МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Сторми гэгчийн бяцхан намтар-3

Сторми гэгчийн бяцхан намтар-3

За тэгээд тэр асуудлаас болоод аймгийн төвийн цөс ихтэй атамануудтай хэд хэдэн удаа тулсан л даа. Орцондоо хоёр удаа "Одоо болно оо" гэтлээ зодуулдаг юм байна. Гэхдээ би л лав мөчөөгүй өгдөггүй байсан. Дараа нь ганц нэгээрээ явж байхад нь ямар нэгэн аргаар заавал хариугаа авна даа. Сүүлдээ ч тэд нар ч намайг нэг их оролдохоо больсон. Бүүр эсрэгээр найзууд болсон байх. Гэвч төв дэлгүүрийн үүдэнд электрон цагаа дээрэмдүүлсэн тал ч бий л дээ. Тухайн үедээ л их гоё цаг байсан юм. Сүүлд нь тэр нөхрөөс хариугаа дориун сайн авч билээ. Орцонд хуниулдаг үед аав томилолтоор явсан байж, ээж бас л сум дундын өмгөөллийн ажлаар байхгүй байж таарсан юм. Энэ ч нэг ёсондоо эцэг Христ, ах Мухаммед, багш Буддагийн минь аврал гэж байгаа. Аав, ээж хоёр байсан бол хүүе хаая, юу болов, яав ийв гээд бөөн юм асуудал үүсэх нь тодорхой. Харамсалтай нь би тэр охинтой үерхээгүй ээ. Нэг захиа өгөх гэснээ болиод ураад хаячихсан юмдаг. Сүүлд зарим нэг хүнээс сураг сонсоход надад сайн байсан гэнэ лээ. Гэвч яая гэхэв. Хувь тавилан шүү дээ. Мэдээж би гэдэг хүн чинь тухайн газрынхаа хэл яриа болон бусад зүйлд уусч байснаа хэлсэн. Тэр үед Эрээн хотоос хүмүүс алим их авчирдаг байлаа. Аав хэдэн найзуудтайгаа лав л 3, 4 шалаанз алим авчирсан юмдаг. Мэдээж дунд нь спирт ч юм уу архи орж ирсэн байх л даа. Тэр үед ямар архи сонирхох биш. Хичээлдээ явах гэж цүнх дүүрэн яавлагтай явна даа. Тэгээд дээр "Уили" гээд улаан цаастай шоколад. Их л амттай байсан санагдаад байдаг юм. Урдаас нэг тийм нойтон ч юм шиг саахар ирдэг байв даа. Тэрүүгээр ирээс хийж иднэ гээд гэрээр дүүрэн утаа болгочихно. Масланд баахан саахар хийгээд л түлээд л , шараад л.

Аймгийн төв халуун ус байхгүй болохоор гэртээ ус халааж орно. Голдуу л халуун усны газарт ордог байсан юм. За даа. Тийм ч ёозтой газар биш дээ. Нэг давгүй юм нь бохир ус нь нэг хоолойгоор шууд урсдаг болохоор зэргэлдээ өрөөнд усанд орж байгаа хэн нэгэн хүнийг тольны тусламжтай харах боломжтой. Би нэг тэгж харж байгаад баригдаад алуулангаа алдсан юм. Манай байрны хажууд хэдэн дүнзэн байшин байдаг байлаа. Хэдхээн метрийн зайтай оршицгооно. Тэгсэн хэрнээ бие биенээ үзэхгүй. Тэр байрыг "хогийн байр" хэмээн нэрийднэ. Хогийн байрны сохор Ганхүү гэж нэг зэвүүн юм байх. Тэрмуу намайг очсон эхний жил жаахан дээрэлхэх гэж үзнэ. Нэг удаа ч яалтгүй сүрнээс айгаад хэд хэд цохиулсан тал бол бий. Хаа газрын аймгийн төв золбин нохойгоор нэн баян. Орцонд орлоо. Нохойн гөлгөн дээр гишгэнэ. Гөлөг өвдсөндөө муухай орилно. Цочихдоо цаашаа том харайгаад баасан дээр гишгэнэ. Тэгээд нөгөөхөө арилгах гэж гэж үйлээ үзнэ. Үе үе нохойн буудлага болох авч цөөрнө гэж байхгүй. Хээлтэй гичийг бууддаггүй учраас тэр л дээ. Хүүхэд байсан болохоор мэргэн буучдыг дагаж их давхина. За энэ ч яахав. Ингэж тэгсхийж байтал манайх гэдэг айл хот руу орж ирэх боллоо доо.

