МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : ″Би чамд хайртай-2″ киног үзээд төрсөн сэтгэгдэл

"Би чамд хайртай-2" уран сайхны киног үзлээ. Эхлэл нь тун дажгүй эхэлсэн боловч явцын дунд тааруухан болчихсон нь тиймхэн. Үйл явдлын хоорондын холбоо маруухан, эхний ангитайгаа хэтэрхий их холбох гэсэн оролдлогууд нь уг киноны мөн чанарыг алдуулчихсан санагдав. Киноны гол баатар болох Мэндээ ба Золоо хоёрын учрал хэтэрхий амьдралгүй болсон байв. Дэлгэрийн хүүхэд л болохоор заавал Үрлээгийн охинтой хайр сэтгэлийн холбоотой байх ёстой гэсэн хэт явцуу агуулгыг хүчээр оруулжээ. Хөдөөнөөс чемодан, цүнхээ чирээд ирж байгаа залуу буудал дээрээс хамаг зүйлээ алдчихаж байгаа ч хаанаас хэрхэн мөнгө олоод байгаа нь мэдэгдэхгүй хэрнээ юу юугүй "Модерн номад"-ад пепси уугаад суух юм.

Уг нь Дэлгэрийн хүү Мэндээ Үрлээгийн охин Золбоогоос дор хаяж нэгээс хоёр насаар дүү байх ёстой. Харин үзэгчдэд чацуу мэт сэтгэгдэл төрүүлэхээр болжээ. Эхний ангийн гол дүр болох Баяраагийн дүрийг хэтэрхий сул дорой, арчаагүй байдлаар гаргасан нь уг киног сулхан болгосон бас нэг шалтгаан болов уу. Золбоогийн хайртай залуу болох Хангай гэдэг залуугийн дүр хэтэрхий дээрэнгүй, увайгүй байдлаар илэрхийлэгджээ. Мөн монголд америк хөл бөмбөгийг тэгтэл их тоглодог билүү гэсэн асуулт урган гарч байна. Харин Хангайгийн жүжиглэлт бол үнэхээр сайн байсныг хэлэх хэрэгтэй. Золбоод тоглосон жүжигчин Ундралын жүжиглэлт тааруухан байсан.

Мөн 25 настай бүсгүйн дүр төрхөнд арай л хөгшидөж байсныг хэлүүштэй. Үрлээ болон Золбоогийн  хоорондын харьцаж байгаа байдал цаанаа л нэг хөндий харагдсан. Дэлгэрийн хүү Мэндээгийн дүрд толосон дуучин Болд сайн тоглосон байна лээ. Харин Золбоогийн хойноос хэтэрхий хөөцөлдөж байгаагаар гарсан нь амьдралаас хол болсон байлаа. Хөдөөний нэг хүү их хотод дөнгөж хөл тавингуутаа хотын бүсгүйг эргүүлж, хотын үнэтэй газруудад сууж байгаа нь хэтэрхий үнэмшил муутай болжээ. Эхний анги нь амьдралд байдаг бодитой явдлыг гарамгай сайхнаар харуулсан бол хоёрдугаар анги хийсвэр, хайр сэтгэлийн үнэ цэнийг өчүүхэн болгочихжээ. Үүний жишээ нь Золбоо Мэндээд хайртай болж байгаа үйл явдал дээр харагдана.

Хаанаас гарч ирсэн мэдэгдэхгүй шахуу хөдөөний залууд хотын охин юу юугүй сэтгэл алдраад гэр орондоо дагуулж ирэх нь юу бол. Мэндээтэй цөөхөн удаа уулзангуутаа шууд үнсэлцэж, дараа нь гэртээ дагуулан ирж ээжтэйгээ миний хайртай хүн гэж танилцуулж байгаа нь үнэмшил тун муутай байв. Харин энэ кинонд Мэндээгийн дүрийг илүү тодотгож, бараг ганц шигтгээ нь Өөскөөгийн гаргасан найзын дүр байсныг хэлүүштэй. Киног хөгжилтэй хүнд хүрэх арай дөхөм гүүр нь Өөскөгийн дүр юм. Дуу оруулалт нь хөндий хүйтэн санагдлаа. Дүрдээ наалдаж өгөөгүй. амьдрал дээр харилцан ярьдаг шиг биш зүгээр л текст уншаад байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр байлаа. За тэгээд эцэст нь хэлэхэд цэвэр үзэгчийн байр суурьнаас энэхүү нийтлэлийг бичлээ. Зарим нэг сайн жүжиглэлт, зураг авалт, дуу шум зэргийг эс тооцвол хүсэн хүлээж байснаас таархуухан кино болжээ.       

start=-10 , cViewSize=50 , cPageCount=1

40 сэтгэгдэл:

null
ИЩЧЭ

хүн бүхэн янзүрээр л хүлээж авч байгаа байх. гэхдээ энэ киног үзсэн хүн бүрийн амнаас хийсвэрлэл их байна гэсэн үг гарч байгааг л анзаарчийна даа

Оранж

харин тийн. Дандаа л боджийсон зүйлс байна шт.... хүн болгонд л тэгж харагдсийн байна даа тэ?

