МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Би дахин төрнө...

Би дахин төрнө...

Маргааш өглөө наран мандахад би дахин шинээр төрнө. Тэр дугираг улаан нарны гэрэл гэгээ, илч дулаан нь намайг тэтгэн ивээх болно оо. Яг л цэцэгсийн дэлбээнд ариун туяагаа шингээдэг шиг. Тэр л цэцэгс адил би дэлгэрэн ургана. Огтхон ч үүлгүй тэнгэрийн цэв цэнхэр дэвсгэрийг гуниггүй нүдээрээ ширтээд л... Тийм ээ. Би дахин төрнө. Хуртай баймаар бараан үүлсийг салхин авхай туун оджээ. Тэгээд л би тэнгэрийн өнгийг бахдан суунам. Харин яагаад ч юм хаа нэгтэйгээс ганц нэг дусал над дээр зөөлөн буух нь сонин. Шөнийн орсон борооны дуслууд моддын навчис дээр тогтоод харин одоо шиврээ бороо дусаж эхлэх мэт над руу буужээ. Нандин эрхэмсэг энэ дуслууд надад чухам юуг бодогдуулна вэ. Үнэндээ юуны тухай бодоод байгаагаа ч мэдэхгүй нь. Ер бусын тансаг бодлууд л ээлжлэн хөврөх юм. Бага насны минь цагаахан дурсамжууд, анхны хайр, үнсэлт гээд гэрэлтэй болгон л бодогдоно.

Шинэ өглөө, шинэ өдрийн ачаар сэтгэл оюун минь дахин төрсөнд талархана. Дахин төрсөн бодолд минь хөврөх гэрэлтэй агшинууд зурайсаар л... Тэртээ алсын оддоос зөвхөн над руу ирэх гэрлийн түмэн долгиог биеэр мэдрэх ахуйд нэгэн хурц цэг тэнгэрт бий болно. Тэр бол Алтан гадас билээ. Энэ одны гэрэл  мянга мянган жилийг туулан эх дэлхийд минь үзэгдэж байгаа нь энэ. Гэрэл чухамдаа юуг надад хэлж байгааг зүүдэндээ тайлан унших болно. Аниргүйн түмэн агшнууд мэлмэрэн над дээр унахад алсын алсад туйлын туяа гялбана. Цагаан шөнийн зүүдэндээ олж харсан тэр л тунгалаг дүрийг дахин дахин хармаар. Тэгэхээр тэр л сайхан зүүд нойрноосоо сэрэмгүй. Нарны түмэн цацраг намайг дуудан сэрээж, тэр л сайхан харцнаас салж ядан байхад харин тэр минь дэргэд байлаа... Чинийхээ зөөлөн тэврэлтэд чамайгаа зүүдлэн сэрэхдээ тансаг эрхэмийн нэгэн дээдийг мэдрэв ээ...

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
БОРООНЫ ДАРАА (зочин)

And min durlaa yu daa. Ter aztai bvsgvi xen be

SUNshine (зочин)

esuul tusuulluuruu bichchihvuu Stormy? za yutai ch saihan bichjee

БОРООНЫ ДАРАА (зочин)

Suuliin uulzaltiin zurag uzsen chin chi nogoo banjigiin blogger flower13-g bas l .......... awtsan baixiimaa xexe. sergelen zolig shu

stormy (зочин)

Hehe. Yag ali ni um be?

SUNshine (зочин)

aaa tiin neere tsenher daashinztai huurhun busgui bsan shd aaaan medsen medsen gesen kkkkkkk

Зочин (зочин)

сайн уу анд минь? амралтаа авсан эгж дуулсан. сайхан амарсан уу... амралтын сонин хачин бол шинэхэн дурлал юм шиг байна тийм үү?

навч... (зочин)

it was me...

stormy (зочин)

Амралтаа аваад амарч амарч өнөөдрөөс орж байна аа. Одоохондоо ч дурлаад хайрлаад байгаа юм алга л байна даа. Хи хи (инээв)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)