МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Гэр хот-эвдэрхий зам-үхэгсдийн хөшөө

Гэр хот-эвдэрхий зам-үхэгсдийн хөшөө

Саяхан л хавар болоод охидын хувцас нимгэрч, цэцэг ногоо дэлгэрч байсансан. Тэгсэн одоо юу юугүй намар нь өнгөрөөд бараг өвөлд дөхөж байдаг. Тэгсэн чинь их сонион. Энэ намар нь илүү сартай юм байх. Нэг ёсондоо гурав байдаг сар нь дөрөв болчихож байгаа бололтой. Тэгэхээр энэ намар нэлээд урт болох төлөвтэй. Намрын налгар цаг урт байна аа гэдэг маань дарга даамлууд болон ард түмний найр наадам хэсч, цэнгэн хөгжилдөх цаг нь нэмэгдэнэ ээ гэсэн үг юм л даа. За тэгээд юун өвлийн бэлтгэл, малчидын өвөлжилттэй манатай. Ядаж байхад дээр нь орон нутгийн сонгууль гэж нэг үйл явдал хэзээ мөдгүй болох гээд байдаг. Улаанбаатар хот маань утаа юундаа хөвж, бөөн нүүрсээр амьсгалах цаг хаяанд ирчихсэн. Ай даа. Энэ өвлийг яажшуухан давна даа гэж хааяа бодогдоод байх боллоо.

МАХН нийслэл Улаанбаатар хотыг үндсэндээ 87 жил удирдсан байх юм. Энэ хооронд их хот маань битүү утаатай, зам нь битүү түгжээтэй, үндсэндээ гэр хот болон хувирчээ. Нийслэлийн хүн амын дийлэнх нь гэр хорооллынх. За тэр хэдэн малаа бараад тэндээ амьдрах аргагүй болсон хэсэг нөхдүүд хотын захын оршуулгын газартай хаяа нийлээд буучихсан. Тэгээд л өөд болоочийн шарилын чулууны хооронд хэц татаад угаасан хувцасаа тохчихсон. Үнэн лайтай дүр зураг шүү. Дээр нь хуучин муу дугуй хог дээрээс олж ирээд шатааж гэрээ дулаацуулдаг нь нөгөө алдарт утаанд багагүй хувь нэмрийг оруулна. Бас замын асуудал гэж ёстой нэг үлгэрийн далай. Энэ жил л лав миний харж байгаагаар зам засвар огт хийсэнгүй. Харин ч арай танагтай байсан замуудаа сэт сэт татаад, дараа нь нөгөөхөө засахгүй юм. хэдэн уулзварууд гэж авах юмгүй. Харин хаа очиж нөгөө муу "улаан хацарт" гэж хэлэгдээд байсан Батбаяр хотод овоо дориун юм хийсэн байх. Энэ Билэгт гэж нөхөрт үнэхээр хэлэх муу үг олдохгүй юм. Нэг л их энд тэнд очиж улаан тууз хайчилсан эрхэм.

Дулаан өгдөг газраас нь зарим газар дулаан өгч амжихгүй шүү. Хэд хоног тэсээрэй ухааны юм ярьж байх юм. За томчууд нь дүүрч гэхэд цэцэрлэгийн жаалууд, бага ангийн сурагчид нь хамад томуундаа эхнээсээ баригдаад эхэлж байна. Хүүхдүүдээ даруулахгүйн тулд байраг өдөржингөө унтуулж байгаа гэж нэг цэцэрлэгийн багш зурагтаар ярьж байна лээ. Завхарсан хүнд сурталтай, юу ч хийхгүй байгаа хотын удирдлагуудыг яалтай билээ. Түгжээтэй замд, утаагаар амьсгалаад яваа гэж иргэдээ тавлаад байгаа юм шиг. Уг нь иргэд бид амьд явах эрхтэй гэж хуулинд заасан байдаг. Гэтэл төр засаг нь бидний амьд явах эрхийг шууд боомилж байна. Муухан шороон замаас муу зам дээр нь хэдэн машин нь мөргөлдөж хэсэг бөөнөөрөө нэг үхнэ. Уушгины хавдраас нөгөө хэсэг нь талийна. Дайн болж байгаа Иракаас л олон хүн цаг бусаар үрэгдээд байх шиг. МАХН-аас тавигдсан хотын дарга аа. Та улаан тууз хайчлахынхаа оронд энэ замаа, утаа униараа, иргэдийнхээ ахуй амьдралыг ганц удаа ч болов хараач ээ. Бид хэдэн жил ч гэсэн амьд явмаар л байх юм даа.    