Anime

Тэр ч тийм шүү,
Тухайн үед уг кино хийгдэхдээ мэдээж хайр дурлал гэж гүйж байгаад хүүхэдтэй болоод эцэггүй хүүхэд гаргах нь асуул гэдэг талаар залуусд сургамж өгч байсан байх, тухайн үед бэлгэвч байхгүйтэй ижил байсан болохоор энэ нь залуусын гол асуудал байсан биз.
Харин өнөөдөр бол асуудал арай өөр өнцөгт байгаа юм бол уу? Би бодохдоо Хангай-н дүр л гол зорилго нь байв уу даа л гэж харсан. Одоогын залууст гарч байгаа том асуудал нь Хангайгын гаргаж байгаа дүр гэж найруулагч кино зохиолч нар харсан юм байх л гэж таасан.

Энэ утгаараа бол тухайн үедээ уг киноны нийгэмд үр дүнгээ өгч үүргээ биелүүлсэн бол энэ цаг хугацаанд ч бас үүргээ биелүүлсэн байх гэж таав.

Anime

кино урлаг талаасаа бол асуудал зөндөө байсоон, манайхан сурталчилгааг хэтэрхий ил тодоор оруулахаа одоо болимоор юм аа урлагийг гутаагаад байна шд

Оранж

юнител модерн нодмадс пепси 3н реклам байсий шт

Зочин

ёстой санал нэг байна

AntiDotE

Юу юугүй л дурлалцаад эхлэсэн нь үнэхээр утгагүй байлаа. Миний таамаглалаар цагтаа багтах гээд баахан хасалт хийсэн юм шиг байсан. Үйл явдал болох ёстойгоороо болж байгаа мэт боловч нэг л их хурдан хурдан болоод л. Тийм богино хугацаанд болж өнгөрмөөргүй хийсвэрлэл гарсан ч юм шиг.
Харин Өөскөөгийн дүр тэр киног ганц сонирхолтой болгож байгаа, шигтгээ дүр гэдэгтэй 100% санал нийлж байна.

medleg (зочин)

Даанч тийм байхаа, учиргүй магтаад л унтуулах ч үгүй үздэг ганц зүйлээр минь дарамтлаад л чи үзэхгүй л бол төчнөөн мянган хүн үзчихээд байна мангар минь гээд байсиймаа. Иймл юм байсан болоод л ингээд байжээ хөөө. Үзээгүй нь аз болж.

flower_13 (зочин)

Өөгүй зүйл гэж бараг үгүй, бүтээл хийнэ гэдэг маш хэцүү байх харин хийсэн зүйлийг шүүмжлэх хялбар байдаг болов уу. Төгс бүтээгч, сэтгэгч гэж байх биш.

Эхлэл ДИЗААН

үзхийнсан манай ах бас шүүмжилээд л байна лээ

zurh (зочин)

yahu dee manaihan huuchin kino shigee bolno gej huleegeed ih yum shaardaj baij ch medne shdee.yahu zuger shine uran buteel gewel aldaanuudiig n uuchilj bolnoooooooooo 75

Anime

клип шиг болсон л доо, тухай үзэгдлийн ажилгаа сайн хэрнээ үзэгдэл хооронд хугацааны мэдрэмж байхгүй байсан. Бодвол найруулагч нь улаан клипчин нөхөр байсан нь нөлөөлөв үү бөө мэд дээ

amgaa (зочин)

Нэмэхэд хөдөөнөөс дөнгөж орж ирсэн хүү 1-р эмнэлэг орлоо гээд машин бариад давхичихаж байгаан. Бас тэр Дэлгэр сайхан гар Хөвсгөлд очингуутаа нэг хүүхэнд хүүхэд хийгээд тэрэнтэйгээ суучихсан юм шиг байгаан.
Ер нь бол ойрд ийм тэнэг зохиолтой кино үзсэнгүй.

