МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Үндэсний мөнгөн тэмдэгтээ тэтгэе

Үндэсний мөнгөн тэмдэгтээ тэтгэе

За. Нөгөө хадны мангаа болоод дэлхий нийтийг айлгаад байгаа эдийн засгийн хямрал нь Монголыг нөмрөөд нэлээд хугацаа өнгөрлөө. Бас ч болоогүй нэг банкныхаа ясыг бараг л барьчихсан. Ганц нэг хоногийн өмнө америк долларын ханш ёстой солиотой юм шиг өслөө. Нэг ам.доллар 1500 төгрөгт хүрсэн. Энэ сургаар өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ дор хаяж 20 гаран хувиар өсч магадгүй байдал бий боллоо.

Зарим томоохон дэлгүүр, хүнсний захууд дээр аль хэдийнээ хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихсэн сураг дуулдана. Энэ бүхэн ам.долларын болон юаны хэтэрхий савалгаатай байгаа ханштай шууд холбоотой. Монголын бизнес эрхэлэгчид бүгд ам.доллараар худалдаа арилжаагаа хийдэг. Үндэсний мөнгөн тэмдэгтээрээ барагтай бол гүйлгээ хийдэггүй. Энэ нь монгол төгрөгийг шууд үнэгүйдүүлж байгаа хэрэг.

Лав л өчигдөрөөс интернэт үйлчилгээ болон бусад төрөл бүрийн үйлчилгээ явуулдаг газрууд бүгдээрээ зөвхөн доллараар гүйлгээ хийнэ ээ гээд сууж байлаа. Гадаад вальют ингэж айхтар савалж байхад Монгол Улсын мөнгөний бодлогыг барьж байдаг Монголбанк юу ч хийсэнгүй. Ерөнхийлөгч нь огцрох өргөдөл өгсөнөөс болоод эзэнгүй шахуу байгаа энэ байгууллага дээд зэргийн хариуцлагагүй ажиллаж байгаа нь хэн бүхний нүдэнд ил байна. Харин өнөөдрөөс интервенц хийх юм байх.

Ер нь ам.доллар болон юаны ханш савлах бүрийд монгол төгрөгийн ханш унаад байх юм бол тун удахгүй нөгөө гайхаад шогшроод байдаг Зимбабве шигээ болчиход ойрхон байх шиг. Тийм байдалд орохгүйн тулд ядаж л бүх газрууд монгол төгрөгөөр гүйлгээгээ хийдэг болмоор. Үндэсний мөнгөн тэмдэгтээ үнэгүйдүүлэхгүй байвал наанадаж ард түмний эрх ашиг, цаанадаж нөгөө их ярьдаг үндэсний тусгаар байдал эрх ашигт тустай санагдах юм даа. Монгол төгрөгөө л өөд сайн татаж чадвар ханшийн савалгаанд өртөх нь харьцангуй багасах байх гэж бодогдоно.      

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
~Сэртэнч~ (зочин)

харинээ хө их л давиргаатайм болоод байхийм дөө

навч (зочин)

одоо ч бараг талхаа доллараар үнэлж зарах нь холгүй байх шиг байна... бүх зүйлийг дандаа энэ валютаар үнэлж болохгүй шд л гэж боддын... гэхдээ манайхан үнэн тайван улс шүү... тэр олон хувиараа валют арилжааны цэг болчихсон хүмүүсүүдээ гэнэт л өчигдөр уржигдархан л анзаарсан гэнэ....

zayets (зочин)

AAHXAA

Аяко (зочин)

зөв л бичиж. гэхдээ саяхан би нэг захиалга өгөх гэсэн чинь банкнууд доллар зардаггүй. 20, 10 $ л гарна гээд ямар самарканд бариад очилтой нь бищ. хэцүүм байлээ. аль эрт л монгол мөнгөний үнэ ханщ уначаад байгаам бищүү л гэж бодсон

Хэрлэн (зочин)

харин тиймээ. доллар 1500 болохоос нэг байна уу хоёр хоногийн өмнө өргөн хэрэглээний барааны үнэ Барс зах дээр лаав 20-30 хувиар өсцөн байсан. Гайхаад асуусан чинь долларын ханш өсч байгаа гэж авдиймдаа. зүгээр л сургаар нь ингэж болох уу даа таминь... хэтэрхий хөөргөн ард түмэн ч юм шиг бас нөгөө талаараа.

ҮЛЭМЖ (зочин)

Интернетийн төлбөрөө доолуураар хийж шатлаа ш дээ

Say (зочин)

yag unen, tugruguu tetgey

Эрка (зочин)

Зарим банкны сайтаар орохоор долларын ханж өсөөгүй байхын яаж байгаан бол мэдсэн хүн байна уу?

