж...

oyunaa (зочин)

Setgeld hongon gunig tortol bichjee. Neg l medehed bid bugd hyaruu bolon unana aa gej...

Gtulga (зочин)

Хннн... Нээрээ таны энэ шинэ чиг хандлага нэг юм дуулгий шүү.

Зочин (зочин)

Өглөө алхах сайхан л даа. Харин урьд орой нь ямар байсан бэ гэдэг их сонинв

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)