САНАСААР

үрлээ бичсэн гэхээр л ойлгомжтой хахаха

tsasaak (зочин)

kino za odoo l urnuhnuu gsn chin duustsii shd..shal balai hiisver bsn n uneeen

Sunbeauty (зочин)

хүмүүсийн сэтгэлд хүрсэн бүх үеийхэнээрээ мэддэг кинон дээр хамгийн их анхаарал хандуулж сайн хийх хэрэгтэй бсан. учир нь бүгд л өмнөх ангитай яаж уялдах, яг юу болох бол гэдгийг сонирхож л тэр киног үзсэн бх. Бидний ээж аавийн үеийхэн, залуучууд, 10 жилийхэн гээд үзэгчдийн хүрээлэл бол ойрын жилд бгагүй л өргөн бла. гэвч...

Хэрлэн

хажууд байсан нэг манай аавын үеийн болуу ах уйлаал байсан. уйлахаар юм болсийм болуу гэж бодоол өнгөрсөн. ккк зүгээр л 2 цаг үргэлжилдэг реклам болцон байлээ.

Yagtiimee (зочин)

Зссс... Хөөрхөн л кино болсон байна лээ шт

Yagtiimee (зочин)

Мэндээтэй цөөхөн удаа уулзангуутаа шууд үнсэлцэж, дараа нь гэртээ дагуулан ирж ээжтэйгээ миний хайртай хүн гэж танилцуулж байгаа нь үнэмшил тун муутай байв.

- Шууд орой нь танилцаад шөнө нь шаадаг байлаа шт. Энийг бодвол харин ч удаан болж байгаам биш үү???

Янзагахан

Би юугаараа дутхав гээд өөрийн сэтгэгдлээ хэлчий...
Кино үнэндээ хүсэж хүлээж байсан шиг гоё болж чадаагүй. Гол дүрийн жүжигчид наснаасаа хөгшин харагдаж дээр нь Золбоогийн дүрийн жүжиглэлт хэтэрхий ядсан хуурамч өнгө аястай байсан... Хэд уулзаал төрсөн өдөр дээр нь ирж хайр зарлаал нөгөөх нь гэртээ дагуулж очоод л хайр зарлаад байгаа үйл явдлууд нь намайг үзэгчдийн суудал дээрээс алмайруулаад арайчдээ паналтай кино болчихож гэж бодогдуулсаан.
Харин найз өөскө, таксины жолооч нарын хэсэг хамгийн их таалагдаж сэтгэлд үлдэж чадсан. Киног чимсэн дээ.

Хөөрхөн биш царай муутай кино болсон доо.
Ягтиймээ бол өдөр нь уулзаал шөнө нь шаана биз айн

secretwish (зочин)

Болд их хөөрхөн инээдэг юм билээ ккк, хурдан дурлахын хувьд бол байж болноо, дурлалд чинь томъёо байхгүйшд, Өөсгөө их хөгжилтэй болгосон, магад Өөсгөөгийн үйл явдал ихдээд үндсэн үйл явдалд бага цаг гарсан байж магадгүй, тэхдээ л надад таалагдсан :)

Ms.AmY (зочин)

ooo naag daguulaa yvku dee. tsug uzeh zavtai hun oldku beeshd :(

Света

Үзхийнсан. Нэг хүн Со киноны хуулбар гээлайсан. Ер нь мэр сэр сонссон юмнууд энд бичигдсэн байнаа. Нүдээр үзээгүй болохоор дараа л төрсөн сэтгэгдлээ хэлий даа.

3apaa

Найруулга, зохиолын хувьд муу байсан. Харин зураг авалт, сурталчилгаа хоёр бол саак ха ха.

Rose (зочин)

mongolchuudaa boliochee yamar aimaar duu duugaa awaltsaal muuldiin bee? ta nar oorsdoo zohiogool nairuulaal.jujiglej.duu zohioj.duulj chadkul biz dee.goe l kino bolson bn lee sh dee.busdiigaa bitii doosh ni hiij bai l da.ta nar iim bolhoor MGL hogjihgvi bn sh dee.zow ontsgoos ni haraachee.!!!!!!! anhaaral handuulj unshsand thanks

rose (зочин)

uran buteelchdee magtaj uram uguhgvi ch gesen bitgii muul l daa.zondoo ih tsag zaw horongo mongo setgel gargaj hiisen bga shdee!!!

Эрдэнэ (зочин)

Кино сайн болоогүй ээ. Маргах юм байхгүй.