ICE70 (зочин)

Долларын ханш өсөж байгаа нь үндсэн хэдэн зүйлээс болсон гэж үзэж байгаа. Мэдээж хамгийн том хүчин зүйл нь валютын нөөц. Энэ нөөцийг бүрдүүлдэг экспорт буюу Алт, Зэс ийн үнэ унаснаас, мөн гадагадад ажилладаг монголчууд мөнгөө гуйвуулах нь багассан ба энэ нөөцөөс авч байдаг импорт буюу гадаад худалдаа өргөн хэрэглээний бараа хүнсний зүйл ээ бид баяр ёслолтой холбоотойгоор илүү хэмжээгээр авснаар ханшийн зөрүүнд ийм үсрэлт гарсан болуу гэж дүгнэцгээж байна аа. Энэ нь 2 сарыг дуустал нээх их өөрчлөгдөхгүй байх үндэслэлтэй. Мэдээж Монголын нэг том баяр цагаан сар ойртож байна. Импорт маань тодорхой хэмжээгээр ихсэнэ. Гэхдээ нэг сайн тал ажиглагдаж байгаа нь дэлхийд Зэсийн үнэ бага зэрэг өсөж байгаа нь сайн талтай. Монгол банк үүргээ гүйцэтгэж чадахгүй маш хариуцлаггүй ажиллаж байна. Энэ нь ченжүүдэд боломж олгож вальтыг огцом өсгөхөд нөлөөлж байна. Бодит байдал дээр эрэлт тийм ч их байхгйү байгаа ба зүгээр хүлээлтийн байдалд хүмүүс орсон байгаа ба өөрөөр хэлбэл дефиляц үүсэх магадлалтай байна. Үүнээс болоод банкууд өчигдрийн байдлаар доллар зарахаа больсон. Монгол банк ажилаа маш муу хийж байна аа. Хажуугаар нь ерөнхийлөгч нь хариуцлагаас эрт мултры гэсэн байдалтай халагдий ч гэх шиг. Монгол улсад дотоодын мөнгөн тэмдэгтээрэй гүйлгээ хийх хэрэгтэй. Энэ нь бага ч болуу вальтын өсөлтийг барихад нөлөөлөх ба цаашид ч зөв алхам болно. Үндэсний мөнгөн тэмдэгтэй дэмжээрээ.

Зочин (зочин)

Хүүхдээ бага мэдэмхийрээрэй. Нэг банкны ясыг барьчихсан гэнэ шүү. Эрх хүлээн авагч томилсон бол яс барьдгийн. Анодод Бүрэн эрхт төлөөлөгч томилогдсон болохоор үйл ажиллагааг нь сайжруулж хэвийн болгоно гэсэн үг. Итгэхгүй байвал очоод хадгаламж нээлгэе гээд үзээрэй. Хадгаламжийн үйл ажиллагаа нь хэвийн болсон байгаа. Хийх нь хийгээд, авах нь аваад явж байгаа.

LoveLove (зочин)

Санал нийлжийн доллароор хийгддэггүй гүйлгээ бараг байхгүй байнашд гэтэл доллар нь ингэж унаж өсөөд байвал ченжүүдээс бусдад нь бол хүнд болж байна Монгол банк бараг өөрөө энэ долларын ханшийн хэлбэлзлийг зохиомлоор бий болгоод байгаан бишүү. Мэдээлэл алдагдсан нтр гээл

*SUNshine* (зочин)

даллар авна зарна гээдайхгүй юү кккк ченж болдиймуу дөө яршиг зүгээр нээрээ хэцүү болж байна шүү, дэлгүүрээс 10000₮-өөр 2-3хан юм аваад л гардаг болсон байна шүү дээ

mmc (зочин)

odoo yax ve ta minee, uxex uu yaxuu?

ЗолбинББ (зочин)

Мэдээж жижиг улсын зовлон Монгол гэлтгүй бусад улсууд ч адил иймэрхүү асуудалтай л байгаа. гэхдээ Монголын тухайд боломжтой байхдаа вальютын нөөцөө хийж чадсан бол арай хөнгөн тусах боломжтой л байсан байх гэж таамаглах юм. Шинэ МБ ерөнхийлөгч томилогдоогүй байхдаа л шинэ мөнгөн дэвсгэрт хэвлэнэ гээд дуугарсан. ТӨГРӨГ өөрөө өртөгт чанараа агуулж чадахгүй байгаа одоо энэ нөхцөлд онцгой эрх мэдлээ хэрэгжүүлэх нь төгрөгийг улам л үнэгүйдэх байх даа хөөрхий ТӨГРӨГ. Том гүрний ТОМ мөнгө Ноён Долларыг энэ гаригийн ихэнх хүмүүс хэрэглэдэг, тэр чанараараа хичнээн их хэмжээгээр хэвлэж тараалаа ч гэсэн түүний өртөгт чанарыг толгойтой болгон үүрэлцихдэг. Энэ бол мэдээж Нэгдсэн улсын мөнгөний үндсэн бодлого бас ОНОЛ. МБанкны хэдэн том бөгстэй гарууд нь АНУ-д ирж баахан номын дуу сонсож сонсож , эдний мөнгөний онолоор тархиа угаалчихаад ичих ч үгүй очоод тэр онолоороо төгрөг дээрээ үзэж тарна. яг тэр бодлогоороо мөнгөний нийлүүлэлт хийх замаар мөрийн хөтөлбөр гэх Тамын жагсаалт аа гүйцэлдүүлэхийг хичээдэг. Та нар анзаарсан бол гэр бүл, хүүхдийн мөнгө гэх мэт мөнгөний амлалт гарснаас хойш буюу 2006,2007 оны үед огцом мөнгөний нийлүүлэлт хийж, зах зээлээ халаагаад, тэр дундаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг зүгээр л дотроос нь үлээгээд хөөрөгдөөд хаясан. мэдээж Зэсийн үнэ өсөөд төсөв баяжсан гэж тайлбарладаг хэдий ч тэр хөрөнгийг баялаг болгохоосоо илүү зардал өсгөх замаар байхгүй болгож орхисон гэж таамаглах юм. за за баахан юм болох нь бичээд байсан цаашаа өөрсдөө ойчих

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)