МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Бөө мөргөл хийгээд итгэл үнэмшил

Бөө мөргөл хийгээд итгэл үнэмшил

Сүүлийн үед бөөнүүд ихээр төрж бүхэл бүтэн сүлжээ үүсэн болох талаар мэдээлж байсан. Тэр ч бүү хэл ид насан дээрээ яваа сайхан залууг түлж алсан хэрэг ч гарсан юм. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар бөөгийн сүлжээ, пирамид үүсэн гэх бөгөөд иймээрхүү сүлжээнүүд хоорондоо хэн олон бөө төрүүлэхэв, хэн нь хүчтэй байхав гэх зэргээр өрсөлддөг гэх. Мэдээж хүчирхэг байхын гол үндэс санхүүгийн хараат бус байдал тул хэдий чинээ олон хүнийг доороо элсүүлж чадна тэр бүлэг нь  бат зогсох боломжтой. Шууд утгаараа сүлжээний гэх бизнестэй тун адилхан. Пирамидийн оройд байгаа нь ихээхэн баяжих ба доошлох тутамд бусад нь алдагдал хүлээнэ. Энэ бүхнээс нэг асуулт гарах нь зайлшгүй.

Ер нь бөө гэж яг хэн бэ. Ямар хүнийг бөө гэж нэрлэх вэ гэсэн асуудал урган гарна. Судлаачид энэ талаар янз бүрийн байр суурьтай. Бөөг шашин мөн эсэх тал дээр ч маргаантай байдаг. Яг энэ талаар бичсэн тун сайн материалыг ЭНД дараад уншиж болох тул илүүг нурших хэрэггүй биз ээ. Ер нь бөө мөргөл нь онгод тэнгэрийг дуудаж биедээ оруулах, түүгээр дамжуулж ирээдүй хийгээд өнгөрсөнтэй, үхэгсэдтэй харьцаж байгаа үйлдэл юм шиг. Харин манайд олноороо төрөөд байгаа бөөнүүд үнэхээр онгод тэнгэртэй гэдэг нь туйлын эргэлзээтэй асуудал. Манай нэг найз саявтар бөөд үзүүлсэн юм. Гэтэл мань нөхрийг шууд л "Чи бөөгийн онгодтой хүн байна. Даруй бөө болохгүй бол ойрын ирээдүйд гэр бүлийнхэн чинь болон чи өөрөө аюулд өртөж, голомт чинь сүйрнэ" гэсэн байх юм.

Хүний сэтгэл санаа руу шууд ингэж довтлох нь ямар ч хүнд цохилт болно. "Чамаас дээр 4 болон 6-р үед чинь мундаг бөө байсан байна. Тэдгээр өвөг дээдсийн чинь онгод чамд иржээ" гэж ирээд хүн итгэхэд хэцүүхэн зүйлсийг ярьсан байдаг. Мань хүн одоо бөө болно гээд явж байна лээ. Хувь хүний бодлыг яалтай ч билээ. Бас болоогүй банкнаас зээл авсан гэж байгаа. Гунигтай ч юм шиг. Үнэхээр чадалтай мундаг бөө байхыг үгүйсгэх аргагүй боловч бөө ингэж олноороо төрөх нь ямар ч эрүүл уханатай хүнд үнэмшилгүй. Харамсалтай ингэж олноор төрөөд байгаа бөөд хүмүүс мөн ч их итгэж хамаг юмаа даатгах юм даа. Заримдаа хэддүгээр зуунд амьдарч байгаа билээ гэж бодогдох л юм. Эцэст нь хэлэхэд Ягтиймээгийн кино хийх саналыг бүрэн дүүрэн дэмжиж байна. Айхтар мундагийг нь хийж болохгүй юм аа гэхэд энгийн баримтат бичлэгийг хийчихэд дөнгөх байх гэж бодогдов. Аливаа зүйлсэд, жишээ нь шашны хэт үзэлтэй байх нь ямар аймшигтай гэдгийг лалын орнуудын жишээ, талибын дэглэм гэх мэт олон зүйлс харуулдаг билээ.  

