МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Би, бас дотор хүмүүс

Би, бас дотор хүмүүс

Дотоодод минь хэдэн хүн байгаа юм бэ. Огтоос үл ойлгоно. Заримдаа ойлгохыг үл хүснэ. Үл хүссэнээ бас л хүснэ. Эргэлдэн эргэлдэх замбуулин. Цэцэн цэлмэг, эргүү мунхаг, сайн явдалтан, саар үйлтэнийг энэ биедээ багтаасан эгэлгүй нэгэн ертөнц. Галын хурц дөл шиг халуун цөм дотор нь оргилно. Сарны хүйтэн гадарга мэт царцанги цэвдэг сэтгэл зэрэгцэн бас оршном. Өөртэйгөө арсалдаж, өөртэйгөө алалдана. Сайн хүний дүрийг үзүүлэн саар явдлыг жигшинэ. Сархадын балыг хүртэж санаа бодлоо мансууруулах юм. Аманд орох эгшиндээ алтан зөгий адил умдаан дээд сархадыг зарим нь чөтгөрийн идээ гэлцэх.

Дотор минь байх олон олон хүний хэн нэг нь заримдаа энэ амтанд татагдах. Зарим цаг мөчид өрөвч зөөлөн сэтгэлтэй энэрэнгүй нэгэн болчихно. Хаа сайгүй таарах ядуу буурайг өрөвдөнө. Халаасан дахь мөнгөө гаргаад харамгүй өгчихнө. Сул доройг хайрлах нь хамгаас сайн үйл гэж өөрийгөө өмгөөлөн хамгаална. Өнчин ядуусыг харах бүрийдээ өр өвдөж сэтгэл шимширэх. Болоогүй бас тэгсэн хэрнээ арчаагүй хар гуйлгачингууд гээд нөгөө хүмүүсийг үзэн ядна. Өөрсдийнөө мууд ингэж байгаа хувь тавилангүй новшнууд гэж нүдний булангаар ч харахгүй.

Балчир жаахан хүүхдээ хүйтэн чулуун дээр тавьчихаад гуйлга гуйн суугаа нялх биетэй хүүхнийг даанч дээ гэж халаглалаа. Хажууханд нь байх нөхөр нь бололтой согтуу шаарыг хамгаас илүү үзэн ядав. Хөөрхий тэр бяцхан амьтан хүүхэд насгүй хүүхэд болно. Архичин эцгийнхээ гудрах мөнгийг олохын төлөө харанхуй шөнөөр лааз түүнэ. Үзэн ядалт... Дотор минь багталцаж ядах олон хүний нэг нь бусдаасаа цойлон гарна. Нэг л их мундаг хүн шиг хий баахан цэцэрхэнэ. Үзсэн сурсанаар маруухан, харсан явсан нь багахан. Болсон болоогүй номыг ээлж дараалан унших авч тархин дахь мэдээлэл нь хэр арвижсаныг хэн ч үл мэднэ. Энд тэндээс цуглуулсан эрээвэр хураавар мэдлэг. Хэзээ тэр нь хэрэг болж, идэх талх нь болох юм бол доо гэмээр. Харин усан нүдээр хорвоог тольдон, уудам сэтгэлээр нартад амьдрахыг бултаараа тэд хүснэм билээ. Олон олон хүний өчүүхэн хэсэг энэ хэд минь...         

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
Sunbeauty (зочин)

жинхэн сэтгэлээс урссан үг бодлоо чагнасан бичиглэл

barbie

Дотор нэг мичин багш суучаад хүн хүнийг дуурайгаад хувирч өөрчдөгдөөд байх. Харин чинийх олуулаа юм даа

Ицми (зочин)

тэд нар их олуулаа юм...

Энэ блогийн манаач авхай (зочин)

Чиний бичлэг болгон чинь сэтгэл дэх мэдрэмжээ үгэн зэвсгээр ирлэн кибер ертөнцөд буулгадаг гайхамшиг буюу.

Butterf*LEAF*

минийх 2лхнаа байдын...

Зочин

Ene pizda neeree saihan shaah um aa.Neg l ih surgaali hairlah gej oroldson hun

LoveLove

Дотор байгаа олон хүнээ бусдаас нууна
Догдлол хайр үзэн ядалтаа ч нууна
Инээд хөөр баяр баясалтай нэгнээ ил гаргана
Гэвч тэнд л байх тэр нэгэн гунигт хүнийг бүхнээс илүү нууна...

Janna (зочин)

Jinhene setgel zurhneesee bichjee. Neeree l gantshan gantshan dotor huntei hun gej baihgui dee.

Хэрлэн

ингэж нялх амьтнаар түрий барьж мөнгө олдог хөгийн гаруудыг цааш нь харуулах хэрэгтэй.

Dream

Найс бичлэг. Хүний эрээн дотроо гэж яасан үнэн үг үү ? Тэхээр энэ чинь одоо зөндөө зөрчилдөөнийг ганц бие дотор сайн зохицуулж амьдрах нь байна ш дээ.

naiz (зочин)

minii dotor bichleg hiij meddeg gants gar baiddaggyiee novsh yumaa jaahan yum olj uuval ursgaad ugdug yum bolovuu .. neg l ih bodol bolson hyn yuch tsaasan deer buulgaj medehgyi nugalaagyi saaral tarhitai gar yumdaa ... yadjiihad itsmi shig hundii baisan bol yum hum jihmeer daanch dyyren hernee nugalaagyi yum shig bainaa yahuu andaa

Боогий (зочин)

Нээрээ л тэд олуулаа. Тэдний учрыг олж зохицуулах гэдэг заримдаа хэцүү байдийн. Хүнийг тийм ийм гэхээсээ өмнө өөр дотор байгаануудыгхаа учрыг олдог болчуул хүнийг ойлгоход амар болох байхаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)