МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Яг одоо хаврын цэцэгс, зуны хурыг хүлээнэ

Яг одоо хаврын цэцэгс, зуны хурыг хүлээнэ

Их хүйтэн тулаад ирчихэж. Удахгүй орчлон хорвоо тэр чигтээ цагаан хэвнэгээ нөмөрч, яс янгинам хүйтэн ноёрхоно. Идэр есийн хүйтэн тачигнаж, амнаас савсах уур тэр дороо тас хөлдөх шиг болно. Худалч хүнд амнаас гарах үг хүртэл яг тэр дороо хөлдчихмөөр хүйтэрнэ. Энэ их хүйтний ноёрхолын үеэр хаврын зөөлөн салхи, зуны шиврээ бороог яасан их хүсдэг гээч. Харин заримдаа тэр бороо шаагиж байхад өвлийн цас, намрын хярууг мөрөөднө.

Хүний хүсэл гэгч ямар туйлбаргүй хийгээд тогтворгүй юм бэ. Цаг хугацаа урсан элэгдсээр. Ямар цэг дээр очиж, яажшуухан зогсохыг хэн ч үл мэдэх. Шанзны эгшигэнд урсах ардын дуу согтон, хуурын тансаг аянд мансууранхан суухад өвлийн цас, хаврын хавсарга ч хүчгүйднэ. Шанзны тэр эгшиг ямархан хүний үрийн тухай өгүүлнэ вэ. Алс газар бэдрэн тэнэгч хүмүүний ханиа мөрөөссөн сэтгэлийн нандин утсыг цохидог юм уу.

Магад, тэртээд сүүмийх хөгшин уулсын агуу түүхийг хүүрнэнэ үү. Эсвэл... Цаг хором өнгөрөн одохын хэрээр би өөрөө элэгдэн багасна. Харин ятгын тэр л эгшиг миний үгүй болсон хэсгийг минь нөхөж өгөх юм. Бүүдийн сүүмийх алсын нэгэн толгод зүүдэнд минь ирэх болж. Магад би тэр толгодын өчүүхэн нэгэн хэсэг болох ч юм билүү. Яг одоо би хаврын цэцэгс, зуны тансаг хурыг хүснэ. Гэвч дунд нь олон сар бий. Идэр есын хүйтэн, лавсан орох цас, бас шуурга. Гэтэл одоо их өвлийн сар ч гараагүй байдаг. Гэхдээ л нэг л мэдэхэд миний хүсэн хүлээсэн бүхэн ирсэн байх болно оо.       

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
soulmate (зочин)

urtaas urt uvul huleej baina daa dotroo dulaan setgelee hadgalj muruudluu teeseer ene uvliig davna daa harin havar irehed neg nas nemne...ter l gunigtai...30 nasaa gej

Gtulga (зочин)

Ай хөөрхий. Ямар яруу тансаг бодогдож байна. Үнэхээр ухаан бодол тэчьяадан уншив.

3apaa (зочин)

Сэтгэлд зун айлчилсан бол тэгээл толгойноос уур савсчих байлгүй гэж мунхаглан бодлоо.

ssainnaa (зочин)

мэдкү ээ нада лав шинэ жилийг хүлээж байгаа болохоор юун тэр зуны бороо. айд аа хүний араншин гэж...

gege (зочин)

time bi j bas zunii saihan agaar tsetsegs boroog mash iheer uguilj bn haluun oron luu butsah shuwuudtai hamt nismeeer l sanagdsan. gevj blohgui tsas huiten agaar ene owol jhan gunigtai j owol bhgui bol buur j yutgartai bhdaaa. but i want summer

oyunaa (зочин)

ai hoorhii hunii setgelee gej... bi lavsan orson tsasnaar tsan huireg savsuulan alhmaar bna...

damdaa (зочин)

ya ya, lagiimoo. goyo bichsen baih shig baina. Bi neg yum iimerhuu yum bicheed gants neg hund unshuulsan chini hunuus oilgohgui baina geed tegeed blog deeree tabihaa baisii sh d.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)