МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Шоронгийн оронд төрөх газар байгуулъя

Шоронгийн оронд төрөх газар байгуулъя

Өглөө сонин гарчиглаж суутал чихэнд чимэгтэй, нүдэнд баясалтай мэдээ тааралдлаа. Төрөх газруудад төрж байгаа эхчүүдийн тоо урьдныхаасаа дориун нэмэгдэж байгаа аж. Үнэхээр сайхан мэдээ шүү. Монголын үрс олон болж байна. Хэдийгээр их хот маань өвөлдөө утаатай дүнсгэр байдаг ч гэлээ энэ бүхнийг бага ч болов нимгэлэх балчир үрсийн маань дуу хүчтэй сонсдоно оо гэсэн үг. Гэр бүлийн дотор ч гэсэн нялх үрсийн дуун хадаж саар бүхнийг үлдэн хөөнө. Сайхаан сайхан.

Харин эхчүүдийг төрүүлэх эмнэлэг нь хангалтгүй байгаа нь үнэхээр тиймхэн байна. Эхчүүд төрсөний дараа ядаж л орон дээр хэвтэж тэнхэрэх ёстой. Гэтэл юун ортой манатай. Коридорт зогсоод дусал хийлэж байна гэх юм. Эмнэлгийн ажилтнууд чадах хэрээрээ ор, өрөө гаргаж байгаа аж. Хэдэн эмч нар нь хүртэл өрөөгөө суллаад өөрсдөө коридорт сууж. Эвхдэг ор, гудас гээд бүх л боломжоороо тэд эхчүүдийн төлөө зүтгэж байна. Уг нь шинэ төрөх газар байгуулна, байшинг нь барина гээд жигтэйхэн сүртэй яригдаад байсан ажил нь одоо юу ч байхгүй байгаа нь харамсалтай гэхэд ч багадмаар. Тэгсэн хэрнээ Туул голын эрэг дээр шоронгийн барилга барьж байгаа нь гайхахад ч багадмаар шүү.

Төрөх газруудад амаржиж байгаа эхчүүдийн тоо сүүлийн жилүүдэд 1500-2000 орчимоор тогтмол нэмэгдэж байгаа аж. Уг нь хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье гэж ирээд л сүрийг бадруулаад байдаг эрхэмүүд амаржих шинэ газар байгуулах талаар олигтойхон ажилламаар. Ямар сайндаа л дөнгөж төрсөн эх оргүйн улмаас модон сандал дээр хэвтэж байхав дээ. Ядаж дахиад нэг амаржих газрыг бий болгочихвол эхчүүд ээжүүд тав тухтай орчинд эсэн мэнд амаржих нөхцөл нь бага ч гэлээ бүрдэнэ. Тав тухтай орчинд, сайн эмч нарын гар дээр төрөөд байвал эхийн эндэгдэл, нярайн нас баралт зэрэг нь бас дагаад буурах нь мэдээж. Шоронгийн оронд төрөх газар нэмж байгуулъя. Монголын үрс маш олон болтугай.         

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
Эрка (зочин)

Тиймээ амаржих газар байгуулаасай. Монголын үрс маш олон болтугай

Хэрлэн (зочин)

би л байгуулахаас. хэхэ

ТАРЧЛААН (зочин)

САНАЛ НЭГ. МОНГОЛЫН ШОРОНГУУДЫГ НЭГ ДОР ТӨВЛӨРҮҮЛБЭЛ БАРАГ ХОТ СҮНДЭРЛЭХЭЭР БОЛЧИХСОН.

tsoomo (зочин)

Монголын үрс маш олон болог

maral (зочин)

saihan medee, saihan sanal

AntiDotE (зочин)

эрүүл ахуйн асуудлыг нь голчлон шийдмээр байна гэж санагддаг юм.

yagtiimee (зочин)

Өнгөрсөн хэдхэн жилүүдэд хүмүүст тараасан гэрлэлтийн 500, өөр юу ч билээ тэр мөнгөөр нэг биш нэлээд хэдэн төрөх барьж болох л байсан. За байг ээ гэхэд, ямааны 30 тэрбумаар чинь ланжгар том эмнэлэг, дээр нь хотын бүх дүүрэгт спорт заал /бодигийн танхим/ барьж болох л хөрөнгө. Одоо тэгээд тэр мөнгө салхинд хийсээд аманд ч гүй хамарт ч гүй дуусаа биз дэ. Малчид ч гэсэн үр хүүхэд гаргана, хэдэн кг ноолуурын мөнгөний зөрүүгээр хүний амьдрал тэгтлээ дээшлэхгүй байлгүй дэ. Ингэж л бодож байна. Ямар ард иргэд байна, тийм Төр засаг байна гэж их үнэн үг шүү...

flower_13 (зочин)

Яах ч аргагүй төрөх газар нэмэх, бас нөхцөлийг нь сайжруулах хэрэгтэй шүү.

Hiko (зочин)

Яг тиймээ !! яг тиймэээ. Би наад яамааны 30 тэрбумыг бүүр гайхаад гайхаад бардаггүй юм. Улсын хурлын гишүүд шүүмжилж шүүлмжилчээд тэгээд л баталчихсан. Ёоо би энд бачимдаад бачимдаад яаж ч чадахгүй юм. Хэдэн жилийн өмнө хэн билээ нэг залуу талбай дээр өөрийгөө шаатаана гэж байсан шиг би бас тэгмээр л байна дээнч тэр хэд нь намайгаа тоохгүй нохой хуцахын чинээ бодохгүй л дээ . Яамаар ч юм бдээ.

Melody (зочин)

Монголын үрс маш олон болтугай.

ҮЛЭМЖ (зочин)

Монголын үрс маш олон болтугай.

LoveLove (зочин)

Төрөхүүдэд засвар хийгээл байна л гэдэг гэтэл очоод харахаар бахь байдгаараа энэ сайд түшмэлүүд нь яасан ч идэж ууж ханадаггүй хүмүүс байдын хэлэх ч үг алга

3apaa (зочин)

Энэ толгой дээр суучихаад тэнэгтэж байгаа хар новшнуудыг бүгдийг нь хуу хамж зайлуулаад идсэн ч гэсэн сэтгэлтэй хийж бүтээсэн юмтай иддэг хүмүүсийг гаргах юмсан.

stormy (зочин)

Хэлээд яах вэ Зараа минь. Энэ төрийн толгойд байгаа гарууд төрт ёсыг үгүй хийсэн. Одоо ард түмнээ үгүй хийлээ шүү дээ.

БОРОО (зочин)

Бас нэг айдиа: юу вэ гэвэл одоогийн төрөх эмнэлгүүдийн ихэнх зай талбай нь дандаа түрээсийн байгууллага хувийн эмнэлгүүд, ломбард, аптек гэх мэт бизнесийн салбарынхны бэлэн зууш болцон байналээ. Бүхэл бүтэн 1-р төрөх гэхэд л төрхийн өмнөх хүлээн авах гээд хоёрхон өрөөтөй байгаамдаа. Тэгсэн мөртлөө хийх ажилгүй чалчиж суудаг эмч нэртэй авгай тус бүртээ нэг өрөө гаргаад өгцөн байдым билээ. Их гайхсан шүү.

Төгсбаяр (зочин)

very nice

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)