МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Сторми гэгчийн бяцхан намтар

Сторми гэгчийн бяцхан намтар

Хөөрхий муу Сторми миний бие олноо өргөгдсөний 68-р он буюу орчин цагийн тооллын нэгэн мянган есөн зуун далан есдүгээр оны өвлийн адаг сар дор нийслэл хотын нэгдүгээр төрөх газар эхийн хэвлийгээс унаж, орчлон ертөнцөд шинэ хүмүүн ирлээ хэмээн тунхаглан орилсон тэр цагаас хойш даруй 29 оныг ардаа үлдээжээ. Бага насаа эмээ өвөөгийн гар дээр өнгөрөөж, ёстой л баастай бурхан байж билээ. Цэцэрлэгээр бараг хүмүүжээгүй юмдаг. Нэг удаа цэцэрлэгт ороод сар гаран яваад л уйдсан уу, эсвэл дургүй хүрсэн үү явахаа больчихсон юмдаг. Ингээд би гэдэг хүн чинь Дэнжийн-1000 гэгч хулигаанаар зартай гэр хороолын тоосон дунд өсч бойжив оо. Нас ахиж овоо хүн болж байтал нэгэн сайхан нартай өдөр сургуульд орох болчихож. Тэр үед 7 настны ангийг туршилтын журмаар нээж, тэр ангид нь муу аав ээж хоёр минь хөөцөлдөж байгаад оруулчихлаа. Яахав нэгэнт эрдмийн мөр хөөхөөс өөр сонголтгүй болсон би хичээлдээ өвөөгөөр хүргүүлж, авахуулдаг хүн болж хувирлаа. Манай анги туршилтынх болохоор тусгай номтой, үзэгний бэхний өнгө хүртэл бусдаас онцгой.

Нэг муу офицер цүнхтэй. тэр цүнх мөн ч бөх шүү. Өвөл бол муу цүнхэн дээрээ суучихаад гулгаж өгнө дөө. Тэгж гулгасны үр дүнд олон сайхан үзгээ хугалж хаясан даа. Яагаав. Нөгөө 25-н саарал үзэг. Уг нь гарна гэж ч ёстой ванлий л даа. Зарим нэгийг нь урд суудаг охидынхоо ар нуруу руу олон давтамжтай хатгаснаас болж хошууг нь тахийлгасан санагддаг юм. Бидний сургалтын программ гэж үнэн лайтай. Чацуу ангиасаа нэг жилийн хөтөлбөрөөр хожуу явна. Англи, франц хэлний сургалттай. Би франц хэлэнд нь явдаг ухаантай. Нөгөө гадаад хэлийг нь олигтой ч сурсангүй. Вонжу мадам, Жүм апил Баяраа гэхээс даанч хол хэтэрсэнгүй байтал тээр жил газар цөмрөхтэй адил зүйл болвоо. Би гэдэг хүн чинь алдарт гадаад хэлний хичээл дээр унасан ажгуу.

Тэр үед аав, эжий хоёр маань эх орныхоо илгээлтээр нийслэл хотоос даруй 270 гаран км-н алсад байх Дундговь аймаг дор оршин байсан бөлгөө. Аав сониных нь хариулагтай нарийн бичгийн дарга, ээж өмгөөлөхийн ларга гэх удирдах алба хашиж байж. Би тэрийг нь сайн мэдэхгүй ээ. Хотод л эмээ, өвөө хоёртоо эрхэлж байсан юм чинь. За тэгээд 5-р ангиа төгсөөд дундынговь руу явлаа даа. Тэнд очоод нэг анги улирч суудаг юм байна. Бодвол хөөрхий аав, ээж хоёр минь л хөөцөлдөж байж хувийн хэрэг энэ тэрийг аргалсан байх. Би гэдэг хүн чинь тэнд ёстой л бурхангүй газрын бумба шиг хоёр жил өнгөрөөж билээ. Хотын хүү гээд л багш нар нь жигтэйхэн сайн. За тэгээд үеийн охид бол нураастай. (нураагүй ч байж магадгүй л юм. хи хи хи. инээд нэн ихээр хүрэв.) Цагаан цамц, захны даавуу, өмдний индүүдлэг. Пээ. Мөн ч сайхан амьтан шүү гэхээр юм явна. Харамсалтай нь хоёр дахь жилээсээ нөгөө хэдтэйгээ бараг ялгахын аргагүй болж эхэлсэн дээ.

