МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Эр хүний нулимс-миний бодол

Эр хүний нулимс-миний бодол

Олоон жилийн өмнө юм даа. Ардчилсан Солонгосын "Эхийн хүслэн" гээд нэг өрөвдөлтэй киног үзээд их уйлж билээ. Яагаав нөгөө оюутан залуу чихээ хуйхлуулаад л... Ер нь их эвгүй кино. Дараа нь нэг их удалгүй хятадын "Ээждээ эргэж очихсон" нэртэй нэг киног Хужиртын амралтын театрт үзээд бас л уйлж байсан юмдаг. Хүүхэд байхдаа СССР-н уран бүтээлийн "Мосфильм" нэгдэлийн "Хар чихтэй цагаан Бим" гэдэг нохойны тухай киног үзэх бүрдээ уйлдаг байж. Ялангуяа эзнээ хайж яваад төмөр замын зөрлөг дээр хөлөө хавчуулдаг хэсэг нь бүүр өрөвдөлтэй.

Эрчүүд бид нас биенд хүрээд ирэхээрээ нулимс дэндүү хол болчихдог мэт санагддаг. Байнга усан нүдлээд байхгүй ч гэлээ хааяа нэг уйлчихвал дотор онгойх ч шиг болдог доо. Нулимсаар хүний хамаг муу энерги урсан гардаг юм гэсэн. Би л лав хамгийн сүүлд хэзээ уйлсанаа санахгүй л байгаа. Гунигаа тайлтал нэг сайхан үнсэлцэхсэн гэдэг шиг заримдаа бүүр нэг эхэр татаад буглаад байгаа хамаг муу бүхнээ урсган гаргаж уйлмаар бодогддог юм. Мэдээж уйлахыг сайны ёр биш гэж үздэг л дээ. Гэхдээ өөр өнцгөөс нь харвал хүний биед хуримтлагдаад байгаа хар бараан зүйлийг урсган оддог аж.

Хааяахан хүйтэн усанд биеэ цохиулахад сэргэлт аваад л нэг сайхан болдогтой уйлах яг адил юм шиг. Эр хүн дотроо уйлдаг ч юм уу нэг тиймэрхүү хэллэгүүд эрчүүдийг улам дотогшоо урсгалтай болгодог гэж би боддог. Адилхан л хүн юм чинь яагаад уйлж болохгүй гэж. эрчүүд бид бүхнийг дотроо хадгалаад байдаг болохоор л амархан ядардаг, хөгшрөлтийн шинж тэмдэгүүд их эрт илэрдэг байх гэж бодогдоод байдаг юм. Магадгүй шинжлэх ухаанаар нотолсон асуудал байх л даа. Уйтгарлан гуниглах цагтаа гаргадаггүй нулимсаа тэгвэл баярын нулимс болгон гаргах хэрэгтэй мэт. Нулимс гэхээр л заавал гунигийн сүүдэрт нөмрүүлсэн үедээ гаргах албагүй санагдаад энэ жижиг бичлэгийг оруулав. Та бүхэн мэргэн ухаандаа тунгаан бодно биз ээ. Энэ бол зөвхөн миний л бодол.    

start=-18 , cViewSize=50 , cPageCount=1

32 сэтгэгдэл:

null
itsme (зочин)

сорри бичлэгээс чинь хазгай комент биччий. Наад Ээждээ эргэж очихсон" гэдэг киног чинь ангийнхаа нэг охинтой үзэх гээл оровоо. Тэгсэн киноных нь бичиг нь гараал эхэлсэн чинь манай хүн уйлаал эхэлдийн. Би гайхаа наасс "Яасан" гэсэн чинь "Харин энэ киног үзэхээр аймаар их уйлдаг гэсээн. тэгээд бодсон чинь уйлчлаа" гэж авдын. хахаха. би тэгээд инээсээр байгаад гарсышд гээдайхгүй юу хаха

stormy (зочин)

Тэр охин тэгвэл шууд итгэл үнэмшлээрээ л уйлж дээ зайлуул. Одоо үзэхэд ч тийм өрөвдөлтэй юм гарахгүй байх л даа. Тухайн үедээ л лаг кино байсым даа.

соно (зочин)

Махан бие цусан зүрхтэй хүн л юм чинь уйлж болийштэй эр эм ямар хамаа байдын ер нь хүн нумимс гарахгүй болоод ирэхээрээ чулуун зүрхтэй болж байгаам даа.

emzeg setgel (зочин)

er hun geheeree l uilah esgui gedeg ni shall teneg yum shig ee.hun l bolson hoini setgel hodlol, ui gashuugaa uilj l gargadag sh dee tegtel bagaas ni er hunig uilah esgui, chi er hun geed.... hun l yum bol uilah estoi

БОРОО (зочин)

Уйлах ер нь нэх муу зүйл биш юм шиг байгаан. Стэсс хуримтлагдахгүй тэгээд ч нүдний эрүүл мэндэд ч бас хэрэгтэй гэж сонсож байсан юм байна. Эр хүний нулимс ч яахав. Би уйлж байгаа эмэгтэй хүн харж чаддаггүй юм. Аймар шдээ ЯЛангуяа надаас болж уйлвал өмнөөс нь жинхэнэ үхмээр санагдадын билээ.