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
ИЩЧЭ

энэ бол асуудал болоод байна аа угаасаа. надаас бусад нь бараг л бөө болж дуусах нь ээ.

Цоомоо

хай бөө бөө л гэнэ лам л гэнэ зурхайч л гэнэ ясчин лам л гэнэ баахан л хүний амьдарлыг ганд чарлаал сайжруулчидаг гарууд байнаа байна бас айн

anjigai (зочин)

Энийг ер нь яам тамгын газараас хэн нь зохицуулж байх ёстой вэ? Мэргэжлийн хяналтынхан ямар эрх зүйн үндэслэлээр хянаж шалгах ёстой бол. Мэддэнг хүн байна уу?

SUNShine®

Бөө хувцасны өмсгөл л өмсчихсөн бол бөө гээд итгээд байж болохгүй байхаа даа. Ер нь хяналт байх хэрэгтэй шдэ, ёстой л мэддэг хүн байна уу.
Бөө болох бизнесийг зогсоомоор юм аа.
Олон хүмүүсээр тоглож байна шдэ.

XaPXyH (зочин)

sayxan xuuchnii anduudtaigaa uulzaad yum yarij abisan chin. ter ongortson shte gej avdiin. buur gaixaad yagaad gesen chin. boo bolox estoi baisan ch gen uu. teriigee tooxgui yavsaar baigaad tsaanaasaa amiig ni xorluultsan ch gen uu. ooriigoo boogood uxtsen baixiin. boo gej tiim aixtar aimar zuiluu?

ИЩЧЭ

Ернол бөө мөргөлийн холбоо гэж байдын байлээ щдээ. Тэднүүс нь нэр хүндээ бодоод энэ тал дээр ажилламаар юм

Stormy

Тэр Бөө мөргөл эн э тэрийн холбоо чинь өөрсдөө наад биенесдээ хутгалдчихсан явж байгаа юм чинь юун нэр хүнд бодох.

ИЩЧЭ

өө зөөөзз тэгүүл одоо яагаад ч нэмэргүй юм байна даа. өөрөө өөрсдийгөө л би бөө гээд итгэчихгүй явахаас өөр арга байна уу

АНИРГҮЙ (зочин)

МАНАЙ ХАЖУУ ТАЛЫН АЙЛЫН НЭГ ОХИН БӨӨӨ БОЛНО ОНГОд Нь ОРЖ ИРНЭ ГЭЭЭЭд БАРАГ САР ХЭНГЭРЭГ НҮдЭЭЭд БАЙдАГГҮЙ ЭЭЭ. ИРдЭГГҮЙ НӨГӨӨХ Нь ТЭГСЭН БИ ГЭЖ АМьТАН САЯХАН ГЭНЭТ ХАР ШАНААР БОСОЖ ШҮЛЭГ БИЧИЖ ЭНЭ ТЭР ЁООО ЯдАГ ЛАЙ вЭ ГЭЭЭЛ дУРТАЙ юМАА ХЭд ӨдӨР дАМпУУРААЛ УУЦАН ЧИНь ШҮЛГИЙН ОНГОд БАЙХГҮЙ БОЛООЛ НӨГӨӨ ОХИН ЧИНь ЛАГ БӨӨЛдӨГ БОЛОООЛ НЭГ ТИЙМЭРХҮҮ 2 ИЙМЭРХҮҮ ХУдЛААА ЯРьСИЙН БӨӨӨӨӨӨӨӨ МӨӨӨӨ УЛСУУдАААС ЧӨТГӨР ХАРСАН юМ ШИГ Л ЗАЙГАА АвЧ ЯвдАГ Шд. ХАР ЭНеРГИТЭЙ МУУХАЙ ХҮМҮҮҮС