Мөн ч удаан хүлээсэн алтан агшин дөхжээ. Би ч эх орны зүрх нь болсон азийн цагаан дагинаа мөн ч их санаж дээ. Ээжийн ах ирж нүүлгэх ёстой байдаг. тагтан дээрээ гарчихаад л машин ирдэг замыг сэтэртэл хүлээж байгаа юм чинь. Байрны гадаа том тэрэг ирэх бүрийд л цонх руу гүйгээстэй. Би яг тэр мөчүүдийг огт мартдаггүй юм. Мартах ч үгүй байх. Хот руугаа явна гэхээс догдлоод л. Дурлачихсан амьтан шиг гэгэлзээд л... Дурлал гэснээс дээр өгүүлсэн "Хар овоо"-ны энгэрт хөвгүүн насаа үдэх гэсэн боловч чадаагүй юмдаг. Аль аль нь юм үзээгүй жаалууд байснаас тэр байх. Харин тэр энгэрт үнсэлцэж үзсэн нь түүхэн үнэн ажгуу. Хойшихноо яваад "Зоогийн шанд" гээд цэвэр шахуу ус авдаг нэг газар байдаг юм. Тэрнээс наашаа буцаж яваад л үнсэлцэж үзсэн хэрэг. Их муухай шороо шуурсан өдөр байсан санагдаад байдаг юм. Тэр охинтойгоо нэлээн удаан үерхсэндээ. Дараа нь хотод ирсэн хойноо ч бас хааяа уулздаг л байлаа. Би нээрээ нэг ичмээр түүхтэй дамшиг аа. Хүүхэд байхад орондоо шээдэг муухай зуршилтай. Хөөрхий муу ээж минь ганц хүүдээ санаа зовоод л эмчилгээ энэ тэр их хийлгэнэ. Харин сүүлдээ нэг их анхаархаа байчихдаг байгаа. Рашаан сувилалд, физик эмчилгээ гээд хадуурсан олон эмчилгээ хийлгэсийн. Тэгсэн сүүлд сонсохнээ эмч ээжид хэсэн байгаа юм. "Танай нуган үрд янз бүрийн бэлгийн талын эмгэг байхгүй ээ. Санаагаа бүү чилээгтүн. Насанд хүрээд луугийн хөнжил, барсын хөшиг дор тухайн үед тааран золгох нэгэн азтай бүсгүйтэй хурьцал үйлдэн, загас наадуулваас бүх зовиур хийсэн одмой. Тэр агшнаас эхлэн хөвүүн чинь наад муу юмнаасаа үүрд салах ажгуу" хэмээн айлдсан аж. Уг нь манай ээж надад эмчийн айлдварыг эртхэн надад сонсгосон бол би гэдэг хүн чинь ёстой шууд чичирч яваад нөгөөх азтай эмэгтэйтэй нэгэн хөнжилд орчихгүй юу. Тэгэд л нөгөө муу зуршил чад болох байж. Харин ээж надад үнэнийг нэлээн хойно хүүрнэн өгүүлж. За баахан хадуураад алга болчихлоо.

Дараагийн хэсэгт их хотдоо ирээд хэрхэн амьдрал өрнөсөн талаар өгүүлэх ажгуу.    

start=-25 , cViewSize=50 , cPageCount=1

25 сэтгэгдэл:

null
3apaa (зочин)

Орондоо шээдэг!

