МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Гэгээрэлд хүрсэн ямар ч хүний амьдралд туулан өнгөрүүлсэн нүгэлт амьдрал бий

Хүн бүхэнд гэгээрэх сэтгэлийн хөрөнгө бий хэмээн ном сударт өгүүлсэн байдаг. Харин гэгээрэх чадвартай хэдий ч, тийм хэмжээнд бясалгах сэтгэлийн тэнхээ хүн болгонд байдаггүй. Гэвч хүн аль болох гэрэл гэгээтэй амьдралаар амьдрахыг хичээх хэрэгтэй билээ. Төгс гэгээрэлд хүрэхгүй ч гэсэн өдөр тутмын амьдралдаа гэгээрлийн тунг шингээж байвал наанадаж сэтгэл амгалан, бие эрүүл байх юмаа. Өдөр тутмын амьдралдаа энэ мэт зүйлийг бага сагаар нэвтрүүлэх юм бол орчин тойрондоо сайн энергийн урсгалыг бий болгоод зогсохгүй бусад хүмүүст аз жаргал, баяр хөөрийг өгөх ажгуу.

Гутруу яваа хэн нэгнийг сайхан үгээр тэтгэх нь тухайн хүнийхээ дотор хураад буй бараан үүлийг хөөж, нартай цэлмэг тэнгэрийг бэлэглэх болой. Гэгээрэлд хүрсэн ямар ч хүний амьдралд туулан өнгөрүүлсэн нүгэлт амьдрал байдаг гэж боддог. Учир нь тэд бүгдээрээ л өмнө нь бидэн шиг энгийн хүмүүс байсан. Гэгээрэгсэд биднээс ямар давуу талтай вэ гэвэл тэд нарт сэтгэлийн асар их тэнхээ байдагт л байгаа билээ. Сэтгэл дотроо хадгалж явдаг мөсөн уулаа бага багаар хайлуулж, уян дулаан болгохыг хичээх нь зүйтэй мэт. Ерөөсөө хүний дотоодод асар том мөсөн уул хөвж явдаг.Тэр уул хэдий том байна төдий чинээгээр бусдыг өрөвдөж хайрлахыг нь царцаан зайрмагтуулж  байдаг.

Харин та энэ бүхнийг нураан хайлуулж, өглөөний тунгалаг нар мэт халуун сэтгэлийг өөртөө бий болгохыг л хичээх ёстой биз ээ. Мянга мянган сэтгэл зүрхийг догдлуулан уяруулах их гэрэл гагцхүү таны дотоод оюун бодолд байгаа билээ. Цэвдэг хүйтэн сэтгэлийн бараан үүлийг хөөн үлдэж, наран адил дулаан сэтгэлийн үрийг өөртөө ургуулан байх нь нэгэн насны аз жаргал төдийгүй үр хойчдоо үлдээн буй асар их сэтгэлийн буян билээ.     

start=-24 , cViewSize=50 , cPageCount=1

26 сэтгэгдэл:

null
Зочин

Сайн үйлийг бүтээх ганцхан боломжит, найман чөлөө учрал бүхий ХҮН. Махан бие, оюун ухаан, сэтгэл 3 ганцхан хүнд л байдаг. Тэрийгээ ашиглах хэрэгтэй гэсэн.
Хүний дотоод гэрэл гэгээ бол ХАЙР юм. Хайр гэдэг дан ганц эрэгтэй эмэгтэй хүмүүст байдаг зүйл биш шүү дээ. Өөрөөсөө бусдыг хайрлаж чадвал бусад ч бусдаа хайрладаг болно.

Зочин

Коала

13

мммхм..сайхан бичдэг байна

MES POSTZ

Бурхан зөвхөн таны дотор буй. Түүнийг бүү дүлэн гадагшлуул.., гэжуганшд :Ъ

Gorgeous

кк гояа бичлэгайн муу үүлнүүд надаас яваасай кк хүн гэрэлтмээрайх чэн

gg (зочин)

Zarim humuus zov zamaar tegsh saihan amidrahiig husdeg bolovch ungursund hiisen aldaa, dutagdalaa bodon shanaldag, bas oorsdiigoo shiitgen amidardag. Ungursun zuiliig ungursund ni uldeej aldsan aldaanaasaa suraltsan dahin davtahguiger zov zamd oroh heregtei. Muu neriig husavch arilahgui gedeg ugtei sanal bol niildegguie. aldsan humuus sain saihan yavahiig alii ni ter gehev.

showtimer (зочин)

Oshogiin Adishagiin surgaaliig tailbarlasan nom ni zugeer yum bna lee shuu

Che.

