МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Ганц хоромд ч хүний амь шийдэгдэнэ

Ганц хоромд ч хүний амь шийдэгдэнэ

Бид өөрсдийгөө нэн сайхан агуу уужим сэтгэлтэй, дээд угсааны тэнгэр язгууртай ард түмэн гэж хөөрөгдөн, хэдэн биесээ магтан дуулдаг билээ. Өрөвч нинжин сэтгэлтэй гэж тоймгүй. Өглөө болгон газар дэлхийдээ цайныхаа дээжийг өргөдөг, гудамжинд ядуус таарвал халаасан дахь хэдийгээ өгөхөөс буцахгүй нэг иймэрхүү дүр төрх бүхий улсууд ажээ. Гадаад дүр төрх нь бодьсадва мэт хэдий ч дотоод мөн чанар нь жинхэнэ нисванисыг сонгодог жишээ гэмээр улсууд ч нэн олон бөлгөө. Үнэндээ монголчууд их муу улсууд юм шиг. Хэн бүхэнд өөрийн эрх ашиг нэн тэргүүнд тавигдах авч заримдаа уужим сэтгэл гаргаж, өрөөл бусдынхаа төлөө ердөө арваадхан хормыг зарцуулчихдаг хүн чанартай баймаар юм. Өчигдөр зам дээр гал командын хоёр машин бараг арваад минут дуут дохиогоо хангинуулж зогслоо.

Чанга яригчаараа зам тавьж өгөхийг жолооч нараас шаардах хэдий үнэн байдал дээр зам тавьж өгөх жолооч олдсонгүй нь харамсалтай байв. Ингэж түгжээнд зогсож байх зуур өөр ослын газар хэн нэгэн амь насаа алдаж, хэн нэгний өмч хөрөнгө шатаж, бас хэн нэгэн ойр дотныхоо хүнийг алдаж байгаа гэдгийг зам үл тавьж өгөгсөд үл ухаарна. Байдгаараа орилж байж галын тэрэгнүүд нэг юм цааш явлаа. Харин зөрөөд онцгой байдлын, түргэн туслажийн хоёр машин ар араасаа цувран дуут дохиогоо хангинуулсаар ирэв. Энэ удаад ч ялгаагүй зам тавьж өгөх жолооч нэлээд хугацааны дараа олдох шиг боллоо. Хүний ухамсар хүн чанар гэж өчүүхэн боловч баймаарсан. Харамсалтай хотын төвөөр салхи татуулан сүнгэнэх мянга мянган жолооч нарын нэлээд хэсэгт нь  аюул ослын дохио хангинуулсан машинд зам тавиад өгөх ёс суртахуун байхгүй бололтой.   

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
АНИРГҮЙ (зочин)

ГҮЙ МАНАЙХАН ЧИНь ЦАГдАА ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГААР ШҮГЭЛ МҮГЭЛ дУУГАРГАЖ БАЙЖ Л НЭГ юМ ЦАГдАН ХОРИУЛЖ БАЙЖ Л ЗАМ ТАвьЖ ӨГдӨГ УЛС ШҮҮ дЭЭ. МИНИЙ БҮҮҮР дУРГҮЙ ХҮРЭЭд БАЙдЫН ЯАХААРАА ТЭР АЙХТАР АЙХТАР УЛС ТӨРЧдӨд ЗА ЯАХУУ УЛС ОРНЫ ЧУХАЛ АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ТИЙМ юМ БАС БАЙдГ Л БАЙЛГҮЙ НАРИЙНХӨӨН ЗАМТАЙГАА МЭдЭХГҮЙ ИХ ТЭНЭГТЭНЭЭЭ МАНАЙХАН

АНИРГҮЙ (зочин)

ХАРААд БАЙХАд ЗАМ ТАвьЖ ӨХГҮЙ ЗЭРЭГЦЭЭЭЛ СҮНГЭНЭЭд БАЙГАА юМНУУдЫГ ТАТАЖ ГАРГАЖ ИРЭЭЭЭд НЭГ САЙН ГАШРААГАА ХАЯЧИХМАААР 30 40 НАСАЛТАЛ Нь СОНСООГҮЙ ЛекЦИЙГ Нь УНШААд ӨГЧИХМӨӨР САНАГдААд БАЙдЫН

Оранж

Хөөеээ өчдөрийн ослыг ярьжийнуу?
Тэр оройны осол стоо аймаар юм билээ шт...... Би шөнө яг хажуугаар нь алхаж явсан гээл бод....

дурлагч

Хэлээд юугэхэв. Амин хувиа хичээсэн юмнуудыг харахаар дургүй хүрээд байдийн. Өөрсдөө түргэн, 105, галынхныг дуудахгүй юм шиг үү? Цагаа тулахаар хараагаал муусайн юмнууд гээл байдийн байж.

Эхлэл ДИЗААН

Хөдөөний тэнэг писда минь чи голд машинаа өитгий угаа LUMINO MC

anjigai (зочин)

Ёстой үнэн зүйлийг өгүүлсэн байна. Би ч бас эмзэглэж явдаг юм даа.

bataa

энэ тал дээрээ нээрээ аймаар шүү, шуурхай үүргийн машиныг явуулдаг өөр зам тавимаар ч юм уу яамаар ч юм бэ дээ

анхнаасаа л хотынхоо доогуур метро бариад хотын төвийн замаар ийм машинууд л давхидаг, энгийн тэрэг бол мөнгө төлөөд явдаг бмаар юм

nana (зочин)

hun chanar gedeg zuil yr ni haa bna a. zurhniihee muhart hiigeed tugjchihsen ym u :(

АНИРГҮЙ (зочин)

teriig ch tugjeed bh ni medehgui ee ugaasaa l bdagguim blgui

Оранж

Өчдөр тэр 13 хавьд аймаар осол болсон байна лээ шт. Машины хойд тал бол цаас болсон зүгээр л базсан цаас. Тээд 2 хүн энд тэнд унасан . Аягүү лол газар дээрээ үхсэн бахйаа. Тээд 1 мотоцикл байсан. Би мотоцикл унаж сурна эгсэн бодлоо шууд хайсан. Зүгээр сонирхоол явжийсан нь дээр юм билээ.....

Зочин

Uhamsargui jolooch nar ch olon shuu dee

БОРОО

Үнэнийг өгүүлжээ

Доктор

Чухам үнэнийг цөөн үгээр хэлдэг хүн бол их багш маань юм шүү дээ. Мань бол ёс суртахуунтайгууды нэгш чи мэднэ биздээ, кк

Анчин (зочин)

Давка: тэр мөргөлдсөн залуу газар дээрээ нас барсан байна лээ.
би хавар мотоцикл авы гэж бодож бйасан одоо бас авах бодол эргэлзээтэй л бйана шүү

Оранж

харин тийн . тэрийг хараагүй бол дараа жил унаж сурчаад мото авна гэж боддог байсийн....

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)