МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Эгэл жирийн бүхэнд хамгийн гайхамшигт хүч оршдог

Алсран холдох цаг хугацаа юутай хурдан. Эхийн алтан хэвлийгээс унасан агшин минь бурханы илгээсэн талархалт бэлэг ажгуу.  Зүүний үзүүр дээр тогтон үлдсэн ширхэг арвайн буудай хүмүүн дээд заяа гэнэм. Нартад унах тэрхэн эгшинд гайхам дээд заяа тавилан өлгийдөн авсан гэдэгт итгэнэ. Амьдралын сайхан бүхнийг мэдрэн таашаах нь хувь тавилангийн оргил ажээ. Залуу сайхан насандаа буянт үйлийг бүтээх нь алс хойчийн хэрэгт нэн тустай гэлцэх. Уйтгарлал хийгээд баяр хөөрийг минь хуваалцан байдаг агуу их цаг хугацааны хүчит эргүүлэг танд мөргөмүү. Эгэл жирийн бүхэнд хамгийн гайхамшигт хүч оршдог ажээ.

Сав шимийн ертөнц эгэл мэт боловч мөнхүү цаад чанартаа усан нүдэтний ой тойнд үл багтах гайхамшигт бүхнээр дүүрэн билээ. Эх дэлхий хийгээд наран гариг эрхэс нь хоорондоо таталцан үүрд орших нь эгээ л хүмүүн бид нэг нэгнийхээ хажууд амьдран суудагтай адил. Мөн чанар нь хүн хүндээ татагдан нэгэн цул болон амьдармуй. Өнгөц харах аваас хар, шар, цагаан гээд гадна өнгө өөр боловч амьдралын хуулиар нэгэн гэрт амьдрагч сая сая гишүүд ажээ. Аадрын дуслууд хэдий ширүүн боловч амьдралыг тэтгэгч ус билээ. Газар эхэд шингэн уусаад өвс ургамал амьтай бүхнийг тэжээх ажгуу.

Харанхуй хэрвээ байгаагүй бол гэрэл гэгээ ямар гайхам сайхныг мэдэрч чадахгүй билээ. Одот ертөнцийг хязгааргүй хэмээн бодно. Тэрхүү их хязгааргүйг агуулсан бас нэгэн хязгааргүй сав байдаг гэж эртнээс итгэжээ. Энэ хязгааргүй бүхэн гайхам сайн гэрэл гэгээг түгээгч наран эхтэй гэж мунхаглан бодох билээ. Цаглашгүй их орон зай, цаг хугацааг туулан гэтлэгч гэрэл байсан бол хязгааргүйн цаад дахин хязгааргүй рүү тэмүүлэн цахилахсан. Би хязгаар нь үл мэдэгдэх орчлон ертөнцийн хамгийн хурдан хүлэг морин болсон гэрлийн түмэн цацрагийг номхотгон эрхшээж, өөрөө бас тэрхүү хүчит гэрэл болохыг хүснэм.  

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Гамп (зочин)

хүмүүн заяаг дутуу бичиж. Түмэн жил арвай буудагайгаар бороо орход нэг нь зүшүний үзүүр дээр тогтох мэт гэдэг байхаа

Эрдэнэ (зочин)

Байгаль дахь шээсний эргэлт ч мөн агуу шүү.

Үлэмжийн чанар

Гаампад Чам шиг бүдүүн будаа тогтох уу

АНИРГҮЙ (зочин)

УРАН ЗОХИОЛЫН НОМ ТЭР дУНдАА УРИАНХАЙ, дАШБАЛБАР ГЭХ МЭТ ХҮМҮҮСИЙН БОдЛОГШИРОЛУУдЫГ УНШИЖ БАЙГААМ ШИГ САНАГдХИЙМ АА ИЙМЭРХҮҮ БИЧЛЭГНҮҮд Нь. ЭНЭ ҮЛЭМЖ БОЛИОЧЭЭ. ккккк ГААМпЫГ ОРСОН ГАЗАР БОЛГОНООР ОРООд АРААС Нь ҮГ ЧУЛУУдЧИХААд ГАРААд ЯвЧИХ юМ. ХАХААХ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)