МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Ургацын далай, ургацын далай

Ургацын далай, ургацын далай

Хүүхэд байхад юм даа. Оройн 20 цагаас Монгол телевизээр "Цаг үе-үйл явдал" гэж одоогийн "Цагийн хүрд" мэдээллийн нэвтрүүлгийн хуучны хувилбар нь гардаг байлаа. Энэ нэвтрүүлэг яг 30 минут гараад СССР-ын уран сайхны кино залгана. "Улсын хил", "Дэрсү Узла" ч юм уу голдуу цэрэг, эх орны сэдэвтэй кино л их гардаг байсан санагддаг. Туайн үеийн телевиеийн хөтөлбөр ч үнэн амар байж дээ. 18 цагаас мэдээ, 18.10 минутаас "Ну погоди". Тэгээд бас бус нэвтрүүлэг. Уйтгартай ч юм шиг. Харин радиогийн нэвтрүүлэг хааяа сонсоход гайгүй гэж байгаа. Өглөө 7.10 "Өглөөний мэнд" гэдэг нэртэй байх аа нэг хүүхдийн нэвтрүүлэг. Гимнастикаар үргэлжлээд миний хичээлд явах цаг болчихдог болохоор цааш нь сайн санахгүй юм аа. 

Харин орой 19.30 цагаас л санагдах юм, "Ургацын далай" гээд нэвтрүүлэг эхэлдэг байж. Аймаар уйтгартай эхэлнэ ээ. "Ургацын далай, ургацын далай" гэж ирээд л уянгалуун дуулна. Тэгснээ нэг баргил хоолойтой хүн баахан юм ярина. Цэдэндамбаа гуай л даа. Ургац хураалт тэдэн хувьтай байна. Тэр сангийн аж ахуйн тэр хамт олноо тэргүүлэн таван жилийн төлөвлөгөөгөө төдөн хувиар давуулан биелүүллээ ч гэх юм уу тиймэрхүү зүйл л байх. Харин тэр үед Зөвлөлт-Монголын ах дүүгийн ган бат найрамдлын үрээр орос ах нарын хийсэн ямар нэгэн гэмт үйл төдийлөн цацагдахгүй өнгөрдөг байж. Хэдэн хүнд гарын оросууд машин төмс хулгайлан давхиж байгаад онхолдоод бөөн асуудал үүсээд. Тэрийг нь намын тав хороо тас нуугаад өнгөрсөн гэдгийн. Хаа газрын хүмүүс ялгаагүй юм даа. Зайлуул, цааш нь зараад тав арван төгрөг л зулгаах гэж байсан биз.

Оюутнуудыг намрын ажил, уртын ажил энэ тэр гээд нөгөө их ургацын далайдаа умбуулна. Намрын ажил 45 хоног байсан байх. Харин урт нь их уддаг. Хөөрхий оюутнууд эх орныхоо социалист бүтээн байгуулалтанд гар бие оролцохгүй бол болохгүй. Тэгээд л байцаатай шөл, төмстэй хургаар л чилийсэн урт намрыг барна. Хөөрхийс өлсөхдөө тэр хавийн айлуудаар явж нэг шуудай төмсийг нэг уут боорцогоор хүртэл сольж байсан гэдэг юм билээ. Аргаүй дээ. Бүтэн намаржингаа дан ногоо хусаад байхаар чинь. Ургац их хураавал ард бид төдий хэмжээний хоолтой гэсэн үг. Харин хаа очиж социалист системийн буянаар монголчууд атар газрыг эзэгнэн, ногоо тарьж, хурааж сурсан нь их олз шүү. Тэр үед л нөгөө дууг сонсохоор би яагаад ч юм маш их гунигладаг байж билээ.

Саяхан дуулдаг бололтой залуу нөгөө алдарт "Ургацын далай"-г бараг л яг тэр үеийнх шиг нь дуулсан байх юм. Машинд сонссоныг хэлэх үү. Хүүхэд цагийн нөгөө уйтгартай мөч рүүгээ буцаад орчихсон юм шиг нэг л сонин санагдав. Уг нь тийм муухай дуу биш л дээ. Дараа нь дахиад сонссон чинь харин их давгүй сонсогдсон. Эмээ, өвөөтэйгээ гурвуулханаа амьдарч байсан болохоор л уйддаг байсан байх л даа. Тэгээд тэр дууг их уйтгартай сонсогддог болсон байж мэднэ. Намар болж, ургац хураалт эхэллээ. Ахиухан юм авчихна даа гэж бодсон ногоо тариаланчид маань зоорь байхгүй гээд хураасан жаахан юм аа хямдхаан өгнө гэж ярьж байгаа сурагтай. Ай даа. Зоорь байхгүй ногоочид мянга ногоо тариад хэрэг ч байна уу даа гэж хүртэл бодогдох юм даа.     