My Notes (зочин)

Ицмигийн комментийг уншаад савж унатлаа инээв.

seriousity (зочин)

бага ангид байхад ээждээ эргэж очихсон гэдэг кино приставкаар үзүүлж байлаа. сургуулиййн зааланд. өвөл байсан болохоор бүгд пальто малгай ороолттой пөөнийсөн юмнууд. киноны гол үйл явдал болснуу яасан, хүүхдүүд, ялангуяа охидууд тонголзоол байн байн урагшаа тонголзоол ороолтондоо нулимсаа арчаал байхын. тэрийг нь харсан чинь бүүр инээд хүрээд. ээлжлээл тонголзоод байгаам чинь. хүмүүс уйлж байхад инээгээд байлтай биш их ч биеэ барисан. харин тэгсгийгээд бүр тэсэхээ байгаад ороолтоо аман дээрээ бариж байгаад чичрээл инээгээд байлаа. дараа нь харин уйлсан л даа. ард ангийн сахилгагүй хөвгүүд сууцан бие биенийгээ "уйлуул алийшүү" л гээд байх шиг байгаан. нэрээ бодсонуу яасан хөвгүүд ихэнх нь уйлахгүй байгаам чинь. тэгээл албаар сахилгагүйтээл. гараал ирсэн чэн нэг л их улайсан нүдтэй, улаан хамартай хүүхдүүд. хэхэхэ.

noyonmunkh (зочин)

tiim shuu. haaya neg uilah gemgui bdag sh dee, gehdee uhaan orj tom bolsnoosoo hoish neg ch udaa eher tattalaa uilj baigaagui yum bn. Huuhed baihdaa haaya neg ahdaa zoduulchihaad buh yumaa martaad untatlaa uilchihdag bj bilee. Ene zurh setgel dotor neeree ih yum bn aa. Ali 2jiliin umnu negen busguigees salchihaad gadagshluulj chadahgui bsan tom har bul chuluu odoo hurtel bgaa yum shig. Haana ochij uilaya daa bz. hehe

seriousity (зочин)

уулан дээр гаржаагаад орилооч. уйлсан юм шиг л онгойношт.

stormy (зочин)

noyonmunkh-д Зайсангаас цаашаа гараад 10 гаран км яваад нэг аятайхан газар байгаа. Тэнд очоод байдгаараа орил. Уйл. Яасан ч болно. Хэн ч чамайг харахгүй. Сонсохгүй.

seriousity (зочин)

ганцхан сторми л харна, сонсоно. :p

stormy (зочин)

Мань чинь харж, сонсож амжихгүй дээ. Яаааг орилох гээд явж байхад нь би өөр газар байж байна даа. :-)

seriousity (зочин)

аан, 20 гаран км-ийн цаана нь орилжаахиймуу бас??? очиж харнаа.

stormy (зочин)

Мань нь 52-н давааны цаахан талд л байх байх даа. ккк

Нэг хүн би бээр (зочин)

эрчүүд минь нуугдаадч болтугай уйлжээ. уйлж барьж стресс, нерви итрээ гаржаах нь их тустай гэнэ лээ шүү. чухалын хэлдэг шиг орилсон ч яадийм...

tsukiyama (зочин)

Уйлах зүгээр ш дээ. Би бол тэгээд л уйлаад л, орилоод л.

bayar (зочин)

би нулимсандаа харам хүн болохоор уйлж байгаа хүмүүс гунигтай уйтгартай харагддаггүй л юм . эр хүн ч гэсэн хүн л юм чинь уйлах л хэрэгтэй ш дээ гэхдээ утга учиргүй биш л дээ хэхэ

itsme (зочин)

ер нь бол байшдаа юмыг яаж мэдэхүү гээд лам юутай төрсөн гэжугаашд. тэхээр бас юмыг яаж мэдэх үү гээд эр хүн нулимсны сүвтэй төрсөнлайж таараа хаха

stormy (зочин)

Лам ах юутай төрсөн байдаг гэнэ ээ. Ааан. Ицми. Үзсэн дуулсанаар хомс надад нэг сайн сэнхэртэл тайлбарлаач.

itsme (зочин)

ламын хормойг сөхөөд үз. тэхээр мэднэ гайгүй кк

stormy (зочин)

Сөхөж үзсээн. Өмднөөс өөр юм харагдаагүй дээ. Чи надад нэг нүдэнд харагдаж гарт баригдтал ярьж өгөөч. аааааннннв

ssainaa (зочин)

uiah gj orj irsen chini yun uilah veee. byyr syyldee lamiin hormoi suhuh yum bolchloo shd... balaii... hehe

AntiDotE (зочин)

кино үзээл уйлдаг бол хэт эмэгтэйлэгт орох уу? гэхдээ нулимс гэдэг үг өөрөө л их гуниг, гутралыг дагуулдаг юм шиг ээ.

