МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Ардчилал бол монголын ард түмний юугаар ч үл сольж болох үнэт зүйл билээ

Арван найман настай ардчилал бидэнд юу өгсөн юм бэ. Энэ асуултад маш олон хариулт бий. Энд наад захын хэрэглээ болоод байгаа гар утас, видео тоглоом, чихэвчний хөгжим зэргийг дурдахаа болъё л доо. Бид энэ бүгдийг чөлөөтэй хэрэглэж, дэлхий дахины хөгжлийн чиг хандлагаас хоцроогүй явж байгаа. Хэрвээ 90 онд ардчилал гарч, бид өөр нийгэм рүү шилжээгүй бол өнөөдрийн Куба, Ардчилсан Солонгостой яг адилхан байх байсан билээ.

Иргэд нь ядаж л интернэт хэрэглэж мэдэхгүй. Мэдэхгүй юм чинь яаж ч хэрэглэхэв. Гар утас маш цөөхөн хүн барьдаг. Барьдаг нэгнийхээ яриаг чагнан тандаж байдаг. Иргэд нь гадаадад чөлөөтэй явах эрхгүй. Бүх зүйл нь хатуу хяналттай нэг тийм бүрхэг нийгэмд л аж төрөх байлаа. Өнөөдөр монголын айл болгоноос шахуу дор хаяж нэг хүн нь гадаадын аль нэгэн оронд ажиллаж амьдарч байгаа. Хэдийгээр тэдний дийлэнх нь хараар амьдарч, бага цалинтай муу ажил хийдэг ч гэлээ ар гэрээ тэтгэж байгаа. Тэдний буянаар вальютийн ханш харьцангуй тогтвортой, ар гэрийнхэн нь ч боломжийн амьдарч байгаа. Энэ бол ардчилалын бидэнд өгсөн зүйлсийн нэгээхэн хэсэг нь. Өөр дурдаад байвал хангалттай их зүйлийг өгсөн.

Хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хувийн хөрөнгөтэй байх боломж өнгөрсөн 18 жилийн хугацаанд бий болсон. Хүний эрхийг дээдэлдэг ардчилсан Үндсэн хуультай орон болж чадсан нь мөн л ардчилалын үр шим. Ардчилал бол монголын ард түмний юугаар ч үл сольж болох үнэт зүйл билээ. Ардчилалын суурь хэр сайн тогтох нь залуус биднээс шууд хамааралтай. Бидний үе ирээдүйн монголын хөрс шороо нь болж, ардчилалын үрийг тарьж ургуулах нь эрхэм дээд зорилго юм. 

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
NoTioN (зочин)

Хүн өөрийнхөөрөө байх боломжийг өгчээ.

Зочин (зочин)

solij bolox yum bailgui yaaxav. undesnii tusgaar togtnol. uuniig xarin yuugaar ch solix argagui.

ulemj (зочин)

Ардчилсан нийгэм мандтугай

yagtiimee (зочин)