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
anime (зочин)

Лхагвасүрэн сүүлд дуулсан байсан нэг дуу: Амуу тариа найгасан билүү Алтан тариа найгасан билүү, Мал сүрэг нь хотолсон билүү Баян сүрэг нь налайсан билүү ямар ч байсан бадаг бүрийн төгсгөл нь Алтан намрын өнгө юм аа гэж дуу байдагдаа, тэр дууны нэр юу вэ? "намрын өнгө" юм болуу, олох гээд олдодгүй ээ кк

ulemj (зочин)

Сайхан намар болжийнаа. Энэ жил тариа ногооны 50% ийг нь өөрсдөө хангана гэж байна сайхаан сайхан алга дарам газарын амт

3apaa (зочин)

Хэдүүлээ сайхан нийлж ургацын далай хийж идэх юмсан тэ?

3apaa (зочин)

Хэ хэ нойлын ногоон тэгийн хичээл эхлэхээр гунигтай санагдалгүй яахавдээ? Надад бол харин ч цоглог дуу сонсогддог байсан. Тэгээл нээх гоё комбайны урдаас нь авсан бичлэг тавиад л... Одоо гоё онц авнадаа гээд л баярладаг байж билээ :P

Fish (зочин)

За даа, тэр хямдхаан өгнө гэдэг ч юу л бол

ulemj (зочин)

САА дээр ч их болох сээгэс болжээсан байх даа бодуул Тиймээ Осторми

Gtulga (зочин)

Надаа ийм дурсамж байхгүй ээ. ихи ихи ход ход. Та одоо болилдоо дандаа л нэг сэтгэл гэгэлзүүлж байхийн гоё сээгсээ л ярий л даа.

yagtiimee (зочин)

Ургацын далай, ургаагүй байцаа гэдэг байх аа. Ер нь бол соц нийгмээс авч үлдэх ёстой зүйл олон байгаагийн нэг нь ургац. Бид үржил шимтэй газартай, ажилгүйчүүдийн армитай байж хятдаас ногоо авах утгагүй. Дээр нь мал аж ахуйн орон байтлаа /Нэг хүнд 20 орчим мал ногдоно/ сүүгээ гаднаас авсаар байгаа. Хятадын хортой сүүнд хэдэн хүүхэд хордсоныг хэлж мэдэхгүй. Дээр нь оюутан сурагчид төлбөр өндөр байна, бараг сая төгрөг хүрлээ гэж гомдоллож байхаар намрын ажилд яваад ногоо идэж байгаад ч гэсэн ирвэл төлбөрөө бүтэн биш гэхэд талаас илүүг нь төлөх бололцоотой байгаа юм.

AntiDotE (зочин)

сайхаан, ургацын далай гэж. тэр монгол төмс үү, :P.

ssainnaa (зочин)

их өрөвдөлтэй байгаа биз дээ. зуны турш зэрлэгийг нь түүнэ, услана, манана, гээд л хөлс, хөдөлмөрөө шингээж ургуулсан зүйлээ хэдхэн төгрөгөөр худалдаад амьдрал нь ч сайжирсан юм байхгүй. бас хадгалья гэхээр зооь байхгүй. хэцүү хэцүү... би ч гэсэн цагтаа ногоочин л явлаа. хэхэ.

Гандирс (зочин)

Би лав саяхан ногоогоо зараад хотод байр авах гэж байгаа гэсэн ногоочинтой таарсан.

Би (зочин)

Та намрын ажилд явж үзээгүй юмаа даа, явж үзсэн нь арай л өөр дурсамжтай үлдсэн байдаг юм даа. "Хүүхэд байхын уйтгартай" дурсамжтай хүнд өөр юу ч хэлэх вэ дээ. P.S: Монгол хэлээрээ зөв бичмээр юм даа

mj (зочин)

ooroo oor deeree stgeldel bichdeg ymar uhna isheg ve
?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)