Нүгэл зугатам сайхан харцтай бүсгүйг удаан хүлээлээ. Хаанаас хэзээ ирж гэрэл гэгээгээ цацрууланхан над руу мишээх бол гэж бодсоор. Уянгат аялгуу алсаас эгшиглэхүйд дотоод сэтгэлийн мянган утас түмэнтээ доргиж мөнөөх гэрэлт бодолдоо хөвнө. Ган төмрийг хайлуулах увидас түүний харцанд байдаг байх гэж санадаг. Зүүдэндээ харсан тэр харц бодлоос гарахгүй уджээ. Чухам ямар болоод тийм яруу сайхан байсныг нь үнэхээр төсөөлж хэлж мэдэхгүй юм. Тэгш шулуун хамар, яралзсан цагаан шүд, тод хар хөмсөг, эрвээхэйн даль мэт сормуус... Бүгд гайхам дээдээр цогцолсон болоод л тийм сайхан харагддаг байх гэж бодогдоно. Орчлон төгс төгөлдөрийг бүтээдэг боловч ийм яруухан төгөлдөрийг яаж бүтээсэн бол гэхээс бишрэх сэтгэл эрхгүй төрнөм.
Зуны цэцэгс өнгө алаглан, магад хэзээ ч хахир хатуу өвөл болохгүй мэт зөөлөн сэвшээнд найгана. Үнэндээ тэрхүү үзэсгэлэнт цэцэгс ч гэсэн мөнөөх мөрөөдөл болсон гоо үзэсгэлэнгийн хажууд сөгдөн мэхийх билээ. Бид өөрсдөө хээр талд алаглан найгах цэцэгсийн төгс үзэмжийг шагшаад бардаггүй. Гэтэл шагшин магтагдах цэцэгс түүний хажууд балчирдах ажээ. Дугираг цагаан саран шөнийг тунгалагшуулж, болор мөнгөн цацрагууд бороон дусал мэт будранам. Тэр мөнгөн дуслууд үзэсгэлэн гоог хөглөн эгшиглүүлдэг байх л даа. Хүлээсэн сэтгэлийн минь цангаа тайлагдаж, зүүдэнд ирсэн тэр минь нэг л өдөр гэрэл гэгээ цацруулан мишээсээр наддаа ирнэ гэж итгэнэ. Гэхдээ тэр минь зөвхөн зүүдэнд л ирдэг...



6 сэтгэгдэл:
Орчлон төгс төгөлдөрийг бүтээдэг боловч ийм яруухан төгөлдөрийг яаж бүтээсэн бол гэхээс бишрэх сэтгэл эрхгүй төрнөм хэлээд юухэв.
хн....
энэ нойтон зүүдний талаар юм уу даа ккк...
Анчин ч зөв бодсийм шигээ Надад ч гэсэн нойтон зүүдний талаар бичсэн юм шиг сэтгэгдэл төрлөө хэхэхэ
нэг л өөр ертөнц щиг санагдлаа
Purebsuren haragdaj bn Zuirlelees
Teheer Myngaa shig Itochutai niileed banknuud dampuuruulaad mungu mashaanaar achdag bolson tsagt l ireh bhaa