МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Бусдыг хайрлах нь таны сэтгэлийн нэгэн жигүүр

Бусдыг хайрлах нь таны сэтгэлийн нэгэн жигүүр

Хүнд байдаг хос жигүүрийн нэг нь эрдэм чадал, нөгөө нь хайр, хүн чанар. Сэтгэл зүрхний нэгэн жигүүр болох өрөөл бусдыг хайрлах сэтгэл  үнэ цэнэтэй билээ. Мөс мэт хүйтэн сэтгэлээ хайлуулан бүлээцүүлж байвал таны сэтгэл дэх нэгэн даль жигүүр тань өдлөх болно. Ер нь хүнийг хайрлах нь сэтгэлийн дотоод мөн чанар. Та хэчнээн их эрдэм боловсрол, мэдлэг чадвар өнгө мөнгөтэй байсан ч орчин тойрноо хайрлан энэрэл сэтгэл үгүй бол өрөөсөн жигүүргүй мэт юм аа. Харамсалтай нь оюун ухаант хүмүүн бид хүн хүнээ хайрлах гэдэг энэ даль жигүүрээ таслаад хаячих нь олонтаа. Цаг хугацаа аймшигтай хэрцгий. Бас тэр хэрээрээ туйлын богинохон. Яг л 12 сарын ахархан өдрүүд шиг. Ийм зурвасхан амьдралдаа бусдыг хайрлаж, зөөлөн дулаан үг харамгүй хэлж явах нь нэгэн насны жаргал шүү дээ.

Нэгэн цагт бадран мандаж, хэзээ бөхөхгүй мэт сүрлэгээр сүр жавхлангаа бадруулах цамхаг ирээдүйн аль нэгэн өдөр нуран унадаг мэт хүн та ч гэсэн унтарч, унах нь жам. Амьдрал асар их үнэ цэнэтэй. Үнэтэй болохоор л хүн амьдралд хайртай байдаг. Амьдралыг ингэж хайрладаг шиг ээ л бусдыгаа хайрлахад юу нь болохгүй гэж. Зөрж өнгөрөх хүмүүст инээд бэлэглэ. Тэр таныг хайрлах болно. Бага балчирхан жаалуудтай зөөлөн дулаанаар харьц. Тэр ирээдүйд таны үр хүүхдэд ч мөн адил халуун дулаанаар хандах болно. Өнөөдөр таны суулгаж байгаа хайрын үр маргааш мод болон ургаж, тэр модны үр жимсийг ирээдүй тань хүртэх болно. Агаар ус амьдрахуйн чухал хэрэгсэл боловч хайр тэрнээс дутахгүй сэтгэлийн асар их өглөг билээ. Та одоо ганцхан өөртөө хайртай байхаас гадна өрөөл бусдыг хайрлах аваас сэтгэлд тань хайрын даль жигүүр ургана. Харван өнгөрөх мэт зурвасхан хэсгийг ч болов бусдыг хайрлаж, халуун дотно үгээр урам өгч байвал амьдрал өөрөө бидэнд бүхнийг харамгүй өгөх билээ.  

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
ИЩЧЭ

Бусдыг хайрлаж бусдаар хайрлуулна гэдэг өөрөө хичнээн сайхан билээ л...

LoveLove

За :P

AntiDotE

Сайхан бичиж, хүнийг хайрлаж байж, хүнээр хайрлуулдаг ном бий дээ. Өөрийн тарьсан үр жимсээ өөрөө л хүртэх шүү дээ.

1988

тийм шүү. хайрлаж энэрэх сайхан

Кена (зочин)

яг л адилхан гэдгээ мэддэг юм бүхэн биесээ гэдэг шиг...хайрладаг.

сабрина (зочин)

ойрд сэтгэлд бодогдоод буулгах блоггүйдээд байсын сэтгэлрүү өнгийсөн юм шиг бичсэн бичлэг унших тааламжтай байна шүү. баярлалаа.

www.messe002.us.mn (зочин)

orood vzeerei all, shop sho

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)