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
ulemj (зочин)

Одоо маск зүүдэг улирал ирж байна. Өө гэр хороолол чинь юу эсийг шатаахав. Тоосгыг салярканд хонуулж байгаад шатааж байна ш дээ бүүр. Уул нь хамгийн анхны авах арга хэмжээ бол байна ш дээ өвөлдөө цахилгааны үнээс чөлөөлөх хэргэтй байгаам гэр хороололыг. Цахилгаанаар халаалтаа шийдвэрлэж байх хойгуур байшин баригднаадаа. Тиймээ. Одоо шууд олон мянган байшин барина гэж худлаа ш д

itsme (зочин)

цахилгааны үнийг чөлөөлөх хэрэгтэй гэдэг дээр өчүүхэн санал нийлжийнээ. тэхдээ нэгэнт нийгмийн амьдрал асар доор байгаа учраас яах ч аргагүй л дээ. системтэй, бүхэлд нь авч хэрэгжүүлэх арга хэмжээ хэрэгтэй. хүүхдээ хөлдөөгөөд алчихалгүй он давуулъя гэсэн бодолтой хүн байхад үхснийх нь байгаль орчин, цэвэр агаар ёстой яшиг л байна бид дээ

Зочин (зочин)

Ene deedsuud ni utaand urtdugguin l yum baihdaa.Uul ni ard tumnee yaj zovj baigaag medmeer yum.Esvel utaa shuudeg yum hamartaa hiitsen baidag baihoo.Tegeel deeguuree huvaaj avaal.

tsoomo (зочин)

boldog bol manaihan outnii bairshig tiim niitiin bairiig olnoor barih heregtei tegeel ter ni neg baishin hashaatai adil uneer zaraad baihad hun ger awah uu niitiin bairand suuhuu todorhoi shd tegeel hot tsewerhen buh um l ok bolno doo gej boddiin

stormy (зочин)

Дээдэс дарга нар нь дандаа хотын гадна, цэвэр агаартай газар хаусанд амьдарч байгаа юм чинь яаж утаа мэдрэхэв дээ.

AntiDotE (зочин)

яг үнэн, хамгийн гол нь ирээдүй хойч үедээ л санаа зовох юм. тэгээд нэг хүүхэдтэй болдог, өвчний үүр л төрөх байх гэж санаа зовох юм. эсүүл тэд эрхмүүд шиг баяжитлаа хүлээх юм болов уу бүү мэдээ.

nominka (зочин)

энэ утааг яана даа. гадуур нvvрсээ авч чадкv дугуйны хаммэр тvлээд амьдарч байгаа айл зєндєє байна. тэр айлуудыг буруутгах арга даан ч алга даа. хммм...

yagtiimee (зочин)

Манай дээдчүүлийн хүүхдүүд Англи, Америкт байдаг. Үнэтэй спорт машин унаад уралдаад давхиад байна шүү дэ, Гэхдээ тэд чинь бас зүгээр байхгүй ээ. Том том их сургуульд сурдаг юм. Хэдэн жилийн дараа дийлдэхгүй гарууд гарч ирнэ дэ.

itsme (зочин)

ягтиймээ, чамд ганц зүйл хэлий. чи энэ дэлхийн хүнээс авахуулаад шоргоолжийг хүртэл харахаас дургүй чинь хүрч, уур чинь буцалдаг байх. тийм болохоор чи зүгээр л өөрөөсөө бусды нь алчих. тэгээл болоошдээ. өөр яахын бэ тийм биз дээ? нэг бол өөрийгөө алчих. тэгж л амар гэж хэлмээр байна даа чамд

yagtiimee (зочин)

