МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Амьнаас илүү эрх мэдэл буюу арчаагүй төр

Амьнаас илүү эрх мэдэл буюу арчаагүй төр

Монгол Улс хүмүүнлэг ардчилсан нийгмийн замналыг сонгоод даруй хорь орчим жилийнхээ нүүрийг үзэх дөхөж байна. Хүн төрөлхтөн түүхийнхээ явцад засаглалын маш олон загвараар замнаж ирснийг түүх гэрчилдэг. Засаглалын энэ олон загварын нэг хэлбэр нь л АРДЧИЛАЛ юм. Мэдээж АРДЧИЛАЛ бол засаглалын төгс хэлбэр биш гэдэг нь ойлгомжтой. Гэвч дэлхий дээр оршин байгаа олон олон улс гүрнүүд АРДЧИЛСАН СИСТЕМИЙГ хүлээн зөвшөөрч, засаглалын энэ хэлбэрийг сонгож байна. АРДЧИЛАЛ бол ард түмнээрээ эрх тэгшээр оролцон удирдлагаа сонгодог, тухайн сонгогдсон удирдлага нь ард иргэдийнхээ төлөө үйлчилдэг засаглал гэж ойлгож болно. 

Харин нам бол АРДЧИЛАЛААС тэс ондоо ойлголт юм. Нийгмийн болон улстөрийн амьдралд идэвхтэй оролцож, засгийн эрх авах зорилготой хүмүүсийн улстөрийн байгууллага юм гэж тодорхойлдог. Тэгэхээр энгийн ойлголтоор авч үзэхэд л нам ба АРДЧИЛАЛ нь өөр ухагдахуун болох нь мэдэгдэнэ. За энэ ч яахав. Одоогоос яг нэг сарын өмнө болсон үймээний үеэр таван сайхан залуу суманд өртөж амь насаа алдсан билээ. Тэд ямар нэгэн байдлаар үймээн самуунд нь оролцоогүй. Хаа хамаагүй замын цаана байсан, харихаар явж байсан л залуус. Бүхэл бүтэн хүний амь нас үрэгдчихээд байхад даанч нэг тоохгүй байгаа төр засгийг ямар төр засаг гэмээр ч юм бэ. Харин хүнийхээ төлөө санаа тавихын оронд шатсан байшингийн талаар, зөөлөн суудлынхаа тухай л өдөр шөнөгүй ярих нь харамсалтай гэхэд ч багадхаар. Үнэндээ ард түмний амьдрал туйлын ядуу, амьдралын баталгаа байхгүй зэрэг үй олон асуудлаас болж бухимдал дээд цэгтээ хүрсэн нь эцэстээ цөөн хэдэн турхирагчдын балгаар ийм эмгэнэлд хүрсэн.

Ми-8 нисдэг тэрэгний ослоор 15 хүний амь үрэгдэхэд нэг л их эмгэнэн гашуудсан улс сонин хэвлэлүүдээр ярилцлага өгч байгаад тэгсгээд л сураггүй болцгоосон. Төрийн цагдаа согтуу явж байгаад хүн дайрч алсан нь мөн л чимээгүй болсон. Монголд өнөөдөр хүний амь өчүүхэн муу ялаанаас доор орчихоод байгаа нь гашуун боловч үнэн шүү дээ. Зуднаар хэдэн мал үхэхэд хүнээ гэхээсээ илүү малын төлөө санаа зовдог. Хэдэн малаас илүү хүний амь гэж баймгүй. Зөөлөн суудалдаа үлдэхийн тулд юугаа ч үл хайрладаг улстөрчид л энэ бүхний харицлагыг үүрэх нь зүйн хэрэг гэж боддогддог. "Энэ цөөхөн хүнийг дээд зэргийн тансаг баян амьдруулахад нэг их ухаан шаардахгүй дээ. Харин ийм ядуу байлгахын тулд л овоо ухаан зарна даа" гэж гадны хүний хэлсэн үг бий. Эцэст нь монголд хүний амийг хэзээ нэг амь гэж үздэг болох бол. Тэр цагийг бидний үе үзэж чадах болов уу. Хүний амийг бүхнээс доогуур шахуу тавьж байгаа нь өнөөгийн төр засгийн харалган сохор бодлого, улстөрчдийн увайгүй өөдгүй байдлын шууд тусгал билээ.  

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
ulemj (зочин)

НАМ болон АРДЧИЛАЛ тусдаа ойлголт, АНамд л буруу байгаа юм шиг л аашлах юм

БОРООНЫ ДАРАА (зочин)

Монголын улс төр гэж эцсийн эцэст 2-хон намын сандал ширээний төлөөх дайн юмуу хаашаа юм. Золиос нь ажилаа хийгээд амьдралынха төлөө тэмцэж байгаа энгийн номхон ард түмэн л болж байна

OD (зочин)

TEGEED ODOO TANII SETGEGDEL TA YAMAAR BNA

MAXX (зочин)

hichneen ard tvmen hashgarlaach tsaaduul chini uls tord zolios bdag gedeg zarchim barimtaldagshdee. hench garsan adil. deer neg gihsvvn heljiisanshdee . gaigvi hvn orod irne ene uls toriin togoo gedeg chini ooriin dotood zarchimdaa oruulchaad bn gej.... tiimees arga bhgvi. bid zvgeer ter zoliosloh zarchmiiini yadaj 10%g bidend ashigtai bailgahiin tolool jaahn tolgoigoo ajluuljiiguul bolood yavchina. hicheen solij halaad yuch oorchlogdohgvi. ter vndsen huulid l harin garsan 76aas sar bvr yadaj jil bolgon neg zvil angi deer buult hiilgeh mayagaar baga bagaar yaadiin heseg hesgeerch hamaagvi өөрчлөлт hiimeer bh yumaa. etgjiitel ter uurchilsun huuli jaahn bidend bolotsoo olgoj magad gaigvi bolson ved ni huuliar hamaagvi togloj bhiig ni boliolchii. bodood bhad ter gants hvchtei hvnii zasaglala zvgeerch yumuu.....zaas harjil baiyaa.

соно (зочин)

тэр 5 хүнийг яг ажлаа тараад гэртээ хариж явахыг нь харж байсын юм уу тэгсэн ажлаа тараад гэртээ харих гээл явж байсан чинь гэнэт цагдаа нар мекротой хөөгөөд буудаад байсан гээч ямар ч юмыг баримтгүйгээр өнгөтөөр бүү ярь найзаа ихи ихи ход ход

stormy (зочин)

Буудуулсан хүмүүсийг харсан гэрчүүд маш олон байгаа. Тэгээд ч би яриагүй бичиж байна. Өнгөтөөр харагдаж байгаа бол би их л сайн бичиж дээ. СОНО гуай. Чи тэр хохирогчдын оронд өөрийгөө ганц удаа ч тавиад үзээрэй. Гэхдээ тань шиг хүн ч биеэрээ амсаж байж л мэдрэнэ дээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)