МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Сторми гэгчийн бяцхан намтар-2

Сторми гэгчийн бяцхан намтар-2

За тэр шагнал ч яамай. Тэр үед аймагт байх цорын ганц кино театрыг "Талын туяа" хэмээн нэрийддэг байлаа. Үнэнхүү коммунист үзэл санааг агуулсан нэр байгаа биз. Уртаашаа өргөөшөө ганц үзвэрийн газар болохоор тэнд л юм үзнэ. Тэр үед хит болж байсан энэтхэгийн кино л их гарна даа. Тэрийг нь үзэхийн тулд хичээлээ тасална. Нэг удаа тасалбараа аваад яаг ордогийн даваан дээр багшидаа гардуулаад ээ мөн айхтар зодуулж билээ. Би ч дотроо "Ээ хайрхаан. Ямар ширүүн таалах юм бэ дээ" шүү юм бодоод зогсож байлаа. Мэдээж би гэдэг хүмүүн чинь махан бодинд төрсөн юм болохоор орчин тойрондоо нүгэлтэй амархан дасан зохицож байгаа юм чинь. Очсон эхний жилдээ СИТИБОЁ байсан бол дараа жилээс нь бусдаасаа ялгарах зүйлгүй болсон тухайгаа дурдсан. Хичээлдээ явахдаа хуруу исгэх шахам индүүдлэгтэй өмд өмсдөг байсан бол шарвааран өмд өмсдөг болох жишээтэй. За тэр цагаан зах, улаан бүч энэ тэр бол сураггүй. Өвөлдөө дамбаалан өмдийг эсгий гуталтай хослуулдаг болвоо. Уг нь янзын дулаахан л даа. Тэр дамбаалан өмд бас болоолгүй кальпиттай гэж байгаа.

Заримдаа хичээл дээрээ нударгатай монгол дээл шахна. Нэг л их нударга унжуулж, бүсээ өргөн бүсэлсэн амьтан. Тэгээд нэг эрээн ноосон малгай тавьчихна. Ер нь Дундговь аймагт өнгөрүүлсэн хоёр жил мартагддаггүй юм аа. Тэнд л анх бүсгүй хүний уруул дээр жинхэнэ сонгодог утгаар нь үнсэж үзэж байлаа шүү дээ. За шууд утгаараа үнсэлцэх юм байна. Анх үнсэлцэж үзчихээд л өөртөө нэг л итгэж өгөхгүй, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй амьтан болчихсон юмдаг. Одоо бол тэгж намба алдахгүй дээ. (инээд бага багаар хүрч байна). Аймгийн төвийн хойно байдаг "Хар овоо" нэртэй бяцхан толгой байдаг бөгөөд тэр нь тухайн үеийн залуусын болзооны төв байсан гэж хэлж болно. Ер нь олон залуус тэнд хөвгүүн насаа гээж, охид нь онгон биеэ хаядаг байсан байх гэж бодогддог юм. "Хар овоо"-ны энгэрт анх үнсэлцэж, эр хүн болох эхний дамжлагаа дамживаа.

Охидод хайрын захиа өгдөг моодны төгсгөл үе. Нэг захиаг олон хувилаад хэд хэдэн охинд өгөх бөгөөд хэн зөвшөөрсөнтэй нь шууд үерхэнэ. Гэхдээ нэг захиаг олон хүнд өгсөн нь илрэх юм бол нэг хэсэгтээ л охидын амны бай болно. Харин хаа очиж охидууд захианы талаар нэг их хэл ам гаргадаггүй байсан. Захидал авагч охид зэрэг зөвшөөрвөл бас асуудалтай. Тэрийг хэрхэн зохицуулах нь ёстой эр хүний арван гурваас дээш мэхний хувилбаруудыг шалгах супер шалгуур болно. Мэдээж өөрийгөө л авч гарахыг бодно шүү дээ. нэг ёсондоо яаж уснаас хуурай гарах вэ гэж. Ухаант ах нарын зөвлөгөөг дагаж, үгийг сонссоны буянаар мөн ч олон удаа уснаас хуурай гарсан даа. Нэг удаа би гэдэг хүн нэг охинд жигтэйхэн сайн болчихсоноо мэдэрлээ. Зүрх гэдэг чинь бөмбөр лугаа адил. Бодвол хөөрхий зүрх минь цусаа хурдан шахсанаас болж их л ядарч байсан байх. Тэр охин манай дээд ангийнх гэж байгаа. Одоо харин нэрийг нь их санагдаггүй юм. Баярмаа ч билүү. За нэг тийм нэртэй. Үеийнх нь хөвгүүд их л гүйдэг охин байсан юм. Мэдээж би тэрэнд хайртай энэ тэр гэж чичирч гүйгээгүй ээ. Учир нь атамануудад хуниулах аюултай. 

За гэнэт залхуу хүрчихлээ. Үргэлжлэлийг нь удахгүй хүргэнэ ээ.    

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
Ulemj (зочин)

Би захиа өгч байсан ш д... Даанч буруу хүнд очцон болохоос биш. Хэсэгтээ л онигоонд орж билээ хахаха

БОРООНЫ ДАРАА (зочин)

Аан муу залхуучин ингэж жоохон жоохоноор бичиж байхаар нэг мөсөн бичээ. ЯГ гоё дээр нь дуусгачих тасалчих юм. тэгээд яасан атамануудад хуниулсан уу айн ..ккк

munkhbayar (зочин)

Осторми ямар айхтар бичиж байнаа би лав унших гэж инээсээр байгаад элэг гөшлөө. Тэр Хар овооны хажуугаар явна гэдэг нь тэгээд ариун явдал уу?

3apaa (зочин)

Хар овооны залхуу банзал хар

Аяко (зочин)

Ингээд гоё гоё хэсэг дээрээ таслаад байна гэдэг чинь со сериалын үлгэр байхгүй юу.

happytuya (зочин)

xaxaxa tasarhai, saihan bichsen bna sh de.

itsme (зочин)

хахаха. худлаа бас хальт хайртай гэж гүйсэн л байгаа л даа. тэгэнгүүтээ бас тэгээгүй гэчжээ хахаха

maral (зочин)

kkkk

flower_13 (зочин)

атамануудаас айж мэддэг даруулгатай байжээ, эс бол аймаар аймхай байж тиймүү.

zulzaga (зочин)

aimaar aimar ... odoo ter har ovoon deeree neg ochooch ... huuchnii dursamj chine sergeed saihan bh bhaa..

A (зочин)

CHI CHINE HUDUU BSAN YUMU? BI BAS TER XAR OVOOG CHINE MEDNE.YAGAAV AIMGIIN TUV TER CHIGEEREE XARAGDDAG.GEXDEE BI BOLZOJ BGAAGUI E.JOOXON BSAN YUM CHINE.XARIN TER KINO TEATR-T CHINE ENETXEG KINO UZDEG BSAN SHTE.XAMT UZSEN YUM BISHUU AIN?

huu (зочин)

huduun ussun huuhduud harin ch amidral meddeg bhaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)