МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Амитаба

Амитаба

Яаж би Амитаба шиг, хөлөө цэцгэн өлзий завилах вэ?
Яаж би Амитаба шиг, чамайгаа бурханы тигд бүтээх вэ?
Яаж би Амитаба шиг, хүйсний нууцыг хуруугаараа томьёолох вэ?
Яаж би Амитаба шиг, хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?

Яаж би Амитаба шиг, газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?
Яаж би Амитаба шиг, есөн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэх вэ?
Яаж би Амитаба шиг, уснаас гарсан бүсгүй эрэг дээр суугаагаар бодох вэ?
Яаж би Амитаба шиг, шувуу исгэрэх, нохой хуцах мөн чанар нэгийг ойлгох вэ?

Яаж би Амитаба шиг, модны навчис унахыг зүүдээ гэж бодох вэ?
Яаж би Амитаба шиг, морь зогсоогоороо унтахыг далайн татралт гэх вэ?
Яаж би Амитаба шиг, эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлт гэх вэ?
Яаж би Амитаба шиг, энэ биеэрээ нэгэн сайхан аялгуу болох вэ?

Яаж би Амитаба шиг, үүдний цоорхойгоор тусах наран лугаа цацрах вэ?
Яаж би Амитаба шиг, үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайх вэ?
Яаж би Амитаба шиг, нисээд явчихсан шувуу адил анир алдрах вэ?
Яаж би Амитаба шиг, өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох вэ?

Яаж би Амитаба шиг, үүлс бүрхэж, мөс хучсан ч сая сая жилд үлдэх вэ?
Яаж би Амитаба шиг, үхэл гэгч амьдаас агуулгатайг мэдэх вэ?
Яаж би Амитаба шиг, дэнгийн гал руу эрвээхэй үйхэд жишимгүй суух вэ?
Яаж би Амитаба шиг, дэргэдийн ээжгүй болоход уйлахгүй байх вэ?

Яаж би Амитаба шиг, нэг дуу нэг зөгийг хөнөөдгийг мэдэх,
Яаж би Амитаба шиг, нэг шүлэг нэг цэцгийг үрдгийг ойлгох,
Яаж би Амитаба шиг, оргүй хоосон алсад буй ертөнц гэдгийг таних,
Яаж би Амитаба шиг, орон цаг, амьдрал хоёр үгүйг мэдэх...

Д.Нямсүрэн

start=8 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 58-с 9-58 харуулж байна

null
БОРООНЫ ДАРАА (зочин)

Хөөе Аниме тэр Амитабагийн тухай уншсан биз дээ. Тэр чинь агуу философи ш дээ. Миний бодлоор Нямсүрэн гуай уншаад дараа нь бясалгаад тэр тухайгаа шүлэг болгон бичсэн байх.

stormy (зочин)

Амитаба байна шдээ. Тэр чинь мань нь шдээ. Хи хй хи. Хамгийн гол нь үгийг яруу тансагийг гайхалтай гаргасан. Би хэрвээ үснийхээ ойчих чимээг сонсдог бол ямар агуу байх вэ.

secretwish (зочин)

гоё шүлэг, үгний урныг холбож чадаж байгаа нь шүлэгч хүний авъяас билэг, гайхалтай

seriousity (зочин)

нямсүрэнгийн өөр бусад шүлгээс уншиж үзэхийг алдрайхан жаахан анимэхан дүүдээ зөвлөх байна. чамд бүр яг юу гэж хэлэхээ мэдэхгүй толгойгоо сэгсэрч сууна даа.

lunchtime (зочин)

"нэг шүлэг нэг цэцгийг үрдгийг ойлгох" Нэг нөхөр гоё шүлэг сонсож сэтгэл нь хөөрөөд цэцэг түүн хайрт дээрээ очихоор явжээ. "үхэл гэгч амьдаас агуулгатайг мэдэх вэ" "оргүй хоосон алсад буй ертөнц гэдгийг таних" "орон цаг, амьдрал хоёр үгүйг мэдэх" эдгээрт жаахан философи байгаа мэт боловч энэ нь байдаг л санаа, өнөөх л хоосон чанар зэргийг жаахан дэлгэрүүлсэн хэрэг байх (санаан зоргоор бурав)

anime (зочин)