Эркардо (зочин)

тэгээд одоо орондоо шээхээ больсон биздээ кк

munkhbayar (зочин)

whaha . . .

stormy (зочин)

Энгэр зөрүүлж үзсэн юм чинь тэгээд л нам ш дээ. кккк

Gtulga (зочин)

Яавал тань шиг сээгсийг яруу тунгалаг магтан дуулдаг болох уу? Утга төгс өнгөтөөр магтахиймаа.

БОРОО (зочин)

Өмнө Остоорми дандаа ярьж байсан зүйлээ бичжээ. Ойлгоход их хялбар байлаа.

flower_13 (зочин)

жаахан байхад хаа сайгүй тэнэмэл нохой байдаг байсан санагджын одоо харин бараг харагдахаа байжээ.

bolor (зочин)

Bi ene xeden odor uidaad baaxan blog unshaad oird ineegeeguigeeree gantcaaraa elgee xoshtol ineev. Stormy, boroo, zaraa, gamp geed. Unshixad xogjiltei yumaa. Xuuxed axuin dursamjuud anxnii unselt enee teree zurag shig xorvoj baixiimaa.

Ulemj (зочин)

Орондоо шээгээч одоо нэг ч гэсэн удаа

A (зочин)

huushee tanaih ter hogiin bairnii haana n bsan be 48?36?

onge (зочин)

tiim huuhduud bdg shd

viktoria (зочин)

хөөх тэгүүл нилээн том болтлоо орондоо шээдэг байжээ кккк гэцүү юм бна

stormy (зочин)

А.д Манайх 48-и 2-р орцонд байсан юм. Чи арай тэрүүрээг байсан юм биш биз. Ааан.

Гандирс (зочин)

Байнга л зодуулдаг байсым шив дээ :)

stormy (зочин)

Аа. Чи битгий галзуурмой. Аягүй бол өөрийгөө магтсан болох байх. Зөвхөн ганц нэг хуниулсан хэсгээ л бичсийн.

Гандирс (зочин)

Хунисан гэж бичсэн ч итгэхгүй ээ :)

A (зочин)

Tiimu.manaih bas 48-d bas shte. tanaih heden davhart bsan be?

stormy (зочин)

А-д. Манайх 48-н 2-р орцны 3 давхарт байсын. Харин танайх аль орцны хэдэн давхарт байсан бэ?. бараг бие би?нээ таних юм байна даа.

bataa123 (зочин)

хэхэ хүүхэд насны дурсамж ч хөөрхөн шүү нээрээ хотоос ирсэн хүүхдүүд нэг хэсэгтээ л истаар болдог байж билээ зодолдох бол байх шүү дээ, өглөө өөр сургуулийнхантай өдөр өөр ангийнхантай орой өөр байрныхантай гээд энэ муу бие ч амардаггүй ажилтай байждээ хэхэхэ

A (зочин)

tiime bi chamaig tanilaa.Aav eej n sain uu,2 duu chine odoo tusdaa garaa bailgui. Ter araas n guideg bsan ohin chine Enkhtuul bish biz de?

stormy (зочин)

Enhtuul bish ee. Tiim nertei ohin baisan um uu? Chi ooroo ingehed hen be?. yahoo ID-gaa ch um uu uldeegeerei.

Say (зочин)

ter yaagaa ch ugui gecheed zoduulaad bdag bol notoi l doo. NO bgaa daa bgaa. by the way stormy, chinii bichij bgaa bdal tun dajgui. hel amaa hazahguigeer hichneen dogi bichij boldogiig busad ni bas haraad awaachee.

A (зочин)

aan tegvel Xongoroo bna.bi taasan uu?

Suns (зочин)

Айлын охидыг дуулуулж уйлуулж дурлуулж явсан Арван наймтай бацаан явсым биддэ

dorj (зочин)

gehdee sheedeg ch neg l yum bgaa l daa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)