Ардчилал бидэнд их зүйл өгсөн. Тэр талаар бичээд байвал барагдахгүй. Гэхдээ бас энд заавал хэлэх хэрэгтэй ганц нэг санаа байна. 1-рт. Ардчилал бол Ардчилсан намын өмч биш, Элбэгдоржийн өмч бүр ч биш. Энэ бол хүн төрлөгхтний оюун санааны өмч. Заримдаа ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн хүмүүс өөрсдийх нь өмч мэтээр аашилдаг. Би энийг эхлүүлсэн, би цаашаа авч явна, Монголын ардчиллыг надгүйгээр төсөөлөхгүй ч гэж байх шиг. Тэр үед бид ч гэсэн 18-25 настай байсан бол ардчиллыг эхлүүлэх л байсан. Тиймээс өөрсдийгөө хүний хийхгүй зүйлийг хийсэн юм шиг царайлахад миний дургүй хүрдэг. 90-д оны ардчилал бол зөвхөн монголд төдийгүй, дэлхий даяар явж байсан үзэгдэл шүү дэ, энэ том давлагаа Монголыг тойроод биш дайраад гарах байсан. Тэгэхлээр ардчилал Ардчилсан намын ч Элбэгээгийн ч өмч биш болохоор тэд дангаараа өмчлөөд бас хамгаалах гээд байх шаардлага байхгүй. Энэ бол ард түмний өмч учраас ард түмэн өөрсдөө хамгаалах хэрэгтэй. Дараагийн санаа гэвэл ямар ч зүйлийг арчилж тордож байхгүй бол устаж үгүй болдог. Устахаа байг гэхэд өнгө нь ганддаг. Монголд өнөөдөр ардчилал байгаа юм уу? Мэдэхгүй. Увсын тойрогт улаан цайм мөнгө тараагаад явж байсан хүн өнөөдөр УИХ-ын гишүүн болчихоод сууж байна. Тэр ардчилал хаана байна аа??? Ерөнхийлөгч гээд нэг баагий баахан уул тахиж, лус аргадсан хүн байдаг. Мөрөөрөө салбаганахгүй бараа бологчид гээд 100-д хүн дагуулж, 50-д машин хөлөглөж ард түмний мөнгөөр мэдрэлтэж явдаг. УИХ нь бүрдээгүй, Төр гацаанд орж байхад Олимпын нээлт үзнэ гээд явж байдаг, энэ ардчилал лав биш. Намайг сонго гэж уйлан дугарч, чиний төлөө үхтлээ ажиллана гээд байсан нөхдүүд УИХ-д тангараг өргөхгүй гээд харайлгаж явах. Ажлаа хийхгүй гээд пээдэлзээд байгаа хүмүүсээ буцаагаад татах нөхцөл байхгүй. За тэгээд яриад байвал үлгэрийн далай болно. Ардчилалд муугаас сайн нь илүү байдаг байлгүй дэ. Гагцхүү цаг тутам арчилж, тордож байхгүй бол үр жимсийг нь хүртэнэ гэж саналтгүй биз дэ.

muujee (зочин)

Ardchilal zunduu ih yum ugsunch Odoo ardchilal gedeg ugiig ardchilsan namiinhan yamarch une tsengui bolgochihson yum shig sanagddag uchir ni ardchilsan namiinhan bid ardchilaliig buteesen gedeed l Ardchilal gedeg ugiig umchildug ardchilal gedeg ugiin gol utga ni erh chuluu met sanagdana gevch adaglaad ardchilal gedeg ug ni umchludchuud baihad yaj ardchilaliig delgeruuleh yum boldoo Ardchilsan namiinhan Yag unendee Elbegdorj metiig shiree tusheed shees aldaad yavj baihad ardchilaliig tednees shal uur zuv bodoltoi humuus bii bolgoj baisan boltoi Bi ardchilaliig bidine yu ch uguugui gj heleegui yum shuu Zugeer l ene ugiig umchilj yarihad minii uur eeeeeeeeeeeeemer hurdeg tiim bizde erh chuluug (ardchilaliig)umchilj bolohgui

ШVЛГЭН БОРОО (зочин)

Ардчилалсан нийгэм, үзэл бодлын эрх чөлөө, хүний эрх, эрх чөлөө, олон ургалч үзэл мандтугай

ulemj (зочин)

Мандтугай

anime (зочин)

Ардчилсан нийгэм мэдээж муу сөрөг талуудыг дагуулдагч хамгийн гол нь Ардчилсан нийгэм "хүн" гэдгийг 1т тавидагаараа одоогоор бидний судлагдсан нийгмүүдээс хамгийн дажгүй нь юм болуу. Гэхдээ яваандаа өөр илүү гайхалтай нийгмийг хүн төрлөхтөн бодож олно доо энэнд итгэлтэй байна, магадгүй 40-50-н жилийн дараа онолууд нь боловсруулагдаж эхлэх ч юм билүү хэн мэдлээ тээ. Хүмүүс супэр баатруудыг хүсэн мөрөөдөж ном зохиож кино хийсээр байгаа цагт хүмүүс өөр илүү нийгмийг хүссээр л байх болно.

