МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Төгсгөл бүхэн шинэ амьдралын эхлэл байдаг

Төгсгөл бүхэн шинэ амьдралын эхлэл байдаг

Цаг хугацаа хумхийн тоосыг хаашаа ч юм хийсгэн одох адил хүмүүн биднийг ч бас л нэг зүг рүү хийсгэн одох юм. Тэнгэрийн бараан үүлсийн сиймхийгээр хааяахан тусах наран ч хүртэл гагц тэр цаг хугацааны боол мэт. Цаг хугацааг пирамидаас айдаг гэлцдэг. Надад харин ч эсрэгээрээ юм шиг. Цаг хугацаа л түүнийг босгож, өнөөг хүртэл хадгалсан билээ. Хуучин бүхний төгсгөлд авралын ганц үгийг ч бурханаас гуйдаг нь хүмүүн бид. Харин тэрхүү төгсгөл нь шинэ нэгэн ертөнцийн эхлэл гэдгийг хараахан ухаардаггүй. Аадрын түмэн дуслууд газарт ойчихыг их л олон харсандаа. Гэхдээ яг тэр унан байгаа агшныг хараад хараад ханадаггүй юм билээ. Тэр унах агшин л шинэ амьдралын эхлэл мэт санагдах юм. Тэр л түмэн дуслууд заримдаа хэн нэгний уйтгар гуниг, атаа хорсол, муу бодол бүхнийг угаан өгч, тунгалаг ариухан бодлыг өгдөг.

Өгч байгаа тэр ариун гэгээн бодлууд мөнөөх л шинэ бүхний эхлэл бөлгөө. Сэтгэл зүрхний угт нуугдан буй хөнгөн гунигийг тэнгэрлэг агуу хөгжмийн эгшгээр хөглөн бадрааж, сэтгэл юугаан хөглөмөөр. Аяа өнгөрөн одох бүхэн хүмүүн заяат бидний эхлэл. Өтгөсийг үдэж, нялхасыг угтах хорвоогийн жам хатуу мэт боловч чин үнэндээ хөвөн мэт зөөлөн, ус мэт уян ажгуу. Дэврүүн багын сэтгэлд минь дэнлүү болон ассан тэр л бүсгүйн харц ч бас нэгэн шинийн эхлэл цэг мэт. Танхил эрх насны гэрэлт агшин болсон түүнийхээ гайхамшигт уруулын балыг цэцгэнд дурлах эрвээхий мэт удаанаас удаан амтлахдаа дуртай байсансан. Даль жигүүрээ дэлгэсэн идэр бардам насандаа ч тэр л учгийн эхлэл болсон сайхан харцыг мартаагүй ээ. Тэгээд л тэрний минь дулаахан харц миний л хайрын эхлэл цэг нь болсон мэт ээ.

...-Чи минь яагаад над руу харсан юм бэ?

-Чинийхээ хажууд байхад жаргалтай байна гэж итгэсэн юм...  

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
seriousity (зочин)

Танхил эрх насны гэрэлт агшин болсон түүнийхээ гайхамшигт уруулын балыг цэцгэнд дурлах эрвээхий мэт удаанаас удаан харахдаа дуртай байсансан. уруулын балыг харж болдымуу бас?

ulemj (зочин)

Za Seriousity Stormy 2 mini hereldej ehleeree neeeg hoyoriiin gurvaaa

stormy (зочин)

Өө сорри. ;-). Миний алдаа байна.

itsme (зочин)

энэ Сторми хүний мууд дуртай гэж яаваа. нэг хоёрын гурваа гээл алга хавсраал баярлаад зогсжийгоог нь хараа

itsme (зочин)

өө яанаа андуурчиж. хаха. ямар тэнэг юм бэ Үлэмж гэхжийгаад Сторми гэчиж. сорри Сторми

seriousity (зочин)

би ч хэрэлдэхдээ магу. гэхдээ мөчөөгөө нээх амархан өгчкүйээ.

ulemj (зочин)

hehehehe

stormy (зочин)

мань нь хэрэлдэхдээ бүүүүүүүр мууу гэж байгаа шүү дээ. Алдаа хэлж өгсөнд талархсан шүү.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)