МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Тэр өдрийг чөтгөр лүү илгээхсэн...

Тэр өдрийг чөтгөр лүү илгээхсэн...

Гуниг уйтгар, утгагүй хайр сэтгэл намайг ямар их ээрч зовооно вэ. Мартахыг хүссэн бүхэн минь улам лавшран зуурах юм. Хувь заяаны тэнэг тоглоом надаар зүгээр л бөмбөг өнхрүүлэх адил тоглох аж. Түүнийг олж харсан тэр оройг хараал идээсэй. Тэр орой түүнийг хараагүй байсан бол би өдийд ингэж зовж, үйлээ эдлэхгүй явах байлаа. Эсвэл урьд насны хилэнц нүглийн шийтгэл болгож энэ насанд минь намайг зовоож байгаа юм уу. Түүнийг өөр хүнд хайртай гэдгийг мэддэг хэрнээ яаж ч болохгүй тэмүүлэх нь жинхэнэ үйлийн үр бололтой. Яаж ч болохгүй дурлахаар ямар ч хүн тэнэг болдог бололтой. Тэр орой нэгэн сайхан бүсгүйг олж харсандаа чихэр олсон хүүхэд шиг ухаангүй баярлаж байсныг нь яана. Одоо бодоход тэр баяр хөөр миний сэтгэлийн тарчлаан, урьд насны нүглийн шийтгэл байж. Би гэдэг тэнэг шийтгэлийг, зовлон шаналалыг баяр хөөртэй гэгч нь тосон авч. Ямар тэнэг толгой вэ...

Тийм ээ. Дурсамж бүхэн сайхан байдаггүй бололтой. Цаг хугацааны эрхээр хэр тааруу дурсамж тоосонд дарагдан бүдгэрдэг. Гэлээ ч ямар нэгэн салхи тэр тоосыг хийсгэн нөгөө л хуучны, санахыг хүсдэггүй эвгүй дурсамжуудыг сэрээдэг мэт. Дурсамжыг арчин хаяж болдоггүй юм байна. Мянган удаа арчиж, түмэн янзаар зүлгэвч нөгөөх л дурсамж баларах биш улам тодордог ч юм шиг. Уг эь би өнгөрсөн тэр л дурсамжыг усгаж хаямаар байх юм. Түүнийг хайрлаж, насан туршийнх нь тулах хана, түших багана нь болно доо гэж мөрөөддөг байж. Тэр бол ердөө л сайхан мөрөөдөл. Сайхан ч гэж дээ тэнэг хүсэл. Ухаангүй дурласан тэнэг толгойн мөчид зуурдын бодол. Боломжгүй зүйлийг мөрөөдөж, болчих юм шиг санаж явсан нь залуу танхил насны алдаа. Нэгэнт хийсэн алдааг засч болдоггүй юм байна. Засахаар хичнээн хичээвч оройтсон байдаг аж.

Олж хараад, онцолж түүнийг л гэж тэмүүлэх сэтгэлийг хэрвээ болдог бол урж тасдаж хаяад, оргүй хоосон руу жигүүр дэвэн одохсон. Даанч би даль жигүүргүй шувуу адил. Дүрэлзэн асах галд мод мэт шатахсан. Гэвч би хуурай мод дүрэлзэх дөл болж чадахгүй. Эсвэл загас адил их усны гүн рүү шумбан ороод тэндээ үүрд үлдэхсэн. Гэтэл би энэ бүгдийн алийг нь ч хэзээ ч чадахгүй нь. Болдог бол хараал идсэн тэр өдөр лүү буцаж очоод өөрийгөө тэр газар луу явуулахгүй хорихсон. Тэгвэл ядаж миний өнгөрсөн үе минь тэр их хайрын аймшигт тарчлаан руу гулган орохгүй. Өнгөрсөн үе минь жаргалтай байх болов уу. Эсвэл өнгөрөн одсон тэр өдрийг хуанли дээрээс баллуурдаж хаяхсан. Би цаг хугацаанаас айдаг юм байна. Гаднаа айхгүй мэт байдаг боловч дотоод сэтгэлийн гүндээ ухаан алдатлаа айдаг юм байна. Би пирамид шиг цаг хугацааны салхийг сөрөн зогсож чадсангүй. Хэрвээ би пирамид байсансан бол гэгээн гэгддэг уйтгарт, шаналант хайрын боол нь болж явахгүй байсан билээ. Би тэр өдрийг л өөрийн ой, тойноос үүрд арчиж хаяхыг бүхнээс илүү хүснэм.

start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
davka (зочин)

yamar ch uran ugtei yum? iim ug hunii haanaas ni ursdag bainaa..... kkkkkkkkk goy bichjee. neeree odoo boltol ingeed shanalj yavdag hereg uu?