Би Амитаба-г уншаагүй ээ, тийм юм байдаг юм уу. Би эндээс Нямсүрэн гэж хүний өөрийн философи үнэртэхгүй байна гэдэг утгаар хэлсэн юм шүү. Энд байгаа философи санаа нь давтагдаад байх шиг л санагдсан юм. Яаж би Амитаба шиг, оргүй хоосон алсад буй ертөнц гэдгийг таних, Яаж би Амитаба шиг, орон цаг, амьдрал хоёр үгүйг мэдэх... гэдэг чинь байдаг л санаа шд бурхны ном байтугай баргын арван жилийн хүүхэд ганцаардаж гаслаад энэ ертөнцөөс залхаад энэ зэргийг төсөөлчихдөг шүүдээ

anime (зочин)

Эсвэл Нямсүрэн уба "Вэд"-н сургаалын зах цухаас сонсож тэгээд сэтгэл хөөрч ийн бичсэн байх, тэрнээс биш энд Нямсүрэн гэж хүний өөрийн гэсэн онцлог философи лав тусаагүй

seriousity (зочин)

anime минь дээ амитабахан минь. ойлголоо ах нь.

Friska (зочин)

сайхан шүлгийг алаа хаясан байшт сэтгэгдлүүд дээр нь...аниме тэр хүүхдүүд чинь наадхыг чинь уншаад тэрийг хэлж гэж ойлгохиймууу, юул бол. тэгээд Нямсүрэн гэдэг хүний филсооф нь яг юу юм дээ? хэлээд өгчих дүх үү? Уншихаар нь сонсох бас гоё шд, цаана нь сэтгэлийн эгшиг яваа л...

anime (зочин)

тэгвэл болж дээ ах минь

stormy (зочин)

Ерөнхийдөө бид Д.Нямсүрэнгийн шүлгүүдийг маш сайн анхаарлаа төвлөрүүлж унших хэрэгтэй юм шиг санагддаг. Бүх л шүлгүүд нь маш тансаг үгтэй. Үгийн холбоосоо мундаг сайн гагнаж чаддаг. гэхдээ би энэ мундаг хүний шүлгийг шүүмжилж энэ тэр болж чадахгүй. Цэвэр уншигчийн зүгээс хардаг. Саруулхан шөнө гадаа үүдэнд хад сандайлж суухад Сарны гэрэлд Сархад уух Сайхан байхдаа гэж Санагдсан. Цантай чулуун дээр тэгээд хундага тавихад Цан хийсэн Царгиа гарч Цагаан бүгээн Жаахан жороо морь Чамайг хүлээн гол дотор цулбуураа дүрэн зогсов доо гэж... Энэ гэхэд л ямар чамин тансаг хэллэг бас агуулгатай байна вэ...

seriousity (зочин)

me too stoжmy минь.

secretwish (зочин)

хүний хийчихсэн бүтээчихсэнийг өөлөх шүүмжлэх амархан, гэхдээ хүн бүр мөр холбоод шүлэг биччихэж чаддаг билүү, би л лав шүлэгч нарыг хүндэлдэг, бидэн шиг нь тэднийг шүүмжлэх ч эрхгүй бөлгөө, stormy-ийн сүүлд бичсэн шүлэг хүртэл ямар яруу тансаг байгааг зүгээр л сайхан мэдэр л дээ... энгийн хэрнээ эгэлгүй...

anime (зочин)

Үгний тухайд бол бишрээд л байгаалда, ямар сайндаа л үгний гоё сайханд согтоно гэж байдаг бол согтохоор гэж байхавдаа,

навч... (зочин)