Аймагт байхдаа хүүхдийн нэвтрүүлгийн тэмцээнд орж түрүүлж үзэв. Тэрний буянд 7 хоногт 1 цаг 30 минутын хүүхдийн нэвтрүүлэг хөтөлдөг ажилтай боллоо доо. Аймаг даяр цацагдана аа. Эфирийн өмнө толгойгоо маажна. Хамраа янз бүр болгоно. Сүүлд ТВ-р гарахад нь өөрийгөө харж баахан инээнэ. Ер нь л тэр үед аймагт зохиогддог хүүхдийн бүх арга хэмжээг хөтөлдөг, зохион байгуулахад нь оролцдог болж, надгүй юм байхаа нэг хэсэг больсон доо. Эргээд бодоход гайхалтай аз жаргалтай хийгээд мартагдашгүй өдрүүд байсан. Бас бүжиглэж чадахгүй байж реп бүжгийн тэмцээнд хүртэл орсон гэж байгаа. Миний бүжиглэх гэж юу байхав дээ. Ёстой л гурилдаж байгаа юм чинь. Бас болоогүй үглэнэ ээ. С.Буяннэмэхийн жүжгүүдээр жүжигчилсэн тоглолтыг аймгийн хэмжээнд зарлаж нөгөө гайхал Сторми чинь "Харанхуй засаг" жүжгийн нэг настаны дүрд тоглож шилдэг жүжиглэлтийн шагнал аваад 250 төгрөгөөр шагнуулж билээ. Жигтэйхэн баярлаад л гэртээ гүйж очоод ээждээ 200 төгрөгийг нь өгч нэг санаа амарсансан. Хүүхэд насаа гэж...

Үргэлжлүүлэн хүүрнэх ажгуу.

start=-25 , cViewSize=50 , cPageCount=1

25 сэтгэгдэл:

null
itsme (зочин)

хахаххаа би бас цүнкэн дээрээ сууж гулгаж мөн ч олон үзэг хугалж, мөн ч олон аяга хагалсан даа гэж

flower_13 (зочин)

Хүүхэд насны дурсамж сайхан шүү.

vika (зочин)

хахах охид нураастай айн мундагиймаа

Эрка (зочин)

гоё дурсамжтай юмаа надад үхсэн ярья гэсэн ч тийм гоё дурсамж байхгүй кэкэкэ

munkhbayar (зочин)

ohiduudiig nuraagaad l argagui l stormy doo

Say (зочин)

oficer tsunhen deeree suuj gulgachaad zuragdchihaar n ih haramsaj bilee. ternees hoish dahij gulgaaguim gedeeg. dundgobid ochood ohiduud nursan l geh yum. bas nuguu bandi nart ni zoduulsnaa yarihgui yumuu? haa gazar ochihoor nutgiinhan gej garuud alba yum shig uddug l bsan tsagdaa hehe. hudlaa toiruulj algasaj dawhihgui shu.

БОРООНЫ ДАРАА (зочин)

Хэрвээ би буруу хараагүй бол Осторми, Фловэр_13 та хоёрын тэр зураг үнэнийг өгүүлсэн бусуу. Чиний блог дээр байнга тааралдах боллоо.кккккк

Gtulga (зочин)

Би бас таны талаар нэг өмөөрсөн нийтлэл бичий гэж бодоолаан... Гоё байжээ та ч кэ кэ.

3apaa (зочин)

Орчлон нэг банзалаар нэмэгдлээ гээшдээ.

anime (зочин)

terguunii sain duriin uran saihanch bsiim bidde :)

stormy (зочин)

Мөхөс миний бие болбоос орчлон хорвоод нэгэн ер бусын ертөнцийг бүтээн мэндэлсэн ажгуу. Залуу хүүхэд насны балчир дэврүүн сэтгэлээр олон нийтийн үйлд нэн идэвхийлэн оролцдог байсан бөлгөө. Нэг ёсондоо бөөн дурын уран сайханч байсан болой гэж... кккк

onge (зочин)

bi tsunhen deeree suudaggui bsaan

mygazar (зочин)

Хаха. Орчлон нэг банзалаар нэмэгдэнэ биз. Энэ Зараа өөртэйгөө адилхан болгох гээд л үзээд байнаа даа.

davka (зочин)

heree hereeniii hariig gaihna gegcheer zaraa ah stormygiin banzliig gaihaad ch yaahav dee........kk

ulemj (зочин)

Намтараа гэж гоёо шүү дээ

Гандирс (зочин)

Гарчигийг чинь "Сторми гэгч бяцхан чөтгөр" гэж уншаад байхынмаа.

stormy (зочин)

Ха ха ха. Би одоо тэгээд чөтгөр болж таарч байна уу. Ааан. Гандерс ахайтаан.

xatanaa (зочин)

he he saihan ongorchee...

3apaa (зочин)

Гандирс гахайтан гэнэ үү?

stormy (зочин)

Манай Гандерс чинь гүнгийн ахайтан болсон шүү дээ. Ай. Хайрхаан. ккк

3apaa (зочин)

Тэр гүн ч өнгөрчээ зайлуул. Намайг дагаад уншаарай. Ум ма ни бад ми хум

Гандирс (зочин)

Өө муу хоёр хар банзал чинь яахнав ээ.

stormy (зочин)

Тэр муу гүнтэн мөн ч хэцүү төөрөгтэй хүн юм даа. Диваажинд очих байлгүй дээ. кккк

Гандирс (зочин)

Жаргана уу л гэхээс зовно ч гэж байхгүй шүү

ulemj (зочин)

Орал Остормигийн олиггүй намтар оршвой гэж үү Энэ Ган Дэрс хаширдаггүй хар туучий юмаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)