Санал нэг байна. Сайхан бичлэг.

дурлагч

Гоя гэгээлэг, сайхан энергитэй бичлэг байна.
Дурдсан зүйлүүдтэй чинь санал нэг байна

Ицми

би будаа дандаа хаяад байгаа юм. Их гэмшдэг л дээ. Тээд ээж тэгжээн "чи хоол их хаяхымаа. Тэгсэн мөртлөө хэмнэлттэй байцгаа, хүүхдүүд өлсжийн гээл бичээд байдаг биз дээ... бичдэг шигээ өөрө тийм байгаач" гэдийн. би хэлссс "би өөрөө тийм байж чадку ч гсн ядахдаа хүмүүсийг тийм байлгахын төлөө уриалж болнизд" гэж...

Нэг хүн (зочин)

Шааниз.

Гэгээлэг нь...

Үнээн сайхан нийтлэл би тэр гэгээрэлд чинь хүрэх гээд л үзээд байгаан ккк

Гэрэлрүү алх...

КО'шейк

Сэтгэлийн чинадад гэрэл гэгээтэй байна гэдэг бусдад гэрэл гэгээг түгээхийн нэр ... гэж бодном


Гялайлаа ...

≡ Панда ≡

гоё бичлэг байнаа, баярлалаа

1988

Бүр сайхан болчлоо

блогоо хаасан хэний ч танихгүй идэвхитэй сээгийчин (зочин)

гоё бичлэг байна. би бас өнгөрсөнд хэн байсан нь биш, одоо хэн байгаа, ирээдүйд хэн болох боломжтой гэдэг л чухал гэж боддийн. гэгээрэл гэхээр зарим хүмүүс сахил санваар хүртэх гэж ойлгодог шиг байгаан. харин миний ойлгосноор өөртөө л тусалж, аз жаргалаа олох, ертөнцийг илүү уужуугаар таниж утга учиртай амьдрах ухаан болов уу

БОРОО

Гарчигийг нь уншаад надад зориулсан үг мэт санагдав

secretwish (зочин)

Гэгээрэлд хүрсэн ямар ч хүний амьдралд туулан өнгөрүүлсэн нүгэлт амьдрал бий...
нүгэлээ үйлдэж дуусгачихаад гэгээрэхийнсэн

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

эсрэг туйлгүй нэг тал гэж үгүй.миний хувьд гэгээрнэ гэдэг хүн чанараа төгөлдөршүүлэн,чи-г би-гийн мэдрэмжээр ойлгохыг хэлнэ гэж боддог.Яваандаа ингээд ирэхийн цагт би,чи гэдэг нэгэн "зүйл" гэдгийг ухаарч чи-г би-гээс ангид биш хэмээн мэдэрмэгц харилцааны бүхий л сул талууд сайн руугаа чиглэнэ.Ядаж л хүн хоорондын дунд сөрөг зүйл үгүй болбол дараа нь "энэ,тэр" нд юмс/байгаль/ гэдэг зүйл биднээс мөн л ангид биш гэдгийг ойлгож эхлэнэ гэж би боддог.

Цоомоо

bi dotroosoo gereltegch hun um ntr

Elkhan

сэтгэлдээ зорчигчгүй Титаник хөлөг нэгийг хөвүүлье дээ...

Rush

gegeersen gegeereegu bugd l hun yum chind argagushd

Хасар

сайхан бичжээ аймар гоё санагдав

lightning (зочин)

Яг зөв.

Хулан

ёоххх яг гутарцан суужийсан чинь харин сайхан бичлэг уншаад сэтгэл сэргэчлээ. эрч хүч өгсөнд баярлалаа хө

Сүйжин - Гэрэл байж л харанхуй байдаг

Гэгээрэл гэдэг эцсийн зогсооол бишээ гэж нэг хүнээс сонсож байсан удаатай.Тухайн үедээ их сонин санагдаж дэвтэр дээрээ тэмдэглэж авч байсан. Үнэндээ ажаад байхад амьдрах явцдаа хүн буян үйлдэхийн тулд ч нүгэл хийдэг юм билээ. Би нэг тусч сэтгэлийнхээ үзүүрээр Би нэг хүнийг хөнөөсөн юм гэж уншиж байсан

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)