МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Хөрч амжаагүй уруулыг минь үнсээрэй

Хөрч амжаагүй уруулыг минь үнсээрэй

Нэгэн цагт би үхэх л болно. Харин тэр цагт чи ирж хөрч амжаагүй уруулыг минь үнсээрэй. Араас минь харамсаж гансарч уйлах хэрэггүй. Буурал хорвоогийн жамыг сөрөх гээд яанам. Уйтгар гунигийн цаг хугацаа аймшигтай удаан үргэлжлэх болно. Ганц хором хэдэн арван өдөр мэт, ганц өдөр нь хэдэн арван жил адил. Тээр жилийн тэр өдөр надтай танилцаж байснаа сэтгэлдээ дурсана биз. Хамгаас аз жаргалтай байсан мөчүүдээ эргэн санаарай. Амьдрал шулуун биш хойно хар дарсан зүүд мэт, хачин зэврүүн өдрүүд байсаан. Тэр болгоныг нэхэн санах хэрэггүй. Бодол оюуныг чинь туйлдуулан ядраах байх. Зөвхөн сайхан цагаа дурсвал чиний минь миний араас гуниглах шаналал нимгэрэх болно.

Үхэл ирэх цөөн хэдэн агшинд өвлийн шөнийн ганц ч одгүй тэнгэрийн доор өнчин модны дэргэд ганцаар зогсох мэт айдас намайг бүрхэн авна. Тэр үед амжиж чи ирсэн байвал... Ирвэс гэгч араатан гөрөөс барьж идэх нь байгалын төгс оршихуй гарцаагүй мөн билээ. Тэгвэл нэгэн цагт энэ дэлхийд хүн болж мэндлээд ирээдүйн нэгэн цагт эрлэгийн элчид туугдан явах нь там хийгээд диваажин үхлийн төгс чанар гэж бодно. Наран ээвэр газар үүрд одогсодыг нутаглуулдаг. Хойд төрөлдөө ядаж  дулаан яваг гэж тэр байх л даа. Нөгөө ертөнц гээч рүү явагсадын араас уйлж болдоггүй гэдэг шүү дээ. Унагасан нулимс болгон аадрын дусал болон хувирч явах замд нь үер болоод болдоггүй юм гэсэн. Ерөөс уйтгар гуниглал бол хүний сэтгэхүйн хамгийн сул талуудын нэг гарцаагүй мөн. 

Харин гуниг уйтгар, уйт шаналангаа удирдан жолоодох л хамгийн чухал  нь мэт. Нэгэн цагт энгүй их талын дундах ганц өнчин модны нас нь  гүйцэн унахад миний ч нас гүйцсэн байх билээ. Би моддоос дүү. Нэг  мод өвгөрөн унахад энэлэн шаналдаггүй шиг намайг улиаран одоход битгий шаналаарай. Ирээдүйн цагт чи ч бас л над мэт, эсвэл модод мэт унах л болно. Залуу нас хамгийн сайхан гоёл байсан үе минь алсарч байна. Хүүхэд байхад ээж минь тэгж хэлдэг байхад тоодоггүй байж. Одоо энэ бүхнийг ямар их ойлгоном бэ. Харин энэ гоёлоо арчилж амжаагүй байтал цагийн салхи нарийн ширхэгтэй тоосоороо дараад эхэлчихэж. Энэ тоос зузаарах тусам үхэлд ойртож байгаагаа мэдэрнэм. Бага багаар дарах энэ тоосыг үгүй ядахад нимгэлж арчихыг хүсэвч даанч чадахгүй. Уйтгаралана. Шаналана. Гэвч жам ёсонд захирагдахаас өөр яалтай билээ.                 

start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

21 сэтгэгдэл:

null
Оранж

яаад уруул чэн тийм халуун юм? үнсчүүл өөрөө түлэгдэх байх даа нтр ...... гэссс кккк

Болдууш

За даа тэр эм охидууд нь л үнсэнэ биз дээ... гэж мэгээд

дурлагч

Юуфээ???

AEЯO

Тоос нь тасралтгүй дарна. Бага багаар

Joe.

тийм ухаарсан хүний ч юм шиг гоя бичлэг байна хихи нөгөө хүндээ чи харамснаа зао гээд байгаачимшиг

Ицми

их л олон хүн үнсэх нь вайншдээ этр гэж мэгээд

Runner

амжуул үнсийл

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

Jam eos.... zaluu nas....yaltai ch bile

Цоомоо

ай ....

Янзагахан

Би заримдаа боддын.. бас төсөөлдийн.. Заримдаа бодохоос төсөөлөхөөс айн хамаг бие хүйт даадаг. Би алдахаас л их айж явдаг хүн... тэр мэдрэмжийг би үзэн яддаг. Орчлонгийн жам ёс байсан ч хамгийн аймшигтай зүйл бол тэр

Sol@ce

за тоосоо байн байн гөвөөл байядаа кк

≡ Панда ≡

ий ий би үхлийн талаар боддоггүй юмаа

Батмөнх

Үдэж буй энэ мөчүүд чинь үлдээд намайг хүлээж буй биз. Цаг нь болохоор ухаарах байх би.

Зочин (зочин)

тэгнээ

Elkhan

Залуу насаараа гоёоо гэж хэлээд байхад...
Нэг л их будсан хүмүүс нтр...

Зочин

Dajgui bichsiin bna

крафти

күү мөн бичсэн байна шүү гоё болж

Premium Пэчка

үхмэгцээ манидаа хэдээрэй нтр

~Freedom writer~ (зочин)

Төрсөн юм хойно үхэж л таараа. Харин үхэл төгсгөл шиг санагддаггүй юмаа.

LoveLove

хэн нэгнийг үхтлээ санах хэцүү шүү... угаасаа хүн салах эсвэл хүнийг нас барахад дандаа сайхнаар боддог байх гэж би боддог. гомдож явсан, муудалцаж явсан нтрээ бүгдий нь мартаад...

Bodolxon

Залуу нас хамгийн сайхан гоёл байсан үе минь алсарч байна... сайхан бичжээ. Залуус бид үүнийгээ арай эрт ухаарах хэрэгтэй байдаг юм шигээ... Ерөөс уйтгар гуниглал бол хүний сэтгэхүйн хамгийн сул талуудын нэг гарцаагүй мөн... Тийм дээ. Гуниглаад ч яахийнб дээ. Үлдсэн бүх л амьдралдаа өөрийн болоод бусдын төлөө зарцуулж, тайван, жаргалтай байвал л болно гэж боддог оо.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)