нийлүүлээд холбоод биччихсэн хойно бол бидэнд маш энгийн үгнүүд харагдах.... гэвч энэ энгийн үгсийг ийм тансаг агуулгатай болтол нь холбож чадсан тэр хүний авъяасыг яалтай...

seriousity (зочин)

ньюанс гээл би хэлээд байгаашт. үг авкүмаа

anime (зочин)

юу болоод байгаам бэ, би өөлцийм үү, миний бичснийг сайн уншилдаа залуусаа (бүсгүй ч юм уу) энд философи бол байхгүй гэж хэлсний төлөө хилсдүүлээд байхымда. Уран цэцэн гоёыг нь би магтаад дийлэхгүй л байгаа шдэ

Friska (зочин)

нээх олон шүлгийг нь уншиж элдэв шүүмж, дүгнэлт хийх хэмжээнд мэдэхгүй ч зарим нэгийг нь уншаад "билэг танхай" л гэж бодсон доо...тааралдвал уншаа уншаа явчихаас хэзээ ч буцахгүй.

stormy (зочин)

Түрүүний шүлгийн үргэлжлэл нь... Үдшийн жүнзэнд Сар тусахад Өнөө чулуун дээр Лаа асаасан мэт болоод Өвс Цаана нь зүүдэлсэн өдөр шиг гэрэлтэн үзэгдэнэ дээ гэж... Бөрт цагаан дэрсэнд Бөднө шувуу бөөрөхөд Бүрий барайд Хучлага засах шиг Нэг юм шурхийн хөдлөөд Бүсгүй хүний үнэр нээлттэй салхивчаар цэцэг шиг сэвнэ Ямар ч яруу найрагч шүлэг бичихдээ их олон зүйлийг бодож бичдэг байх. Р.Чойном гэхэд л бас л аймаар шдээ. Тэргүүлэх цэцэг болоосой гэж од доошоо тонгойно Тэнгэрийн од болоосой гэж цэцэг дээшээ өндийнө гээд л саак саак юм бий шүү...

Friska (зочин)

Ном нь байгаам бол түүвэрлээд оруулчаач:D

seriousity (зочин)

Тэргүүлэх цэцэг болоосой гэж од доошоо тонгойно Тэнгэрийн од болоосой гэж цэцэг дээшээ өндийнө хар салхи хамтлагийн нэгэн дуунд гардаг үг шүү дээ. Равжаагийнх гэж боджийлоо. Чойномынх байсымуу?

stormy (зочин)

Р.Чойномын ВВЕДЕНИЯ гэдэг шүлэг л дээ. Хар тасын дуунуудын ихэнх шүлгүүд голдуу Чойномынх. Дэндүү олон жил мөрөөдсөн Дэгжин бүсгүйтэй уулзлаа би Нар сартай зүйрлэн магтам Наашаа тэр инээмсэглэнхэн ирлээ Зуны оройны хэлтгий наранд уртассан Зургархан сүүдрийн минь тэг дунд Зургийг юм шиг ганган хөлөөрөө Гишгэлэн ирж гар барьлаа Энэ шүлгийн нэр нь Сүүдрийн тухай шүлэглэл нэртэй. Энэ шүлгүүд нь Сүмтэй будрын чулуу түүвэр дээр байдаггүй шиг санагдаж байна. Нэлээн сүүлд гарсан жижиг номон дээр байдаг байх аа.

itsme (зочин)