соно (зочин)

Монголын ардчилалыг АН нэртэй Элбэгдорж тэргүүтэй хэдэн албан тушаалын хэнээтүүд булшлаж байна.

bataa (зочин)

oor medeelel bhgvi ymu

uyanga (зочин)

uund avah yum alga ardchilaliin unet zuil geed baih chini yu garch ireed bgaa yum ve

Odnyam (зочин)

Хүмүүс яагаап та нар ганц АН Элбэгдорж гээд дайраад байгаа юм бэ? Хэрэв АН байгаагүй бол юу болох бол? үүнийг бодоод 1 үзээч МАХН Энхбаяр энэ бол үгээр хэлж үзгээр бичхийн аргагүй бохир хүн гэдгийг л хэлчихэе. МАХН-МАН болсон үүний ард асар олон луйвар ингэж 4 үсэгийг 3 үсэгтэй болгохын тулд хичнээн төгрөг зарсан бол? Хүн гэдэг нэг л бмьдрана гээд зарим хүмүүс тэгж боддог үгүй ээ энэ буруу. Ирээдүйгээ бодооч чиний нас 70 байж болох ч харин МОНГОЛ гэдэг мөнх байлгахын төлөө гэж үзээч. Сонгууль гээд худлаа нэртэй PR. Үүнийг солъё оо. 2004-2008 ямар байсан энэ эх орон , нийслэл болсон Улаанбаатар ? Харин 2008-2011 өнгөрсөн 3 жилд ямар болсон гараад хараач муу ч гэсэн хөгжсөөн... Өнөөдөр дэлхийн ихэнх улсууд Монголыг мэдэж байна энэ хэний гавъя юм бэ ? Элбэгдорж ,Батболд гэж бий хувьдаа бодхын АН гээд дайраад л байхын энэ зүгээр л нэр ардчиллыг бий болгож өгсөн ах эгч нартай л баярлаж яв. Чи тэр үед байсан гэж үзэхч хаана юу хийж байх байсан бол. Гар утас хэрэглэж Ком тонлож архи ууж тамхи татаж Идэж зугаацхаас өөр юмгүй хайран сайхан залуу нас ? Тийм л чадалтай юм бол залуусаа та нар Еранхийлөгч болоод юм хийгээч? Даан ч чадахгүй хүч чинь хүрэхгүй байх... Өөрийгөө хичэчээд өрөөлийг муулж бай... Элбэгдоржийн хүчинд их зүйл хийсэн.Гараад хар ногоон байгууламж: би мод тарьсан ямартай ч чи яасныг мэдэхгүй ээ , Өнөөдөр Nokia company Монгол хэл дээр гар утас бүтээх гэж байна, удахгүй өөрийн гэсэн шатхуун хийх гэж байна, Улаанбаатрын утаа өнөөдрөөс 60% аар буурж байна, Монголчууд өөрсдийн гэсэн Brande Computer, Mobile энэ бүхэнтэй болж байна... Энэ бүгд Элбэгээ ийн гавъя болвуу... Хүүхдүүд бүгд эх орноороо бахараж байна. Оюутнннд тэтгэлгээр сурч байна. Энэ бүгд хэний гавяъ юм МАН энхбаяр МАХН ых дав биш байх... Өнөөдөр чи юу хийсэн юу ч хийгээгүй. Ичэж сур дараа нь инээ. Өнөөдрөөр биш Маргаашаар сэтгэ ЭНЭ БҮГД АРДЧИЛАЛ 21-р зуун. Ардчилал 18 жилийн өмнө биднийг тойроод гарах байсан.(ХСолонгос Кубе) Тийм юм болоогүй нь хүмүүсийг удирдаж зөвөөр сэтгэж байсан тухайн үеийхэн Элбэгээ ийн ч гавъя биз.

мика (зочин)

нээрээ л үнэн үг байна шүү би ч ийм юм боддоггүй л байлаа одоо бол шаал өөр хэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)