нэгэсти (зочин)

Энэ дэлхийн хамгийн харгис зүйл бол цаг хугацаа л даа маш харгис аажим аажмаар ...

ooyoo (зочин)

martaj yahiin be. Martay geheer ulam l bodogdood baidgiin. Martahgui baiy geheer harin martagdchihdag yum sh dee.

anime (зочин)

Uuriiguu huurch surval hichneen saihan, tegsen bol ene met asuudliig alga erguuleh tudiid martdag bhgui yu.

itsme (зочин)

хүн ухаантай шүү дээ. одоо өнгөрснөөр биш өнөөдрөөрөө амьдрах хэрэгтэй юм шиг ээ. өчигдрөөсөө болж өнөөдрийг гомдоовол яана. тэгвэл маргаашгүй болох бус уу /хөндий толгойт гэгээрээский кк/

3apaa (зочин)

Хи хи чиний бичлэгийн үсэгнүүд нь бас томорч жижигсдэг юм байшт... :P

Babypeach (зочин)

Яагаад ч мартдагддаггүй дурсамж гэж байх. тэрэнд харуусахгүй л байвал болох нь тэр. Тэр жаргалыг тэдий хэмжээтэй л бурхан ч юмуу хэн нэгэн өгсөн байх.

stormy (зочин)

Давкад: Энэ чинь зохиол шүү дээ. Нэгэстид: Би нээрээ цаг хугацаанаас айдаг болчихсон. Намайг бага багаар залгиад л. Ооёоод: Мартана гэдэг хэцүү боловч бас амархан ч юм шиг. Анимд: Би хэрвээ Амитаба байсан бол өөрийгөө хуурч дөнгөх байлаа. Ицмид: Өнгөрсөн үе рүү гээ гар буугаар буудвал ирээдүй над руу их буугаар буудна л даа. Зараад: Том жижиг харагдах нь үнэн эротик байгаа биз. кккк

SUNshine (зочин)

Manai stormy tusuulluuruu bicheed bgaa shde, tanuus itgestiimuu ekkkk :P, sain bichii shuu neere

Gtulga (зочин)

Чи яагаад иймийм. Би багаасаа л цаг хугацааг буцаахыг хүсдэг байсан. Тэр харин улам хурдан урагшлаад байхийн.

nominka (зочин)

yoo tm blgui dee gaihlaa sht. manai stormy iim emzeghen biluu gej dotroo eimr boddog gejii sht :p

itsme (зочин)

чи өнгөрснийг буцааж чадах уу? чадахгүй. тэгүүл дугай амьдар хэхэ. нэгэнт хэзээ ч хийж чадахгйү юмыг бодож өөрийгөө битгий зовоо.

anime (зочин)

Цагийг бол зогсоож чадна гээд байгаа шд тэ кэкэ, тайтгарал-нхаар бол ууланд майхантай гаа гараад цагныхаа зүүг нь аваад хаячидаг билүү

Ulzii (зочин)

Martahiig huseegui l baihgui yu.Archij hayhiig husej baina gesen bolhoos bich ARCHIJ HAYNA geegui baigaa bzdee.

davka (зочин)

oo zohiol yumuu? bi ooriigoo bichij gej oilgosiin zohiol gej bichku yaasiin be?

Гандирс (зочин)

Манайхан /Осторми, Үүлэн бороо/ дандаа өөрөөсөө сэдэвлэн биччихээд дараа нь төсөөлөл энэ тэр гэж бантдийн. Гэм биш зан, гэнэт биш удаа дараа :P

http://bebi.gblog.mn (зочин)

ene ch yostoi unen ug shuu

3apaa (зочин)

Манай баагий хаагий ч элдэвтэй хог шүү. Тийм болохоор хүүхнүүд хайрай байдгиймштээ...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)