МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : МОНГОЛЫН ТӨРТ ЁСЫГ хүндлэн сахиж, мөргөмү

МОНГОЛЫН ТӨРТ ЁСЫГ хүндлэн сахиж, мөргөмү

Монгол Улс төрт ёсны нэн арвин түүхтэй, уламжлалтай. Анхны төрт улсыг байгуулж байсан тэртээ үеэс өнөөг хүртэл түүхийн урь замыг туулахдаа төрт ёсны нандин уламжлалыг хэвээр нь хадгалж ирсэн нь гайхалтай. Коммунист системийн дал гаран жилд Монголын төрт ёс, хар хайрцагны бодлого багагүй хэмжээгээр алдагдаж байсан гэж мэргэжлийн хүмүүс үздэг. Монголын удирдагчид үеийн үед билэг ухаанаа шавхан, оюун бодлоо хөвчилөн байж уламжлалаа хадгалж ирсэн нь маргамгүй үнэн юм аа. Үе үеийн цэцэн мэргэдийн ухаанаас урган гарсан  хууль, ард түмэн нь төрөө дээдлэх, төр засаг түмэн олноо хүндэтгэн үзэх ёсон гээд бидний хойч үедээ өвлүүлэн үлдээхүйц олон зүйл бий гэдгийг номч их мэргэд эрхбиш мэддэг бизээ.

Харин өнөөгийн Монголын төрд зүтгэж буй төрийн хар хүмүүс уламжлалт ёсзүйн тал дээр ихээхэн дутагдалтай байгаа мэт өчүүхэн надад боддогддог билээ. Наанадаж төрийн төлөө зүтгэж буй эрхэм харц шулуун, үг туйлбартай байх ёстой мэт. Харц шулуун байх нь аливаа асуудалд туйлбартай, итгэж болох хүний илэрхийлэл бус уу. Гэтэл манай зарим төрийн түшээд эгцэлж үл хардаг, ямагт дальдчин доош гөлөн гөлөн харах нь ямар нэгэн атгаг муу үйл хийгээд түүнээсээ болоод шулаан байх харц нь нугарсан мэт санагдах юмаа. Хэлж буй үг орооцолдсон, утга үл олдох, тайлал муутайн дээр чухам гол хэргээсээ ямагт зугтан тойрох мэт байгаа нь их л гутамшиг адил. Төрийн төлөө зүтгэж байгаа эрхэм хүн нуруу цэх, явдал зөөлөн байх нь ёстой гэж тунгаан бодно. Нуруу цэх байх нь өөртөө итгэлтэй, аливаа үйлд цэгц шулуун байхын илэрхийлэл ажгуу. Төрийн түшээ хүн харилцан ярилцагт этгээддээ туйлын хүндэтгэлтэй хандах ёстой билээ.

Элгээ эвхэж ярилцах нь өнөөх хүнээ туйлын дорд үзэж байгаагийн илэрхийлэл төдийгүй атгаг мууг агуулж байгаа мэт бодлыг төрүүлдэг. Ажиж байхад энэ муу зуршил их л олон хүнд харагдах юм. Их үйлийн төлөө яваа хүн шанаагаа тулан уйтгарлах нь арчаагүй доройн шинж төдийгүй өвчинд шаналан толгойгоо даахаа больсон хүнийг илэрхийлдэг шүү дээ. Үзвээс төрийн эрхэм түшээд шанаагаа тулан их уйт бодолд дарагдах мэт суух анзаарагдах авай. Монголчууд эртнээс шанаагаа тулсан хүнийг "Толгойгоо ганзгалсан хийморьгүй амьтан" гэж ихэд цээрлэн үздэг байсныг мартаагүй баймаар. Ийм лундаагүй байдлыг "Хорин насаа хогт булуулж, хоёр төмсөгөө цогонд булуулсан заяагүй амьтан" ч гэж хэлдэг. Иймээс толгойгоо ганзагалах нь хийморьгүйн шинжээ. Энэ бүхнийг дан төрийн түшээд ч гэлтгүй бүх л хүмүүс, тэр тусмаа залуу үеийнхэн бодож тунгааж явбал хэрэгтэй гэж бодлоо. Бултаараа цог золбоотой гялалзан байвал ад муу бүхэн тойрон өнгөрч, эх орон мандан цэцэглэх нигууртай хэмээн мунхаглан боддог билээ. Ард иргэд бүгдээр МОНГОЛЫН ТӨРТ ЁСЫГ хүндлэн сахиж, мөргөмү.            

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
HERO

"Хорин насаа хогт булуулж, хоёр төмсөгөө цогонд булуулсан заяагүй амьтан" энэ их айхтар үг retweet хийчихэе

Чепак (зочин)

1990 Он хүртэл 300 гаран жил угаасаа Манайд өөрийн төр, төрийн уламжлал гээч юм устсан тул л түшээд нь иймэрхүү тулйбаргүй байдгийн байлгүй дээ. Манай түшээд яам, салбар, орон нутгийн мундаг удирдагч боловч төрд бол жулдаад байгаа ийн.

БОРОО

Асуудалтай хүн л айж хулчийсан аятай бдг биз. Авлига аваагүй, ард түмнээ хуураагүй хүн чинь бардам, пээдгэр байдын. Гэхдээ бас цайрцан гарууд бнаа цаагуур чинь. Улам цайм луйвар хийж байж ичих ч гүй инээгээд, дальдчихгүй далдайгаад явдаг гарууд бас бна.

AntiDotE

Төрт ёс, Төрөө дээдлэх уламжлал гэдэг үнэхээр чухал зүйл гэдэгтэй санал нийлж байна.
Одоогийн Төрийн түшээд маань Төрөө хүндлэх байтугай, хүндлэл гэдгийг мөнгө гээд ойлгочихоод байгаа нь харамсалтай.

mep

Ай да эр нь эр шиг, эм нь эм шиг байж гэмээнэ сая айл гэр түвшин байдаг. айлын эр нь муу бол эм нь адуу малаа адгуулдгийн адил төрийн төлөө зүтгэж буй түшээд маань олиггүй эрийн шинжтэй байгаагаас ард олон ийн төрийн төлөө санаагаа чилээдэг болов уу хэмээн санана. Төрийн минь сүлд өршөө!

Marielle

үнэхээр үнэн бичжээ санал нийлжийнэ. хүн бүр төрөө дээдэлж байж л Монгол улс маань хөгжийшт

XaPXyH (зочин)

za amar bnuu? sar shinedee saixan shinelj bnuu?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)