SUNShine®

Нээх алдаа хайж үзээгүй болхоор надад хөөрхөн хөнгхөөн өнгөлөг кино санагдсан.
Тэгээд тэр найруулагч нь мэргэжлийн киночин биш юм чинь алдаа дутагдал гаргалгүй л яахав дээ.
Анхнааса БЧХ-2 гээд кино нь гарахааса өмнө нь л бөөн сенсаци үүсгээл рекламдаал байсан болхоор хүмүүсийн хүлээлт нь хэт өндөр байсан болхоор сэтгэлд хүрэхгүй юм зөндөө харагдаад байгаа байх.
Кинонд бага зэрэг хийсвэрлэл байхад буруугүй л гэж бодож байна.
Кинондоо рекламыг бараг ихэнх кино л оруулдаг болсон байна лэ. Гоелын даашинз, миний хөрш чөтгөр гээд ялгаагүй л бөөн реклам байсан. Рекламныхаа мөнгөөр санхүүжээд кино нь бүтэж байгаа болхоор яаалтай ч юм билээ дээ.

Зочин

дэндүү хүүхдийн санаагаар хийсэн байсан, хайран би чамд хайртай кино минь, одоогийн хүүхдүүдэд амьдралыг амар хялбараар ойлгуулсан хуурамч дүр төрх ихтэй, ер нь өнгө будагнаас өөр авах юмгүй кино болгосон байна лээ, уур хүрмээр

Зочин

уг нь БЧХ-1 дээр үрлээгийх байрны 1 давхарт амьдардаг байсан биздээ, цонхоороо хараал уйлаал байдгүй юу, тэгсэн БЧХ-2 дээр нэлээн дээд давхарлуу нүүцийм шиг байлээ, тэр Мэндээ /болд/ хэдэн давхар луу ч шатаар өгсөж гаравдаа. гэх мэтчилэх жижиг сажиг зүйлүүдээ ерөөсөө тооцоогүй л байлээ

Зочин

Тэр 1 дүгээр анги дээрээ ч гэсэн 1 давхартаа уйлаад цонхон дээр байдаг хирнээ, цэвэрлэгээндээ гараарай гэдэг дээр дээд давхарт байгаад байдаг шдэ, дээд уонхон дээрээс хөшигний цаанаас хараад байдаг биз дэ

Зочин

хахаха нээрээ тиймийм байшд

Зочин

Зарим хэсэг нь миа зарим хэсэг нь гоё байнлээ

БОРОО

За даа их багш голыг нь олоод л хэлсэн байна. Өнгө дүрс, энээ тэрэ бол сайн болсон, харин зохиол нь тааруу санагдсан. Энэ киноны хамгийн мундаг зүйл нь юу гэвэл МЕНЕЖМЕНТ нь л байна даа.

zochin (зочин)

Яг үнэн.Гэтэл бараг таарсан хүн болгон гоё кино гээд донгиороод.Үгүй ээ ямар ч логик байхгүй гээд байхад.Ядаж л 25тай залуучууд оюутан байхдаа яахавдээ.10 жилдээ хэд улирсан болоод бүгдээрээ оюутан болох гээд 25тайдаа ирж байгаан.Энэ мэтчилэн шал тэнэг кино болсон.Санаа нийлж байгаа хүмүүст баярлалаа.Бүүр хүн болгонтой маргалдаад байсийн.

itgel (зочин)

харин тийн ялангуяа тэр би чамд хайртай гэдэг үгийг ямар ч үнэ цэнэгүй чихэнд ч наалдац байхгүй хэлж байна лээ дээ. Нэг мэдэхнээ л яагаа ч үгүй байжийж би чамд хайртай болоод л явчина. Хэлж байгаа жүжиглэж байгаа нь нээрээ л текстээ уншиж байгаа юм шиг л болсон байна лээ

Эрка (зочин)

Би ямар кино шүүмжилэгч биш хэн мэдхэв золиг гэж хэ хэ. Тэхдээ надаа дажгүй хөөрхөн л кино шиг л санагдсан шдээ.

Undriga (зочин)

Нэг Оросын дээр үеийн нислэг андуураад өөр хотын яг нэг гудамж, нэг байр, нэг тоотод андуурч ороод гэрийн эзэн хүүхэнд нь дурлаад байдаг кино байдагдаа. Тэр киноны 2р анги нь гарсан байсан. Тэрнээс сэдэвлэсэн л болов уу гэж бодогдсон шд. Ер нь бол Ундраа гэлтгүй, Болд ч сайн тоглоогүй л санагдсан.

Uyanga (зочин)

Баатар ичкү бол Уянга ичкүшд

gan (зочин)

хотод чинь бүх юм түргэн түргэн болдог байхгүй юу. Иш татав өөскөгөөс.
Хулгай хурдан
Хайр дурлал хурдан
Азгүйтэл хурдан
Юм юм л хурдан болдын гэсэн тэр хотод.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)