МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Шивнэж болох үгсийг надад хэлээч...

Шивнэж болох үгсийг надад хэлээч...

Заримдаа сарны бүүдгэр туяанд модод ер бусын үзэсгэлэнтэй харагддаг. Салхины үлээлтээр ийш тийшээ найгаад л. Харин саран авхай алс дээр ихэмсэгээр дүнсийнэ. Хааяа саран дээр очих юмсан гэж бодогдоод байдаг юм. Сарны уул, жалга, элс нь ямар байдаг бол. Ямартай ч агаар байхгүй. Тэнд нисдэг тэрэг нисч чадахгүй. Нарны их гэрлийг өөртөө ойлгож дэлхийг бага ч болов гэрэлтүүлдэг саранд хааяа талархаж байх хэрэгтэй. Сарны гэрэлд залуус болзож, сарны гэгээнд гудамжаар алхаж, сарны туяанд цэцэгс дэлгэрдэг. Бүүдгэрч гэлээ энэ гэрэлд шинэхэн хосууд шивнэлдэн суудаг аа. Харц тулахдаа бяцхан ичингүйрнэ. Гэхдээ жаргалтай. 

Нэгэн сайхан бүсгүйгээс "Чамдаа би хайртай" гэж шивнэн хэлэхийг нь сонсвол алс уулсын бэлээр гүйж, үүлэнд уусах мэт жаргалыг амсах байх. Хэн нэгнийг санан гансарч, нуур шиг ширгэхийг хэн ч хүсдэггүй. Тиймээс гэгээн гэрэлтэй хайр ирэх л юм бол шуудхан л өөрийн болгох ёстой мэт. Гэтэл амьдрал дээр бас л үгүй аж. Уйтгарт аялгуу сонсон, хайрын гансралд автан байснаас уран дуут шувуудын жиргэн байхыг хаа нэгэн ойн цоорхойд чагнан байвал тэр л гунигаа гээн хаях биз. Төгсгөл бүхэн шинэ амьдралын эхлэл байдаг шиг яг тэр агшин чиний хайрын хэцүүхэн түүхийг умартан мартуулж, цоо шинэхэний эхлэх цэг болж ч магадгүй. 

Шивнэж болох ямар л гэгээн үг байдаг вэ түүнийг хайртай залуудаа, эсвэл бүсгүйдээ харамгүй шивнэн хэл. Хайрлан дурлах агуу их хувь тохиолыг оноосон нь бурханы хамгийн том бэлэг шүү дээ. Заримдаа шингэж байгаа нар их сайхан харагддагтай адил төгсөж байгаа нэгэн зүйл чамд аз жаргалыг бэлэглэх болно. "Чи минь над руу харах тоолонд чамтайгаа хамт байхдаа жаргалтай байна гэдэгтээ итгэдэг шүү" гэж нэг л удаа хэлэхэд та үгийн хүч ямар гайхамшигтайг мэдрэх биз. Луужингийн зүү хойд зүгт заадаг бол чиний зүрх сэтгэл ХАЙРЫН АРИУН СЭТГЭЛ гэсэн нэг л зүгт зааж байвал ямар тансаг яруу байх билээ. Заасан зүг рүү яаралгүйхэн алхаад үзээрэй. Тэнд л чи сонсохыг хүсч байсан үгээ олж сонсоно. Цөөхөн хэрнээ хамгаас хүчтэй гуравхан үг... Шивнэж болох үгсийг надад хэлээч... Хонгорхон минь... Хайрт минь...Дагина минь...              

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
My Notes (зочин)

гоё бичжээ...

itsme (зочин)

гүээ мөн шувуу шиг уран хэлтэй хүн шүү дээ энэ. сайхан бичжээ

Elguardo (зочин)

үнэхээр сайхан бичжээ

Зочин (зочин)

Чи ч сайхан шаах юмдаа

boldoo (зочин)

goyo bichleg bolsonb n

Гандирс (зочин)

За шивнэлээ шүү. Сонсов уу айн

LoveLove (зочин)

Ёоё гоё бичжээ. Шивнэх хүн хайгаад бөөн юм боллоошд

Зочин (зочин)

Би чамд хайртай

zayets (зочин)

wooooooooooooow gogogogo nice

TigerFish

энэ ямар сайхан бичлэг вэ :)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)