МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Шөнийн бодол-Би хэн бэ

Шөнийн бодол-Би хэн бэ

Шөнөжингөө элдэв юм бодож хэвтэх үнэндээ дарамттай, ядаргаатай байсан. Юуны төлөө амьдарч, хэнийг хүлээгээд байгаа юм бэ. Хааяахан гудамжаар салхи татуулан давхих машины чимээг сонсох ч тээртэй байх юм. Уг нь ийм чимээ заримдаа таатай сонсогддогсон. Унтаж, сайхан нойр авч амрахыг хүсэвч яагаад ч чадахгүй нь. Энэ хооронд өнгөрсөн цаг мөчүүд л нүдний өмнүүр жирэлзэн өнгөрөх юм. Үнэндээ нүдний өмнүүр биш тархинд бодогдож байгаа нь тэгж санагдаж байгаа байх л даа. 

Хүн ер нь дандаа л сайнаас нь зугатааж, мууд нь тэмүүлдэг бололтой. Хэн нэгэн бүсгүйд нэг залуу маш их хайртай. Тэр бүсгүйдээ үнэнч, халамжтай. хайртай бүсгүй нь түүний сэтгэл оюунд цаг үргэлж байдаг. Харамсалтай нь нөгөө бүсгүй тэр залууд хайртай биш. Яахав дээ. Залуугийн сэтгэлийг бодсон уу, эсвэл ямар нэгэн байдлаар түрхэн зуурт хань хэрэгтэй болдог уу. Хэд хэдэн удаа уулзсан. Хөөрхий залуу баяр хөөртэй гэж жигтэйхэн. Нүүр дүүрэн инээмсэглэл тодруулаад л... Бүсгүй нь өөр залууд хайртай гэдгийг мэдсээр байж улам л тэмүүлэн зүтгэнэ. Заримдаа өөрийгөө хүчлэн баривч амраг сэтгэлийн аясыг яалтай билээ. 

Нөгөө бүсгүй сайнаас нь хүн зугатадгийн үлгэрээр өөр залуутай учирсан байсан юм. Тэр залуу нь хүүхэмсэг гэж ёстой л Дон Жуан байлаа. Хайр халамжгүй. Итгэлгүй нэг тийм залуу. Хажууд нь хэн ч харсан сайхан, сэтгэл дулаан, хайр халамжтай сайхан залуу байхад очиж очиж тийм л залуутай мөнөөх бүсгүй учирсан байлаа. Жаргалтай газар хүн тогтдоггүй ээ гэж. Би л лав тэр хүүхнийг тэнэг л гэж хэлмээр. Нүдний өмнүүр өнгөрсөн энэ зураглал хэнийх гэдгийг олж мэдэж чадсангүй. Магад миний урьд насны зураглал байв уу. Миний өнгөрсөн амьдралын дурсамж яагаад дурсагдахгүй байна вэ. Огт танихгүй хүний амьдрал л харагдаад, тархинаас гарч өгөхгүй юм. Эсвэл би өөрөө одоо цагт энэ хүн юм болов уу. Мэдэх юм байхгүй боллоо. Чөтгөр намайг аваг. Босч тамхи татахаас өөр сонголт алга.   

  

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
maral (зочин)

chinii umnuhi dursamj chin bish yumuu, esuul nuguu tusuulul chin heterhii hugjtsiin bnldaa

maral (зочин)

chi hen be gejuu...chi ter halamjtai zaluu ni

itsme (зочин)

угаасаа тийм л байдаг... шал тэнэг

seriousity (зочин)

хоосон хүн. /хараал биш шүү/

зөвлөгч (зочин)

Шөнийн цагаар яагаад ундаггүй юм бэ. Ядаж нөгөө ажлаа хий л дээ. Тэгвэл нойр морй чинь хүрэх юм биш үү.

Gtulga (зочин)

Тэр коридорт хэн яваадийна аа/хаалга чихрав/

Gtulga (зочин)

Мээдкү хүүхнүүд ч чухам л цагаан морьтой ханхүү мөрөөдөж мөрөөдчөөд гэнэт хүн тоохоо болилоо гэж боддиймуу гачин юмтай очоо суучдий ш дээ. Хөөрхий амьтад.

мвв (зочин)

Сайнаас нь зугтаж муутай нь очоод суучихдаг шүү дурлал сохор бадын доо

Munkhbayar (зочин)

үнэн шүү яг ийм сэтгэгдэл төрүүлсэн олон л охидыг мэдхийн байна гэж нээрээ тэр доктор хитч блог бүр мартагджээ

zaya (зочин)

harin tegdeg yum bilee

Зочин (зочин)

naadax chin solongos kino bnaaa. solongos serial deer l tegdeg bizdee. urd ni uzjeesan so serial chin tarxind chin bichegdcheed nudend chin xaragdaad bgaan bgaaz.

seriousity (зочин)

whahaha

itsme (зочин)

өдрийн бодол- өө хө... би чинь Ицми байшдээ... хахаха

anime (зочин)

хэхэ энэ зочин гэж нэг нөхөр энд тэнд хутга дүрээл явдаг болж ээ :)

Loflof (зочин)

Хүүе чи зөн билэгч болцийн бишүү айн чамд очиж үзүүлдиймүү. хэхэ

lol (зочин)

шал кино болцон юм бодох юмдаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)