Анимэгийн зөв бөлгөө гэж би бодохым. Адгийн хөндий толгой надад ч Яаж би Амитаба шиг, газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ? Яаж би Амитаба шиг, есөн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэх вэ? Яаж би Амитаба шиг, уснаас гарсан бүсгүй эрэг дээр суугаагаар бодох вэ? Яаж би Амитаба шиг, шувуу исгэрэх, нохой хуцах мөн чанар нэгийг ойлгох вэ? энэ мөрүүд: Яаж би Амитаба шиг, үүлс бүрхэж, мөс хучсан ч сая сая жилд үлдэх вэ? Яаж би Амитаба шиг, үхэл гэгч амьдаас агуулгатайг мэдэх вэ? Яаж би Амитаба шиг, дэнгийн гал руу эрвээхэй үйхэд жишимгүй суух вэ? Яаж би Амитаба шиг, дэргэдийн ээжгүй болоход уйлахгүй байх вэ? эдгээр мөрүүдээс тухайн хүний өөрийнх нь онцлог, дотоод гүн гүнзгий утгыг олж харку л байна шүү. сайхан үгс байнааа гэж

Гандирс (зочин)

Энд шүлгийн дайн болоо юу :Р. Авъяастай цуснууд шүү.

stormy (зочин)

Гандирс минь энд яруу найргийн цусгүй тулаан болоод байна аа...

Friska (зочин)

зөөз аниме, ицми 2 тасарцийм байна...юун Нямсүрэн..алий нэг филсоофоосоо хуваалцаач, шээрлээч. ямар юмыг дотоод гүн гүнзгий утга гэдийн хэлээд өгчих л дөө..дэхө.

Зочин (зочин)

Sorry Amitaba gej yu yum be?heleed uguuch please.

anime (зочин)

Friska битгий гал асаагаад байгаарай :) кэкэ, нээрээ хэдүүлээ лайтай тулав аа :P

мвв (зочин)

хөөе би галыг чинь унтраацан шүү

sunyata (зочин)

яааяа лайтай гүн ухаанлаг маргаанаас хоцорчих гэж.

itsme (зочин)

хөөе Фриска мань лайтай шд. гүн ухаанд. үеийнхнээсээ бол тасарцан. хаха. тэгжугаад мань философи, дотоод гүн гүнзгий утга хоёроо ГОГО-ийн шэйрээр дамжуулнаа хэхэ. Үхсэн баасаараа философи байхав дээ, хөндий толгой. Философи гэж юу ч байдым бөө мэд. Эртээр намайг дэлгүүр ороход байсан бор өнгөтэй дөрвөлжийн шихлаадны нэртэй ойролцоо юм даг уу даа хэхэ

Friska (зочин)

Нямсүрэнг дүгнээд байгаагаас харахад их юмтай толгой мэт...гэтэл өөрийгээ хөндий толгой гэх...хуваалцнаа гэчээд хуваалцах зүйлээ юу байдгийг үл мэдэх. за би ч бүүр толгой эргэсээ.кэкэ. Нямсүрэнг хүндэлж үнэлж явдагийн хувьд, энэ шүлгийг агуу гэж боддогийн хувьд сайхан үгсээс өөр юу ч алга, хүүхдийн санаа гээд байгаа хүмсүүдийн тархи руу бяцхаан өнгийх гэсэн юм л дөө. сторми, өөр зүйл байвал шээрлээч дээ, юунд тэгээл амиатаал ганцаараа уншаад байдын, нэгнээ бодооч кэкэ.

ulemj (зочин)

За та нар иймэрхүү юмыг яаж ярьдагыг мэдэхгүй байна пяав мяав ууж байхдаа их гоёо ярьдий ш дээ ойлгожийна уу хэхэ

stormy (зочин)

Амитаба гэж Санскрит гаралтай үг юм шиг байна лээ. Цагаан дарь эх билүү Ногоон дарь эх билүү аль нэгийг нь ингэж нэрлэдэг юм билээ. Ер нь бол төгс гэгээрсэн бүсгүй хүн гэж ойлгож болохоор ч юм шиг. Ямар ч гэсэн эмэгтэй бурхан.

erkardo (зочин)

