МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Монголд ер нь ТӨР гэж байна уу

Монголд ер нь ТӨР гэж байна уу

Нэлээн олон жилийн өмнө СУИС-ын оюутнууд авс барьж жагсаал хийж байсан нь санагддаг юм. Дараа нь жагсаал цуглаан, улстөрийн зорилгоор байгуулагдсан холбоо эвсэл гээд хүн толгойтой жагсдаг болоод байгаа. Жагсаж цуглаж үзэл бодлоо илэрхийлж, үг хэлэх эрхээ эдэлдэг нь ардчилсан нийгмийн элемент л дээ. Харин төрин цагдаа нар хувцас хэрэглэл, машин техниктэйгээ жагссан нь сонин харагдах юм. Уг нь тангараг өргөж, төрийн хувцас өмссөн бол жагсаал цуглаан хийх эрх байхгүй баймаар. Дэлхий дахинд ер нь ийм практик байхгүй. Яагаад гэвэл цагдаа бол тангараг өргөсөн төрийн хүн гэсэн үг. Харин жагсаал цуглаанд оролцож, үг хэлэх эрхээ эдэлмээр байгаа бол албан ёсоор үүрэг ажлаасаа татгалзаж, энгийн хувцас өмсөх ёстой. Харин манай цагдаа нар түүнийг мэддэггүй бололтой.

Зарим нэгэн цагдаагийн ажилтныг түр саатуулан байцаалт авах ажиллагааг эсэргүүцсэн "Цагдаагийн ажилтан ба ар гэрийн холбоо" гэгч айхтар нэртэй ТББ цагдаа нарын жагсаалыг зохион байгуулжээ. Юу гэсэн үг вэ. Захын нэг муу ТББ бүхэл бүтэн цагдаагийн бие бүрэлдэхүүнийг жагсаалд уриалан дуудаад, цагдаа нь жагсаад л... Монгол төр гэж юм байна уу, таминь ээ. Цагдаа үүрэг гүйцэтгэснийхээ төлөө хэлмэгдлээ гэж тэд мэдэгдэж байна. Мэдээж тухай үед цагдаа нар үүрэг гүйцэтгэсэн байж болно оо. Тэдэнд өгсөн үүрэг бол эмх замбараагүй байдлыг тараах. Харамсалтай нь тэд байлдааны сумаар хүний амь хөнөөсөн. Хэн ч хаанаас нь ч харсан онц байдал зарласан байхад цагдаагаас өөр хэн буудах вэ. Эзгүй тал дээр зээр хөөж байгаа юм шиг хар машинаар араас нь хөөж буудчихаад, хүн алчихаад "Бид байлдааны сум хэрэглээгүй ээ" гээд гүрийчихсэн улсууд шүү дээ. Тэр цагдаа нар. Цагдаа нар л хар мишинаар хүн хөөж буудна уу гэхээс биш хэн нэгэн танхай нөхөр мундаг том жийп хөлөглөөд, хүн хөөж буудна гэдэг санаанд багтахгүй юм. Нөгөө айхтар холбооныхон Улсын Ерөнхий Прокурорын газрын үүдэнд жагсаад бөөн юм болж байхын. Энгийн хувцас өмссөн (албан ёсоор ажлаа өгөөгүй) цагдаа нар Улсын Мөрдөн байцаах газрын өмнө түр саатуулагдаад байгаа даргыгаа өгч явуулахгүй ээ гээд жагсаж байх юм.

Хэн дуртай нь ямар нэгэн холбоо байгуулаад, төрийн цагдааг жагсаачихна. Албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаа нар нь даргыгаа хамгаалаж байгаа нэрээ жагсаж, худлаа сүрийг бадруулна. Цагдаа нь жагсаад, үймээн дэгдээвэл хэн тэднийг зогсоох вэ. Засгийн газар нь элсэнд шингээсэн ус шиг байхгүй. Төр засаг нь эмхэрч цэгцрээгүйг нь далимдуулан бензиний үнэ замбараагаа алдаж, өргөн хэрэглээний барааны үнэ талийлаа. хэдхэн хүн ширээ тойрч суугаад "За үнийг нь нэмчихэе дээ" гээд л шийдвэр гаргачихна. Бөөн бөөн иргэд тэртээ тэнд байгаа шоронд улстөрийн хоригдол нэртэй сууж байна. Энгийн иргэд дуугүй жагсахад барьж аваачаад хорьдог хэрнээ цагдаа нар жагсахад үг хэлэх хүн байхгүй. Энэ ер нь юу болоод байна вэ. Монголын ТӨР хааччихав аа.   