Gtulga (зочин)

Тийм шүү. Би бол уйлчдий ш дээ. Гэхдээ тэгэж эхэр татаж биш нулимс өөрөө гараал. За нэг сайхан уйлаатий.

oyunaa (зочин)

Хааяа хааяа би хачин их уйлах дуртай Хацар даган урсах нулимсаа Хаа хамаагүй шударч арччихаад Хамраа шуухитнуулан мэгших дуртай Халуухан тэр нулимастай минь хамт Хорсол гуниг минь урсан гардаг юм Гэнэ гэнэхэн хачин их уйлах дуртай Гэрээ саналаа гэж ээжийгээ айлган Гэнэтхэн яваад очино шүү гэж Гэрийнхнийгээ сандарган Галзуу юм шиг уйлах дуртай Гашуун тэр нулимастай минь хамт Ганцаардал гуниг минь урсан гардаг Хэн нэгнийг учиргүй өрөвдөн Хэтэрхий их уйлах дуртай Хэнхдэг цээжиндээ хуралдсан гунигаа Хуу хаман гаргах дуртай Харин дараа нь... Хавганасан нүд Халтайсан царайгаа хараад Хэ хэ хэ хэ хэ хэ ........ баясах дуртай гэж

Зочин (зочин)

Ehiin huslen aimar kino shuu.Ene 2 kinog odoo uzvel yah bol.Asgartal uilsnii daraa uul arilaad saihan tselmesen yum shig boldog shuu.Gehdee asgartal uiluulah zovlon buu tohiogoosoi

fortune (зочин)

Bi bol gantsaaraa tugjij bgaad neg ih sain uilaad awdgii shd. Joohon baihad zah zeel geed zuragtaar emee uwuu nar hed honog hoolgui ulsuud bna geed yrisan chini udurjin uilj bilee. Talh 3 tugrug bolchihoor ene emee uwuu nar yaj amidarnaa. Nastai humuus minii uwuu shig hun ulsuud l hooson gertee gantsaaraa geed l uilaad baij bilee he he

happytuya (зочин)

hehehe neeree ter bembi, eejdee ergej ochihson gdgiig uzeed ih l uilsan da. Bi lav ter chinese movieg 1-r angid bhdaa zunduu uzej uzeh toolondoouilj blaa. Tegsen sayahan manai CATV-r garhaar ni uzsen chin aguulga ni ih muu movie bsan. Jujigchid ni asgaruulj uildag bolhoor l dagaj uilj bsan yum shig sanagdsan shu. Bembi-g ch yahav ih oilgoj uzej bsan yum dag.

Antigon (зочин)

er xun gdg chin adilxan xun gj xun bolgon xeldegch ene ugee xumuus ter dundaa busguichuud martaad bxiin erchuudiin uilax shaltgaanii goliig ted l ezeldegsh ted bidnees ixiig xusj teriig n bieluulj chadaagui ued uilax ch bagaddag er xumuus chin shidten bish shdee

viktoria (зочин)

энэ 2 ёстой эвгүй, би л лав үхтрээ уйлжээсэн, өдөр үзсэн болохоор гарч ирээд ангийхнаа харахаас ичээл, нүд аймаар хавдаад улайцан байж билээ, ээж нь нүдний шил авчирсан чинь чих байхгүй хэсэг дээр бүр эхэр татаал уйлжээж билээ, одоо ч гэсэн кино үзээд зөндөө уйлдымоо хэхэх, ер нь эр ч бай эм ч бай уйлжаах хэрэгтэй хэрэгтэй, цагаа давхардуулахгүйгээр сайхан зайсангийн цаана очиж орилцгоож байя л даа, зэрэгцэж оччоол энд тэндгүй баахан орилоон болох вий дээ кккк

loflof (зочин)

би лав эр хүн уйлж байхыг харах аймар дургүй эр хүн уйлахад элгэн хад нурдаг гэдийн яаж ч таалагдаж байсан уйлж байхы нь харчуул тэгээл bye bye

zulaa (зочин)

hi ene odrin mend
bi heden jilin omno 1 zalugiin nulimsig haraad ewguil yum bn le. Why ? gej asuhad awgai ni torood udagui ulaan nylzrai vreen orhiod nohrinhoo hamgiin sn nz zalutai ni untaj baigaad barigsan geseen. Ter zaluu ni nohroos ni john mongotei bsn yum bnleel de.
Ter hvniig uilj bhdaa nulimsaa vzvlehgui gesen dee buru harj nadad chi bas ter hvn shig nadas ywhuu? gesn bi yuch dugralgui 2 tsag hajuud ni sugaad gerte orsimdaa...
Em bid nart ch bas asudal baiga shvv
bi anhni hairtaigaa uchlaguiee ter ywdlas bolod hvni hvvhdig zowoogood yah we gej boddog boltsm da hair gedeg medremjig nomnoosl awlaa kk zarimda nomnoos awsan jinhene medremj 2 ymar bol gej bodogdoh ve zondoo..
Er hvni nulims vne tsentei l yum bn lee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)