МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Амьдрал баян, амьдрал өгөөмөр, амьдрал тансаг

Амьдрал баян, амьдрал өгөөмөр, амьдрал тансаг

Өглөөний наран сүр жавхлантайгаар мандан гийж шинэ өдөр эхэлнэ. Энэ өдөр хүн бүхэнд янз янз. Зарим нэгэнд нь харанхуйгаас долоон дор байхад өөр заримд нь аз жаргалаар бялхасан гайхам сайхан өдөр болох болно. Өглөөний гэрэлт нарыг баясан ширт. Илч гэрлээрээ сайн сайхныг даллан дагуулан авчирна. Нарны гэрэл гарцаагүй хамгийн сайхан бүхнийг авчирдаг гэдэгт үнэн сэтгэлээсээ итгэ. Амьдрал баян. Амьдрал сайхан. Амьдралыг ийм гайхамшигтай болгодог үнэт эрдэнэ бол алтан шаргал наран билээ. Хэрвээ энэ нар гэдэг шар од байхгүйсэн бол дэлхий түнэр харанхуй, мөнхийн хүйтэн байхсан. Шинэ өдрийн наран гэрэл илчээр гийгүүлэн ургахуйд аз жаргалтай байгаагаа мэдэр.

Гэрээсээ гараад тайван гэгч алх. Зуны тунгалаг өдөр цээж дүүрэн амьсгал. Амьсгалах агаар, зөөлөн төөнөх илч дулаанаар дамжуулан сайн сайхан бүхнийг сэтгэлдээ цогцлуул. Хөл хүндтэй эхийг хүндлэн хайрла. Хэвлий дэх үр нь баярлан мишээнэ. Алтан хэвлийдээ баясаж байгаа хүүхэд ирээдүйн нэгэн өдөр чамайг ч бас баярлуулах юм билүү. Насан өндөр болсон ахмад буурлыг дээдэл. Тэд залуус бидний хажууд зүмбэр алтан наран юм. Настан буурал хөгшинд суудал тавиад өгчих. Насандаа байгаагүй ихээр баярлах болно оо. Хожмын нэгэн цагт чамд, надад, бидэнд яг ингэж баярлах үе гарцаагүй ирнэ. Амьдралын салхи аргагүй биднийг элээх шүү дээ.

Харин тэр цагт наран манддагаараа мандаж л байх болно. Ээжээсээ гоё юм аваад өг гэж нэхэн урвайн зогсоо балчир хүүхдэд хүсээд байгаа ганц чихрийг нь аваад өгчихөд юу нь болохгүй билээ. Өөрийгөө хордуулах гэж татаж байгаа хайрцаг тамхины ч мөнгөнд тэр хүүхдийн авах гэж хүссэн чихрийн үнэ хүрэхгүй ээ. Бяцхан жаал баярлан хөөрч, түүний нүдэнд чи хамгаас сайн хүн магадгүй бурхан мэт харагдана. Балчир үрсийг баярлуулах дээд буян байдаг юм гэнэ лээ. Амьдрал гарцаагүй хатуу тул зовон бэдрэх нэгэн цагт тэр хүүхэд чиний гараас хөтлөх ч магад. Амьдрал баян. Амьдрал өгөөмөр. Амьдрал тансаг.       

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
Joe.

амьдрал өөрөө сайхан

▀▄▀▄▀ ☮ ☠EMO_-_ХҮНТЭР ☠ ☮ ▀▄▀▄▀ (зочин)

Гарж чихэр авнаа...

▀▄▀▄▀ ☮ ☠EMO_-_ХҮНТЭР ☠ ☮ ▀▄▀▄▀ (зочин)

Гарж чихэр авнаа...

Аяко (зочин)

загнаад ч байгаа юм шиг, эсүүл бясалгаад ч байгаа юм шиг ккк

Амьдрал сайхаан, амьдрах ч сайхан. Гол нь утга учиртай харамсахгүй амьдрах юм болов уу даа

gereltyortts (зочин)

saihan shvleg shvv.

1988

Нүдэнд юм тороод хоолой дээр юм тээгэлдэг байшд хальт..

крафти

гэрэлт наран гэгээн хорвоод амьд яваа нь сайхан тиймээс хайр энэрэлийг түгээж яваа гэсэн үг байх нь тйим үү уужим шүү хорвоо

secretwish (зочин)

наранд талархаад баршгүй...
ямар сайхан өглөөв
ямар сайхан бичлэгэв

яасанн сонин 69 гэж тоов ккк

Турьхан (зочин)

ёсоор болгоё.

зуны нартай өглөө эртхэн шиг гараад бодол дундаа бүдчин алхах мөн ч сайхан шүү.

Турьхан (зочин)

ёсоор болгоё.

зуны нартай өглөө эртхэн шиг гараад бодол дундаа бүдчин алхах мөн ч сайхан шүү.

Турьхан (зочин)

ёсоор болгоё.

зуны нартай өглөө эртхэн шиг гараад бодол дундаа бүдчин алхах мөн ч сайхан шүү.

Турьхан (зочин)

ёсоор болгоё.

зуны нартай өглөө эртхэн шиг гараад бодол дундаа бүдчин алхах мөн ч сайхан шүү.

Sol@ce

сайхан зүйл уншлаа, баярлалаа

Ноомой залуугын мөрөөр

Сайхан байлаа.

Ноомой залуугын мөрөөр

баяралалаа

Peta

амьдрах,амьд явах сайхан...

Che.

Амьдрал баян, амьдрал өгөөмөр, амьдрал тансаг

MC Аав

тийшдэ

AntiDotE

Багш айхтар айхтар.
Өнөөдрийн жаргал, маргаашийн .....-ын эхлэл.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)