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
anime (зочин)

Монголчууд бид өөрсдийнхөө төлөө амьдарч ажилладаг гээд боддог болчиж, үүнд юу туслах вэ? Санстрийт-д ярьж байсан аа дахиж сайн ярья аа

БОРООНЫ ДАРАА (зочин)

Монгол төр эрхээ дэндүү ихээр эдлээд үүргээ ор тас мартсан байна. Тийм үү

flower_13 (зочин)

Niigem hetsuu baina aa.

ulemj (зочин)

Монголын цагдаагийн албан хаагч бэлтгэн гаргадаг боловсролынх нь системээс эхлүүл дээр санагддаг юм ааль хуучны л арга барилтай хүн дээрэлхэдэг соёлгүй мангар юмнууд байдаг ш дээ

БОРООНЫ ДАРАА (зочин)

..::ЗАР:::.. ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ОРЖ ЧАДААГҮЙ, ХАРИЛЦААНЫ СОЁЛГҮЙ ЗАЛУУСЫГ ЭРГҮҮЛИЙН ЦАГДААГААР АЖИЛД АВНА. ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗАВТАЙ, ХЭРҮҮЛЧ, ХУРДНЫ МОРЬ УЯХ СОНИРХОЛТОЙ, НААДАМ, ОВООНЫ ТАХИЛГА ХЭСЭХ ДУР СОНИРХОЛТОЙ 30-ААС ДЭЭШ НАСНЫ ЗАЛУУСЫГ УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР АЖИЛД АВНА.

bolor (зочин)

tiim shuu yu meddeggui humuus l bdg yum bn lee

yagtiimee (зочин)

ХУ намынхан байрандаа орж нуугдчихаад цагдаа нарыг “дайраад” гэж камандлана. Харин Ардчилсан намын дарга байрнаасаа гарч ард түмнийг “дайраад” гэж камандлана. Өнөөх 2 нь чулуу мод, бороохой бүр сүүлдээ буугаар зэвсэглээд хоорондоо нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцана. Эцсийн дүндээ баахан цагдаа гэмтэж эмнэлэгт, зарим нь ч одоо аавын хаалга татаж байна, харин ард иргэд нь буудуулаад, шархдаад үлдэх хэсэг нь ганц худагт. Үүнээс хэн хохирсон тодорхой. Бас хэн хохироогүй нь бүр ч тодорхой. Элбэгээ Баяр 2 өөрсдийн байр сууриа бэхжүүлэх, өөрийн зөвөө нотлохын тулд харилцан буулт хийгээгүйгээс энэ байдал үүссэн. Тэрнээс Элбэгээ Баяр 2 барилцаж аваад өндрөөрөө Баяр шанаадангуут, зөрүүлээд Элбэгээ Баярын нөгөө юмруу нь өшиглөөгүй. Үүнийг нь ард түмэн хараад, цагдаа нар ирж зохицуулаагүй. Харин хэргийн эзэд зүгээр сууж, золиосонд нь гэмгүй 2 тулсан. Алтан медаль авдаг өдөр манай хэд чинь гар гараасаа бариад гараад ирсэн биз дэ. Элбэгээ, Баяр, Ерөнхийлөгч 3. Баяр наадам, зугаа цэнгэл, идэж уух болохоор хамт. Асуудал шийдэх, маргаан мэтгэлцээн болохоор нуувчиндаа ороод хүний гараар могой бариулаад сууж байдаг. Эцсийн дүндээ хэнийг нь өмөөрөх юм. Хүн алсан цагдаа нь цаазаар авахуулж, шоронгийн хадаас болно. Байшин шатааж, хулгай дээрэм хийсэн нь авдаг ялаа аваад явна. Энэнд эргэлзээд байх зүйлгүй, цаг хугацааны асуудал. Харин цаашдаа хэдхэн Монголчуудаа баян-ядуу, ХУ-Ардчилсан, цагдаа-энгийнээр нь хуваагаад хооронд алалцуулаад байвал сайн юманд хүрэхгүй байх.

yagtiimee (зочин)

Ер нь тэгээд Монгол гэхээрээ л хямдхан юм хэрэглэнэ гэж хаашаа харсан юм байдгийн? Бензинээ хямд авъя гэдэг чинь үнэхээр утгагүй зүйл. Жишээ нь бидэнд Pentium-4 компьютер маш их хэрэгтэй байна. 300 долларт өгчих гээд зогсож байж болохгүй биз дэ, эсвэл Apple-н iPhone-ийг 100-д өгчих. Манай чинь ядуу улс, сарын цалин 300,000-с хэтэрдэггүй учраас гэсэн юм ярьж болохгүй шиг хямд бензин гэдэг үлгэрээ эртхэн мартсан дээр байх. Ганц гарц байна. Тэр нь орлогоо нэмэгдүүлэх. Цалингаа нэмэгдүүлэх гэсэн үг бас биш шүү. Онолын хувьд бид сардаа тэрбум төгрөгийн цалин авч болно. Яг Замбабвэ шиг.

hack (зочин)

bgui bgui

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)