Света

Ягтиймээгийн бичлэг дээр энэнтэй холбоотой өөрийнхөө санааг бичсэн л дээ. Тээд ажлынхантайгаа энэ талаар ярьлаа л даа. Өрөөнд хамт суудаг 4 хүний ойр дотны ах дүү амраг саднд бүгдэд нь бөө байна гээд бод доо. Зарим нэгнийх нь ойр тойронд 2-3 гээл бод. Тэхээр тэр пирамид... Ёоёоёоё за болий. Нэг мэдсэн уурлаад мангар олон юм ярихжийна.

хахаха (зочин)

ер нь бол итгэдэг юм байна гэж ойлголоо

БӨӨ (зочин)

Битий шаацгаа новшнуудаа

Зочин

итгэдэг ч бай, итгэдэггүй ч бай одоо олон бөө төрөх цаг нь ирээд байгаа юмаа. сайны хажуугаар саар гэгчээр бөө хүний нэр сүрийг гутааж буй хүмүүс байгаа. нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргиноо гэж. хүлээх л хэрэгтэй. дээд тэнгэрээс чадалтайг нь үлдээгээд чадалгүйг нь аваад ядах цаг удахгүй ирнэ.

Зочин

Хэзээ Монгол хамгийн хүчирхэг байлаа. Монголын их хаадын үед шүү дээ. Эзэн Чингис хаан маань бөө мөргөлтөн байсан үед. бөө хүн онго тэнгэрүүдээрээ дамжуулж байгал дэлхий уул устайгаа яаж зөв харьцах, мөн яаж явбал зөв сайхан явхыг л хэлж өгөх үүрэгтэйм шүү дээ.

BOO (зочин)

Ditgii shaatsgaa lalarudaa

lemon (зочин)

sain n ch bna saar n ch bna tiim ee. sto l neg uheriin ever dorgivol myangan..... gdg n l boltson bh shig bna. bi lav huvidaa itgedeg, tgd udahgui ene olon boogiin uchir n oldoh biz dee ter tsag udahgui gj bodoj bgoo.... zoooozzz tgd boldog yum boldogooroo bolood uchir n oldoh biz dee tiim ee hunuusee

Тэнгэр Газарыг холбосон Улаач (зочин)

Бөө мөргөл гэдэг дээд тэнгэрээс Эцэг эхийн элэнц хуланц онгодууд улаачын биед удам дамжин орж ирдэг сүнс гэж ойлгож болно. Улаачын биеээр дамжуулан энэ орчлонд бууж ирдэг юм шүү залуусаа.
сайн муу олон лам нар байдагтай адилхан сайн муу олон бөө нар бна даа. Чадалтай нэг хэсэг нь олонд сайнаар яригдаж чадал муу буюу мөнгө олох арга хэрэгсэл болгогсод нь шигшигдэх цаг удахгүй шүү дээ. Монголчуудын уламжлалт ёс заншил, соёлыг өвийг бөө мөргөлөөр дамжуулан нөхөж ойлгож болно.
Та удам судар, уг гарвалаа 3-с дээш үеийг мэдэх үү гэвэл та юу гэж хариулах вэ. өөртөө энэ асуултыг тавиад үзээрэй.
Тэнгэрлэг Монголын ард түмэн өвчин зовлонгүй эрүүл саруул, үргэлжийн мөнхөд өөдөө байх болтугай

tuul (зочин)

uneheer bdag yuma neeree l udahgui ene olon boog shigsheed sain n uldnee ugasa chadgui humuus n ehneesee nas baraad bgaa yum shig bna lee

tuul (зочин)

mini tanidag hun genet uhaan sanaa n muudaad medrel bolood shar hadni emnelegru yavsan yum tegsen ah duu nar n boogoor yavj bgaad hevend n oruulj boo bolgoson doo huurhii odo ev eruul hun yavj baihiin

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)