Urlag gedeg n bodit baidaliig goo saihanii argaar ilerhiilehiig heldeg gej bi sanaad baih yum yerunhiiduu bidnii sain oilgodog urlaguud bol niigmiin, mass iin bodit baidaliig tusgan haruuldag bol modernist urlag n tuhain uran buteelchiin dotood bodit baidaliig goo zuin argaar gargaj irj baigaag helmoi, teheer modernist buteeluudiig oilgohiin tuld meddeg realist bodit baidalaas bish tuhain uran buteelchiin dotood setgeliin bodit baidaliig medreh gej oilgovol iluu ur duntei baidag yum bilee

ganxvv (зочин)

Сайн байцгаана уу? Gogo-хаан Би Банжигийн гэр бүлээс ирсэн блогчин Ганхүү байна. Удахгүй Монгол оронд маань 09.06-09.09 -ны хооронд "Дэлхийн Энхийн их наадам" болох гэж байна. "Дэлхийн Энхийн их наадам" нь хүн төрөлхтний өнийн хүсэл болох дэлхийн энх тайван, аз жаргалын төлөө орон бүрт зохиогдож буй хүн төрөлхтний эрхэм баяр билээ. Та бүхэн орж сонирхож үзээд энхийн төлөө бидэнтэй нэгдээрэй. Баярлалаа! http://gpf.bblog.mn

harmogu (зочин)

Яаж би Амитаба шиг, дэнгийн гал руу эрвээхэй үйхэд жишимгүй суух вэ? Яаж би Амитаба шиг, дэргэдийн ээжгүй болоход уйлахгүй байх вэ? гэдэг чинь тэр хүний филисофи биш гэж үү?? ээжгүй болоход уйлагүй байх вэ? гэж байна шдэээ.. Харин энэ филисофи нь зарим хүмүүсийнхтэй адил.. жишээлбэл минийхтэй ч юмуу.. Ямар ч байсан нэг л тийм дотортой, юм бодогдуулмаар гайхамшигтай шүлэг гэж би боддог оо

гансүх (зочин)

бүүр түүр гөрөөс гүйх үзэгдэж
бөрт цагаан саран үүлэн цаагуур оров.
бүлэг цагаан дэрсний гэрэл дор би сууж
бөн бөн будан залгилж дүүгээ хүлээмүй.

Ариунбаяр

Бас л завгүй дээр байдаг билүү?
Өмнө нь сонсож байсан л юм байна
Гоё шүлэг

Зочин

Д.Нямсүрэнгийн шүлгүүд гайхалтай сайхан санагддаг. Амитабаг анхаарлаа төвлөрүүлээд олон дахин уншвал ер бусын мэдрэмж мэдрэгдэх байхаа

SinГ©ad O'Connor

аанхам. Энэ юм биздээ амитаба гэж.

Амитаба (зочин)

Энэ бол өнгөц уншсан ч гүн ухаж уншсан ч гайхалтай шүлэг.

Амитаба (зочин)

Энэ бол өнгөц уншсан ч гүн ухаж уншсан ч гайхалтай шүлэг.

Амитаба (зочин)

Энэ бол өнгөц уншсан ч гүн ухаж уншсан ч гайхалтай шүлэг.

дээс бий..... (зочин)

дээр үед хүмүүс яагаад дандаа зочингоор сээгий үлдээдэг байсым бол бүүр гайхчлаа энд нэг учир байна уу

Stormy

Ганц нэг учир байна байна аа. Дээспий минь

Уншигч. (зочин)

Гайхалтай шүлэг юм аа. Анх удаа уншиж байн

Зочин

хээхэ

Tuyatsatsral (зочин)

Amitawa gedeg ni ug zohiolchiin setgeldee buteesen togs dur iim negeniig huseed bijsen ni todorhoi gehdee hezeej iim togs negen bkuldee harin hun gedeg iim ymiig buteehiin toloo amidrah ystoi ingwees amidral zow bolno gsen sanaag oguulsn bolwu

123 (зочин)

Ene shuleg bol D.Nyamsurengiin ooriinkh ni filosof bish. kharin Amitabagiin filosofiig zokhiolchiin medersen khemjee yum. Daraagiin khun uuhees ch ikhiig neehiig ugui gekh gazargui

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)