Тэр хүүхдүүд Африкийн дарангуйлагч болон тэдний хамаатан саднаас шар царайтай гэдгээрээ ялгарна уу гэхээс бусад зүйл нь яг адилхан. Та нар хаа нэг тас хар залуу шар үстэй, цэнхэр нүдтэй тасархай хүүхэн сугадаад алхаж байхыг харсан уу? Тэд нар чинь өнөөх Африкийн феодалын хүүхдүүд шүү дэ. Хэн мөнгөтэй нь хөгжим захиална аа гэж тэр. Харин монголд овоо хөрөнгөтэй гэдэг бизнесмэн-ий хүүхдүүд бол пицца зөөгөөд, хар ажил хийгээд гүйж явах жишээтэй. Хошууны бузрыг уудлана гэвэл далай л гэсэн үг гэж Тунгалаг тамир кинон дээр Итгэл баян хэлсэн байдаг да

yagtiimee (зочин)

Итсмэ юундаа тэгтлээ уурлана вэ? Уг нь өөртэй чинь хамаагүй асуудлаар сэтгэгдэл оруулсан юм. Цаад санаа нь бол Монголын төрийн тэргүүнүүдийн утаанд санаа зовдоггүй нь хүүхдүүдээ аюулгүй найдвартай газар аваачсанд байгаа юм гэдгийг л хэлэх гэсэн юм. Хэрвээ үр хүүхэд нь, ирээдүй нь энэ утаан дунд амьдардаг бол ямар нэг юм хийж л таарна биз дэ. Эсвэл би энэнээс өөрөөр ойлгогдохоор зүйл бичсэн юм уу?

yagtiimee (зочин)

Хүний блог дээр энэ мэт бичих чинь жаахан эвгүй байна. Уг хөндсөн асуудалтай нь холбоогүй хувийн чанартай асуулт болохоор тэгж хэлж байна. Хэлэх үг байвал өөрийнх дээрээ, эсвэл минийх дээр хэлж болох байх.

itsme (зочин)

хүмүүс чамайг зүгээргүй гэдэг юм билээ. нээрээ үнэн юм байна. анд минь шархад гэдэг газар оч. эртхэн эмчлүүл. нээрээ шүү. эсвэл сэтгэл зүйчид ханд

Зочин (зочин)

Хүмүүс гэдэгт чи бас орж байгаа байх л да. Эсвэл өөрийгөө "хүмүүс" гээд нэрлэцэн тууж явна уу. Өнөөх Чингис хааны академийн ерөнхийлөгч үг бүртээ "ард түмэн" гэдэг шиг. Хашрынхаар бол "ард түмэн" Чингис хааны хөгжлийн нууцыг мааш өндөрөөр үнэлдэг боловч "Төр засаг" нэг нүдээрээ ч тоож хардаггүй гэж ярьж байсан. Тэр санаанд орчихлоо...

БОРОО (зочин)

Өсөж төрсөн хотынхоо ирээдүйг дарга нараас хүлээх биш өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Гэхдээ урдны балаг ч их байна л даа. Хойч үе бидэндээ хогтой, утаатай, бухимдалтай, бужигнаан бөглөрөөнтэй хотыг хүлээлгэж өгч байгаа хойно уур хүрэхээс ч өөр яахав.

yagtiimee (зочин)

Хэдэн блогчид нийлээд өөрчилж чадахгүйгээс хойш эртхэн аяа бодсон нь дээр байх аа. Гэртээ сайн агааржуулагч олж тавъя. Миний мэдэхийн 250$-р АНУ-с захиалж авч болно. Агааржуулагчийн талаарх мэдээлэл оруулбал илүү амьдралд ойр байх бус уу? Энэ миний санал шүү.

nominka (зочин)

одоо єєрсдєє утаа бага гаргаал, ойр хvмvvстээ утаа бас бага гаргуулаал, агааржуулагчаа асаагаал суухаас яахуу дээ

tsoomo (зочин)

gehdee heden blogchid geed bj bolohgui ee "toriin toloo ogtono booj uheh" ged yaridag da ug ni toriin toloo ogtono ni hurtel booj uhej bj jinhen utgaaraa uls hogjih uchirtai tegeel bidend hamaagui geed hayaad bh um bol bid bidnii ur huuhed yahii boljin

gan_fre (зочин)

хотын дарга эрхэм "улаан тууз" гуйад хотын хамгийн их утаа бүхий дүүрэгт төв замын хажууд байранд ажиллах хугцаанд нь амьдруулбал асуудал . . . . . .

Gtulga (зочин)

Пуай мэдкү зуссс. Одоо яадгүүлээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)