МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Төрийн дуулал буюу утгагүй хашгираан

Төрийн дуулал буюу утгагүй хашгираан

Монголчууд зуун дамжин хүлээсэн алтан медальтай болсоноо тэмдэглэж хэдэн өдөр сүрийг бадруулан, дуу хууртай их таашалтай байцгаалаа. Хос алтан медаль, ихэр мөнгөн медалийг авч чадсан тамирчид эх орныхоо дэвжээн дээр байгаа мэт хавтай сайхан байсан. Монголын төрийн дуулал олимпын тэнгэрт эгшиглэхэд өөрийн эрхгүй самсаа шархирч байсныг хэлэх юун. 25-ны үдэш тамирчдаа хүндэтгэх ёслолыг Сүхбаатарын талбай дээр сүр дуулиантайгаар зарлан, үүнийг хүлээж байсан монголчууд дүүрэн цуглараад сайхан байлаа. Зөвхөн медальтай ирсэн тамирчид ч биш Монгол Улсын шигшээ багийнханд үзүүлсэн хүндэтгэл юм.

Нээлт нь болдогоороо болж, хөтлөгч нь ч уран цэцэн үгтэй сайхан юм. Харин хөтлөгчийн хамгийн утгагүй үйлдэл нь Монгол Улсын Төрийн дууллыг дуулсан явдал байлаа. Аянаасаа нэг бол түрүүлээд, нэг бол хоцроод үнэн утга алга аа. Халамцуухан гарууд кара-окед орчихоод хазгай мурий хоолойгоор хашгирч байгаа юм шиг. Тэгээд дээрээс нь төрийн дууллынхаа үгийг бүтэн мэдэхгүй юм даа. Юу гэсэн үг вэ энэ чинь. Өөрчлөгдөөд гурав дөрвөн жил болж байхад хуучин үгээр нь л гусаад байх бололтой юм аа. Тэртээ тэргүй цугласан олон дуулаад байхад хөтлөгч ах тэгж дуулсан нь төрийг доромжлоод ч байгаа юм шиг, хүндлээд байгаа юм шиг.

Мэдээж сэтгэл хөдөлсөн байх л даа. Хэний ч гэсэн сэтгэл хөдөлж байсан юм чинь. Уг нь үгийг нь сайн цээжилчихээд, аянаасаа түрүүлж, хоцролгүй дуулсан бол хүндэтгэл байх байлаа. Харамсалтай нь тийм биш юм. Бүхэл бүтэн тусгаар тогтносон бүрэн эрхтэй Монгол Улсын төрийн дуулал шүү дээ. Хүн бүр цээжилдэггүй юм аа гэхэд ядаж л төрийн өндөрлөгүүд, хэдэн хөтлөгч нар нь цээжээр мэддэг болмоор юм даа. 

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
davka (зочин)

ta ooroo buten medeh uu? bi yag butneer ni bish ch gsn eor ni mednee.

ulemj (зочин)

Төрийн өндөрлөгүүд зөрж дуулаад байсан ш дээ. Гэхдээ нэг үеээ бодуул ч арай ч гайгүй олон хүн мэддэг болцон юм шиг санагдаж байна шүү. Миний нутаг гээд шүлэгийг хүн болгон мэддэггүй байсан яасан Хар сарнай дуулсан чинь амтай болгон л цээжилсэн ш дээ

without (зочин)

Манайхан төрийн дууллаа мэдэдгүй бололтой. Олимпод аваргуудынхаа амны хайрцгийг харахад нэг л биш яваад байх шиг. Гэтэл бусад улсууд яаж байна сайн дуулж байгаа биздээ. Мон-туркэд сурч байхад бид нар өглөө болсон Монголынхоо бас туркийн төрийн дууллыг дуулдаг байж билээ. Эх орноо хайрлах хүндлэх сэтгэл эндээс ч гэсэн харагдаж байгааийн. За одоогийн төрийн дуулал мэдэхгүй нэг нь уншаад цээжлээд аваарай. Дархан манай тусгаар улс Даяар Монголын ариун голомт Далай их дээдсийн гэгээн үйлс Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө Хамаг дэлхийн шударга улстай Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж Хатан зориг, бүхий л чадлаараа Хайртай Монгол орноо мандуулъя Өндөр төрийн минь сүлд ивээж Өргөн түмний минь заяа түшиж Үндэс язгуур, хэл соёлоо Үрийн үрдээ өвлөн бадраая Эрэлхэг Монголын золтой ардууд Эрх чөлөө жаргалыг эдлэв Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур Жавхлант манай орон мандтугай

stormy (зочин)

Би үндэсний үзэл санааг бусдад түгээхийн төлөө байдаг хүн. Би төрийн дууллын үг, төрийн далбааны билэгдлийн тайлал зэрэг зүйлсийг барагтай хүнээс илүү мэднэ.

say (зочин)

naadhiig chin heleed nileed olon hund adluulsan shd bi gedeg hun. yag ehnii 2 badgiig bol zaawal medej bh heregtei.

ERKA (зочин)

тэд нар чинь хужаа нар юм чинь аргагүй шдэ

stormy (зочин)

Энэ бол хуучны дараагийн хувилбар нь. Хуучин нь цэвэр коммунист агуулгатай дуулал байан юм. Ц.Дамдинсүрэн : Монгол Улсын төрийн дуулал Дархан манай хувьсгалт улс Даяар монголын ариун голомт Дайсны хөлд хэзээ ч орохгүй Дандаа энхжин үүрд мөнхжинө Хамаг дэлхийн шударга улстай Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж Хатан зориг бүхий чадлаараа Хайрт Монгол орноо мандуулъя Зоригт Монголын золтой ардууд Зовлонг тонилгож, жаргалыг эдлэв Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур Жавхлант манай орноо мандуулъя Хамаг дэлхийн шударга улстай Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж Хатан зориг бүхий чадлаараа Хайрт Монгол орноо мандуулъя

Мика (зочин)

өө, би бүтэн мэддэггүй байсийм байна шдэ.ккк

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)