МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Зэргэлдээ

Зэргэлдээ

Шинэ өглөө хэн бүхнийг шувуудын жиргээ, нарны алтан цацрагаар тосон авдаг. Бяцхан болжморуудын жиргэх дууг сонсож, гудамжаар салхи татуулан давхилдах машинуудын чимээг сонсох сайхан. Их хотын нүргээнт амьдралын шинэ өдөр эхэлж байна. Хичээлдээ яарах оюутнууд, сурагчид, цэцэрлэгтээ хүүхдээ хүргэж өгөхөөр хурдан хурдан алхах эцэг эхчүүд. Ажлаасаа хоцрохгүйн тулд хөлсний тэрэг хүлээн замын хажууд зогсох хүмүүс. Барилгуудын дунд хавчигдсан багахан зайд мод, төмрөөр хийсэн сандал дээр тухлан суугаад юуг ч юм бэ ярилцах хөгшчүүд эхэлж байгаа өдрийн ер бусын дүр төрх. Тэд дахин төрсөн мэтээр инээмсэглэн суух авч цаанаа гунигтай мэт. Шинэ өглөө цоо шинэ бүхнийг эхлүүлжээ. Энэ мөчүүдэд цонхоор ширтэн зогссоор.

Хажуу орцноос яг энэ цагт гарч явдаг бүсгүйг харахыг хичээн цонхноосоо холдохыг хүсэхгүй. Тэр бүсгүйд хааяа өмсдөг цагаан даашинз нь гайхалтай зохидог юм. Дунд зэргийн өсгийтэй дэгжин гутал нь зохисон гэдэг нь ёстой ванлий. Заримдаа үсээ дээш нь шууж боосон байх авч тэр нь тийм ч гоё зохидоггүй мэт санагдана. Харин задгай тавьсан үс нь жинхэнэ лусын дагина лугаа харагдуулна. Тэр бүсгүйтэй танилцахыг үнэн сэтгэлээсээ хүсэх авч чадахгүй. Бүсгүй гоо үзэсгэлэнгийнхээ хажуугаар хүрч гарамгүй мэт өндөр хана цайзыг босгочихсон. Тэр цайзад ямар нэгэн эмзэг газар байгаа боловч түүнийг нь олж хараагүй л байгаа. Магадгүй хэзээ ч олохгүй байж ч болох. Удахгүй намрын сэрүү орж хяруу унаж эхлэх биз ээ. Бүсгүй нөгөөх цагаахан даашинзаа өмсөхгүй болчихно. Мэдээж намрын сэрүүнд жиндүүлчихнэ л дээ. Тэр бүсгүйг л харах гэж дуран хүртэл худалдаж авсан юм.

Тэр өнөөдөр мөнөөх цагаан даашинзаа өмчихжээ. Үнэндээ надад барьж байгаа бэлэг мэтээр түүнийгээ харан зогсоход нэн жаргалтай хэдий ч нэг л мэдэхэд тэр булан тойрон бараа тасарчихаж. Түүнтэй хамт найз залуу гэмээр хүн огт харагддаггүй тул найз залуугүй юм байна даа гэж дотроо олзуурхадаг л даа. Ерөөсөө маргааш л түүнтэй танилцана. Надад алдах юм байхгүй. Маргааш хурдан болоосой. Тэр харин миний хүсэлтийг хүлээн авах болов уу. Нэг мэдэхэд миний ажилдаа яарах цаг болжээ. Ажил дээрээ очоод түүнтэй хэрхэн үг өдөж танилцах тухайгаа нарийн гэгч нь төлөвлөсөн юм. Ажилдаа ч олигтой төвлөрч чадсангүй. Ажил тарах цаг болчихож. Өглөө болоход олон цаг дутуу байгаа ч нэг мэдэхэд л үүр цайж гэгээ орно.

Орц руугаа дөхөж байтал мөнөөх бүсгүй маань тааралдлаа. Анх удаа ингэж нүүр тулж таарч байгаа юм л даа. Үнэхээр сайхан бүсгүй. Тэр ямар нэгэн зүйлд яарч байгаа бололтой түргэн түргэн алхалсаар бараа тасарлаа.  Өглөө. Эрт босч орцынх нь үүдэнд хүлээн зогслоо. Орцны үүд хавиар урьдынхаас олон хүн эргэлдэх агаад бас ч машин унаа нэлээдгүй их байв. Нэгэн ачааны машинаас гэр буулгах хэсэг залуус. Тэдгээр хүмүүс гунигтай агаад хэн нэгэн хүн бурхан болсон нь тодорхой байв. Удалгүй нас тогтсон нэг эмэгтэй жаазтай зураг тэврэн мэгшин уйлсаар машинаас буув. Жаазалсан зураг... Хатуухан хувь тавилан. . . Хурдан шинэ өдөр эхлээсэй.           

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
Цоомоо

пай тэр хүүхэн нь үхээд өгсөн үү

barbie

Гүй ээ нас баруулжийхаар өөр аятайхан төгсгөл хийхгүй дээ. Харамсалтайн..

Оранж

Ёоонооо хайран сайхан бүсгүй.....

AntiDotE

Хувь хатуу тоглоом гэж.

AntiDotE

Хувь тавилангийн хатуу тоглоом гэж.
Бичих хурд нь бодлоо гүйцдэггүй ээ гэж.

MrBi (зочин)

zohiol bsiimuu kkk stormy-g tegdiin baih gej bodool baijeeleeshdee az bolj tanidag huuhen bish bgaadaa taniltsuulchhiisan ntr geed hehe

Хэрлэн

үхүүлж төгсгөдөг нь л жаахан муухайян.

Attila

амьдралд ийм юм байна....

bataa

амжиж амьдрахгүй бол
амьдрал угаасаа л ийм...

Зочин

Stormy-д
Гүн эмгэнэл илэрхийлье

Sunbeauty (зочин)

ЭЭ яажаагаан заза нээрэ ч үхүүлэхгүй бол цаашаа сторми цагаан даашинз 2 юу ч болж мэдэх бсан бх л да ккк

soulmate (зочин)

хэн нэгэн дандаа л үхэж байдаг шдээ. хэн хаана цагаан даашинзтай бүсгүйг үхсэн гэж бичсийн. би лав тэр биш гэж боджаагаа

гэхдээ хэн ч байсан гэсэн амьддаа амжуулахгүй бол хэзээ үхэхээ мэдэхгүйм хорвоо шүү дээ

Зочин

Dajgui bolj

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)