МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Бузар өвчин холуур тойрог

Бузар өвчин холуур тойрог

Зиа. Юу юугүй нөгөө алдарт А хүрээний H1N1 вирус эх орны минь дархан хидийг даваад ороод ирэв ээ. Холбогдох байгууллагууд нь түргэн авч хурал зөвлөгөөн хийгээд байгаа бололтой. Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр дээр бүртгэгдээд байгаа энэ өвчин тун хурдан тарчихаж магадгүй бололтой. Лав л одоогоор албан ёсоор 3 хүн өвчилсөн гэдэг нь тодорхой болж. Дээр нь долоон хүнийг тусгаарлаад байгаа гэнэ. Холбогдох байгууллагууд нь хаанаас энэ өвчин ороод ирэв ээ гэдгийг тогтоогоогүй байгаа аж. Энэ өвчиний ТЭГ өвчтөн болох таван настай жаалхүү одоо эрүүл саруул зайрмаг идсэн шиг явж байгаа гэнэ лээ. Нэг хэсэгтээ л ТЭГ өвчтөн гэж дэлхийн хэвлэлүүдээр од болсон доо тэр жаал. Ер нь сайн ч бай муу ч бай аливаа зүйлийн анхдагч байх их зүгээр юм аа. Одоо монголд өвчлөөд байгаа хүмүүс бол энэ өвчний анхдагчид, нэг ёсондоо гахайн ханиадны "алтан хараацай" гэмээр юм уу даа.

Уг нь гаднаас орж байгаа хүмүүсээс цар тахлын хэмжээнд яригдаж байгаа муухай өвчний шинжилгээтэй эсэхийг нь заавал тодруулдаг баймаар юм. Тухайн газар орондоо эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан эсэхийг нь нотолдог бичиг баримтыг заавал шалгадаг баймаар. Японоос ирсэн гээд байгаа тэр эмэгтэй тэндээ шинжилгээ өгөөд ийм өвчтэй гэдгээ мэдсэн бол эх орондоо ийм аюул дагуулж ирэхгүй байсан. Манайхны хэнэггүй байдлаас болж тахал ороод ирж. Бага байгаа дээр нь хазаарлаж авахгүй бол манайх шиг газар тун хурдан тархаж болзошгүй юм. Тэгээд ч ДЭМБ-с манайхыг өндөр эрсдэл бүхий орны тоонд оруулаад байгаа. Гай зовлон холуур тойрч, ард олныг минь тэнгэр ивээх болтугай. Өвчтэй байгаа хүмүүс нь хурдан эдгэж шинээр халдвар битгий тараасай даа. Хүн бүр зааврын дагуу  ариун цэврээ сахивал энэ өвчин холдон хийсэх биз. 

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
Ицми (зочин)

тиймээ... бурхан өршөөг биднийг

Света

Хархун блог дээрээ урьдчилан сэргийлэх этр гээд бичсэн байна лээ шүү. Харчихад зүгээр шүү. Салхи шуурга холуур гээд суулгүй амандаа маскаа зүүгээд л гүйгээд байхаас.

Зочин

Бөгдөөрөө энэ өвчнийг холуур байгаагай, биднийг өрөөшөөгөй гэж цуглаж пийв ууж залбирал үйлдийй

ыбөыбөыөыө

түй түй долоон уулын цаагуур дов шорооны доогуур

Dream

Их л муу ийм байгаам даа 2 хон сая Монголчууд маань нэг өвчнөөс болж, гөөхий гэж холуур байж, тойроод өнгөрөөсөй дөө.

Гэгээ

Тийм шдээ маргаашнаас эхлээд тэр хүүхдүүдийг масктай явуулий шөө, хархуныхаас урьдчилан сэргийлэх аргыг харсан, боломжоороо хэрэгжүүлчихий, хариад гэрийг чийгээр цэвэрлэж цонхыг онгойлгуул нил утаа ороод ирэх байхдаа тээ

MES POSTZ

Тэр чинь гахайных гэсэн биз дээ? ... гэж тэнэгтэх хүн байх вий. Бие сайн хамгаалаарай олон минь тэр чинь надаа ч бас хамаатай шүү

Үлэмжийн чанар

2хон саяуулаа шүү дээ

Jerry (зочин)

Тийм дээ хө

Zoya

бурхан биднийг ивээлдээ аваг холуур өнгөрөөсэй мэс,ийн зөв шүү бидэнд бүгдэнд нь хамаатай шөөөөө өөрсдөө л анхааралтай явъя өөө

kingte (зочин)

turuuhen boo gej bdaggui geed bsan manai blog bichigch odoo bolhoor tenger iveeg gee soliorvoo hoorhii

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)